Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

Элчин сайд С.Баяр Хатан xаан II Элизабетэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

ikon.mn
2017 оны 3 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг gettyimages.com-оос авав

Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр 2017 оны гуравдугаар сарын 1-ний өдөр Хатан xаан II Элизабетэд Бүкенгемийн ордонд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Итгэмжлэх жуух бичиг барих ёслолд Элчин сайд С.Баярын гэргий болон Элчин сайдын яамны дипломатууд байлцав.

Монгол Улс ИБУИНВУ-тай 1963 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Элчин сайд С.Баяр нь хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш Итгэмжлэх жуух бичгээ барьсан Монгол Улсын 13 дахь Элчин сайд болж буй билээ.

Уулзалтын үеэр Элчин сайд С.Баяр Хатан хаан II Элизабетэд Элчин сайдын яамны дипломат бүрэлдэхүүнийг танилцуулж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав.

Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр нь өмнө нь Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайдаар тохоон томилогдож байсан бөгөөд Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд юм. 

Тэрбээр Москвагийн их сургуулийг төгссөн. Орос, англи хэлтэй. Батлан хамгаалах болон хэвлэл мэдээллийн салбарт удирдах албан тушаал хашиж байсан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Монгол Улсын Бага, Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд зэрэг хариуцлагатай албан тушаал хашиж байсан.

 

Эх сурвалж: ГХЯ