ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийн мөнгийг банканд хүсэлт гаргасан сараас нь тооцож олгоно

ikon.mn
2017 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг

- Засгийн газрын 2017 оны нэгдүгээр сарын 18-ны хуралдаанаас гаргасан шийдвэрүүд -

Өрхийн амжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдсан өрхийн 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох ажлыг зохион байгуулахыг сайд Н.Номтойбаярт даалгав.

Хүүхэд болон эх, эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээд нь үйлчлүүлэх банкаа өөрөө сонгох эрхтэй. Хүсэлт гаргахдаа иргэний цахим үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээ, хэрэв хүүхэд 16 нас хүрсэн бол иргэний цахим үнэмлэхийг нь авч банкинд бүртгүүлэх ёстой.

Хүүхдийн мөнгийг банкинд хүсэлт гаргасан сараас нь тооцож сар бүрийн 20-ны өдрөөс хойш олгохоор журамд заасан байна. Бүтэн өнчин, эцэг, эх, асран хамгаалагч нь тогтоогдоогүй зэрэг шалтгаанаар асрамжийн газарт байгаа хүүхдийн мөнгийг тухайн асрамжийн газар хүүхдийн нэр дээр данс нээж банкинд хадгалуулна.

Харин ял эдэлж байгаа болон цагдан хоригдож байгаа бол нэр дээр нь данс нээж банкинд хадгалуулахаар болжээ.

Гадаад оршин суугаа Монгол Улсын иргэний хүүхдийн мөнгийг төлөөлөн авах иргэний өргөдөл, хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын итгэмжлэл, тодорхойлолтыг үндэслэн итгэмжлэгдсэн этгээдэд нь олгож байхаар журамд тусгасан байна.

2016 оны төсвийн тодотголын дагуу нийгмийн зорилтот бүлэг буюу  1-17 дугаар бүлгийн нийт 660 гаруй мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгоно. Энэ нь мөнгө авах ёстой нийт хүүхдийн 60 хувь бөгөөд үлдсэн 40 хувьд ногдох хүүхдийн мөнгийг бэлэн бусаар хуримтлуулж 2019 оноос нөхөж олгох юм.  

“Алт-2” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол Улсын Засгийн газраас "Алт-2” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх тогтоол батлахаар болов.  Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах үүрэг бүхий Ажлын албыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ахлуулан байгуулах юм.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эдийн засгийг сэргээх зорилгоор “Алт-2” хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар 2020 он хүртэл хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн үр дүнд жилд олборлох алтны хэмжээг 2-3 тонноор тогтвортой нэмэгдүүлж, 2020 онд 25 тоннд хүргэх боломжтой юм.

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэлбэрээр жилд дунджаар 33-59 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулж, геологийн эрэл хайгуулын ажлын үр дүнд Монгол Улсын алтны бэлтгэгдсэн нөөцийг 100-150 тонноор нэмэгдүүлэх боломжтой гэж Засгийн газар үзэж байна.

Манай улс өмнө нь “Алт хөтөлбөр” болон “Алт-2000 хөтөлбөр”-ийг 1992-2000 онд хэрэгжүүлж байсан юм. Үндэсний статистикийн хорооны 2015 оны мэдээгээр манай улсын алтны үйлдвэрлэл ДНБ-ний 2.6 хувь, экспортын орлогын 9.1 хувийг эзэлж байгаа юм.

50 ортой Хүүхдийн шинэ тасаг нээлээ

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амьсгалын замын өвчлөл ихэсч, эмнэлгүүдийн ачаалал хэтэрч байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу Батлан хамгаалах яамЦэргийн төв эмнэлэгт Хүүхдийн тасаг нээн ажиллуулж эхэллээ.

Цэргийн төв эмнэлгийн Мэдрэлийн тасгийн хуучин байрыг сэргээн засварлаж 50 ортой тасгийг шинээр нээсэн бөгөөд тэнд ажиллах 28 эмч, эмнэлгийн ажилтнуудыг сонгон шалгаруулж ажилд нь оруулжээ. Хүүхдийн тасаг нь Баянзүрх дүүргийн 8,10, 13, 16, 17 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 9,10, 13 дугаар хорооны иргэдэд үйлчилж эхлээд байгаа юм. 

Уг тасгийн нээж ажиллуулсантай холбогдон гарч буй зардлыг шийдвэрлэх, хүүхдийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийг хуульд нийцүүлж олгохыг холбогдох сайд нарт даалгалаа.

Шинжлэх ухааны паркын захиргаа байгуулав

Шинжлэх ухаан, технологийн сангийн Шинжлэх ухааны паркын менежментийн хэлтсийг “Шинжлэх ухааны паркын захиргаа” болгов. Захиргаа нь инноваци, өндөр технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, шинжлэх ухааны парк байгуулах ажлыг удирдан зохион байгуулах үүрэг хүлээж байна.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт :

  • Шинжлэх ухааны салбарын удирдлага, зохион байгуулалтын тогтолцоог олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн боловсронгуй болгох, мэдлэгт суурилсан инноваци, технологи, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, шинжлэх ухааны үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх,
  • Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх, оюуны үйлдвэрлэлийг хөгжүүлж экспортыг нэмэгдүүлэх
  • Өндөр технологийн судалгаа ба хөгжил, инновацийн болон зөвлөх, нэвтрүүлэх үйлчилгээний үйл ажиллагааны суурь бүтцийг хөгжүүлэх, эрх зүйн таатай орчин бүрдүүлэхээр тусгасан.

Дээрх зорилтуудыг биелүүлэхэд “Шинжлэх ухааны паркын захиргаа” чухал хувь нэмэр оруулах юм. Захиргаа нь эрдэм шинжилгээний болон бизенсийн байгууллага хоорондын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, өндөр технологи, инновацийн үйл ажиллагаа дагнан явуулах компани, үйлдвэрлэгчид, энтерпренер төрүүлэх зэрэг ажил хийнэ.

Шинжлэх ухааны паркийн менежментийн хэлтсийг “Шинжлэх ухааны паркын захиргаа”-нд нэгтгэсэн учир төсөвт нэмэлт ачаалал үүсэхгүй, орон тоо нэмэгдэхгүй юм.

Товчхон

-   Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр баригдсан “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг барих төсөл”-ийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийг ашиглалтад хүлээн авах Улсын комиссын хийсэн хяналт, шалгалтын талаар Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. 

-  Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг баталлаа. Уг бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох сайд нар, нийслэл, аймгийн Засаг дарга нарт даалгалаа. 

-  Нэн ховор монгол бөхөн бог малын мялзан өвчнөөр өвчилж, олон тоогоор хорогдож байгаа тул яаралтай авах арга хэмжээний төсөв болох 447,287,250  /дөрвөн зуун дөчин долоон сая хоёр зуун наян долоон мянга хоёр зуун тавин /төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар  боллоо.

 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
БУРУУ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.70.46.210] 2017/1/22
1-10 bvlgiin hvvhdiin mongiig l ogch bgashde. Vldsen hvvhdvvdiih hurimtlagdaj bga gechiheed odoo yagaad hvselt gargasan saraas n tootsno gd bgan be? 7saraas hoishih mingiig yah gj bgaan be?
0 | 0 Хариулах
naranzul [103.57.95.245] 2017/1/19
17-dahi tuvshind baidag aa dahin sudalgaand 10 sar orson hariu n odoog hurtel bhgui ee hezee garah we? 17- hurtelh tuvshin awah ym uu eswel helsen yrisan n bichij tsaasnaasaa zorood bna uu
0 | 0 Хариулах
зочин [202.179.4.130] 2017/1/19
амлалтаа бодоод дахин сонгогдохоо бодоод 2019 онд өгөх байлгүй дээ гэж л хүлээхээс дээ
0 | 0 Хариулах
Зочин [202.179.29.82] 2017/1/19
1-17 buleg gecheed 14 t bgad bhad hastsan bsiishdee tegheer ahiad orgodol ogoh ymuu
0 | 0 Хариулах
Zochin . [49.0.206.91] 2017/1/19
Hvvhdiid yagaad yalgawlaj baigaan be . 1 bol bvgded n og 1 bol bvgded n bitgii og .
0 | 0 Хариулах
chimka [202.179.31.89] 2017/1/19
shal hudlaa yarisan yum nar 18 hureegui bhad ni hasaad haytsan bgan 6sard 18 hureh huuhdiin mungiig 2016 onii 12-aas hoish hastsan bga yum chini yun 2019 ond uguh
0 | 0 Хариулах
aagii [112.72.11.109] 2017/1/19
2019ond yg ogoh v ter bol hudlaa hvvhed bvhen tegsh erhtei l baimaar ym ingej ylgabarlah ni buruu
0 | 0 Хариулах
nyamka [27.123.214.121] 2017/1/19
2019 ond yag ogoh uu aygui bol zamharaad alga bloh uu. itgehguil bn.
0 | 0 Хариулах
60 terbym MAN [202.21.112.238] 2017/1/19
xuuxdiin mungiig xuugii n tootsoj ug myy [хориотой үг] Nomguibayr
0 | 0 Хариулах
Зочин [202.180.216.162] 2017/1/19
Энэ юу гэнэ вэ, 2019 онд бөөнд өгөх юм яриад байсан худлаа хуцсан байжээ, новшнууд юун яасан хүсэлт вэ, өгөөгүй саруудаа нөхөж өг
2 | 0 Хариулах
Цолмон [37.228.225.69] 2017/1/19
Алт,уул уурхай хөтөлбөр гээд юу болоод байгааг харсаар байж дахиад 2,3дахь гээд цаашаа яваад байх уу.хуцваа та нар
0 | 0 Хариулах
Зочин [150.129.140.234] 2017/1/19
tosviin todotgoloor jigshig zuger ogch bsan yumiig songuuli zardlaa nohoj olhin tuld duraaraa todotgol hiij hasch tanaj haychaad davarsan yumnuud
1 | 0 Хариулах
Зочин [82.113.106.109] 2017/1/19
zugeer avch bsan huuhdiig yalgaj hasaad odoo ulger yariad bsih yum.
1 | 0 Хариулах
Xvvxdvvdiin eej [202.9.42.2] 2017/1/18
Yu we hvvhdiin mungiig zugeer ug. Uguugvi saruudaa nuhuj ug
2 | 0 Хариулах
hvvhdiin eej [202.70.46.211] 2017/1/19
Er ni naad hvvhdiin mongo chin vnen sudalgaa bhgvi hen negnii tanil talaaraa huwaaj awchihaad vnen hvreh hvvhded ochihgvi bgaa shdee mongoliin vrs olon bolog gj shalchignaj bgaa mortloo 20 myangaa hvvhed bvrt tegsh ogch chadahgvi malnuud ....bayan 3 oroo bair mashintai hvvhen awaad zogsoj l bn lee ene tgd vnen shudraga zvil vv bi l huwidaa ene tegsh bus bdliig boliulah heregtei hj vzej bn
0 | 0 Хариулах