Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

Шинийн 1-ний өглөө иргэдийн гардаг уул овоонд ЗОГСООЛЫН АСУУДЛЫГ шийдвэрлэж өгнө

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 2 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Сар шинэ" нэгдсэн арга хэмжээний талаар өнөөдөр Нийслэлийн яаралтай түргэн тусламж, Нийслэлийн онцгой байдлын газар, ГССҮТөв, Замын цагдаагийн албанаас хамтран мэдээлэл хийлээ.

Цагдаагийн байгууллагын статистик мэдээллээр 2016 оны Cap шинийн баярын өдрүүдэд Замын цагдаагийн алба нийт 1,089 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 351 дуудлага бүртгэгджээ. Үүний улмаас 50 хүн хүнд хөнгөн гэмтэж, нэг хүний амь нас хохирсон байна.

Гарсан зам тээврийн осол, хэргийн шалтгаан нөхцлийг тогтооход:

  • Тээврийн хэрэгслээр байрлан явах журам зөрчсөн
  • Урсгал сөрсөн
  • Хамгаалах бүс, хүүхдийн эориулалтын хамгаалалтын суудлыг хэрэглээгүй
  • Тээврийн хэрэгслийн хурдны хязгаар хэтрүүлэх
  • Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон шалтгаан дийлэнх буюу 80 орчим хувийг эзэлж байна.

ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат “Цагаан сараар бид уул овоондоо идээ ундааныхаа дээжийг өргөх гэж, шинэ жилийн нар мандахыг үзэх гэж, настан буурлууддаа очиж золгох гэж явдаг.

Энэ үеэр маш их замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль дүрмийг зөрчдөг.

Ингэснээр зам тээврийн осолд орох эрсдэл ихэсдэг. Иймээс иргэд, замын хөдөлгөөнд оролцогчдодоо зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, хувийн зохион байгуулалтаа дээшлүүлэн, хөдөлгөөнд соёлтой оролцохыг зөвлөж байна.

Замын цагдаагийн албанаас Сар шинийн баяраар иргэд гарч идээ ундаагаа өргөдөг уул овоонд алба хаагчдаа тусгайлан ажиллуулж, зогсоолын асуудлыг шийдвэрлэж өгнө.

Бид аливаа баяр ёслолын үеэр өндөржүүлсэн бэлэн байдалд ажилладаг. Энэ журмынхаа дагуу сонсогч нарыг татан оролцуулж, хөдөлгөөнт эргүүлүүдийг дайчилж, хөдөлгөөнт камеруудыг ажиллуулан нийслэл болох орон нутгийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, ажиллах болно.

Дараа жилийн Цагаан сарын баяр болтол эрүүл, бүрэн бүтэн байх хэрэгтэй учраас ухамсраараа замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, соёлтой оролцоорой гэдгийг уриалъя” гэв.