Монгол Улсаас Бүгд Найрамдах Колумби Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Сосормаа тус улсын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантост 2017 оны 2 дугаар сарын 16-нд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.
Ёслолын ажиллагааны үеэр Элчин сайд Ч.Сосормаа ноён Ерөнхийлөгч Х.Сантост Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дотно мэндчилгээг уламжилж, Колумби Улсад энхтайван байдлыг тогтоох үйлстээ амжилт олж, Нобелийн Энхтайвны шагнал хүртсэнд нь баяр хүргэв.
Ерөнхийлөгч X.Сантос Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хариу мэндчилгээ уламжилж, газарзүйн хувьд алслагдмал ч хоёр орны хооронд хамтран ажиллах боломж байгааг тэмдэглэхийн зэрэгцээ Монгол, Колумбын найрсаг харилцааг идэвхжүүлэн хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, Элчин сайдад ажлын өндөр амжилт хүслээ.
Эх сурвалж: ГХЯ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!