ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн 16 ТОМ ТӨСӨЛ ба ЗӨРЧЛҮҮД

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 1 сарын 9
iKon.MN

Хөгжлийн банкны 1.3 ИХ НАЯДЫН ЗӨРЧИЛТЭЙ холбоотой ЕСӨН баримт

Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын үр дүнд 1.3 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн талаар ажлын хэсгээс өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл мөнгөн дүнд ямар ямар зөрчил багтсаныг нэг бүрчлэн харуулж байна.  

  1. Хөрөнгө оруулалтын зардлаа тухайн санхүүжүүлсэн төслийн орлогоос нөхөх байтал Засгийн газрын шийдвэрээр төрийн өмчид уг төслөөр бий болсон дэд бүтцийг худалдан авсан буюу төсөл хэрэгжүүлсэн компанид бий болсон эрсдэлийг төр худалдан авах замаар өөрт шилжүүлэн авсан. Тухайлбал, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд Говийн зам ХХК-ийн барьсан авто замыг Эрдэнэс МГЛ ХХК-ийн мэдэлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Векселийн хугацаа дуусах үед төлбөрийг хугацаанд нь төлөхгүй байснаас 1.9 тэрбум төгрөгийн алданги хүлээсэн.
  2. Төсвөөс эргэн төлөгдөх “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн үйл ажиллагааны зардлыг хэтрүүлсэн. Зөвхөн цалингийн зардалд 1,484,800 мянган төгрөгийг давхар тооцон санхүүжүүлсэн.
  3. “Шинэ төмөр зам” төслийн ажлын төсөв, гүйцэтгэлийг харахад хуулийн зөвлөх үйлчилгээнд 3.2 сая ам доллар, техникийн зөвлөх үйлчилгээнд 3.0 сая ам доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 1.6 сая ам доллар, ХААН банкны зээл, хүүгийн төлбөрт 6.5 сая ам доллар гаргасан. “Монголын төмөр зам” ТӨХК-ний энэ төслийн нэгжийн санхүүжилт сард дунджаар 120 сая  төгрөг, зээлийн зориулалтад нийцэхгүй гадаад улсад оюутан сургасан гээд 112.6 сая төгрөгийн зардал гаргасан.
  4. Тавантолгойн цахилгаан станц төслийн техникийн зөвлөх үйлчилгээнд 935 мянган.доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 729 мянган ам.доллар, хуулийн зөвлөх үйлчилгээнд 1 сая 414 мянган ам.доллар гэх зэргээр өндөр дүнтэй, 2013-2015 оны үйл ажиллагаанд төлөвлөсөн төсвөөс хэт өндөр зардлууд гаргасан.
  5. Эрдэнэс Тавантолгой ХК-д хуульд заасан шаардлагыг зөрчиж нийт 3 удаа гэрээ байгуулан 250 сая ам.долларын зээл олгосон.
  6. Амгалан дулааны станцын төсөлд Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орох хүртэл хугацаанд 3 удаагийн гэрээгээр 45.54 сая ам.долларын зээлийн санхүүжилт олгосон.
  7. Гудамж төслийн хүрээнд зарим ажлууд авто замын барилгын ажлын зураг төсөл хийгдэж дууссаны дараа барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертийн дүгнэлтийг аваагүй буюу төсөвт өртгийг баталгаажуулахгүйгээр гүйцэтгэх ажлыг эхлүүлсэн. Төсөвт өртөг үндэслэлгүйгээр өссөн.
  8. Шинэ Яармаг орон сууцны хорооллын санхүүжилтийг Засгийн газар, Улсын Их Хурлын тогтоолгүй гаргасан.
  9. Хөгжлийн банкны Зээлийн хорооны хурлаар “Монроуд” ХХК-тай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г анх 440,0 сая төгрөгөөр байгуулсан боловч гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан дүнг 1,895,550,885 төгрөг болгон нэмэгдүүлсэн. Гэрээг нэмэгдүүлэх болсон шалтгаан, тооцоолол байхгүй.

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн 16 том төсөл

/Тэрбум төгрөгөөр/

#
1
Гүйцэтгэгч компаниМонголын төмөр зам ТӨХК
Эдийн засгийн салбар /Төсөл хөтөлбөрийн нэрШинэ төмөр зам
Олгосон зээл MNT 3.7
Олгосон зээл USD 4.6
Олгосон зээл EUR -  
НИЙТ ОЛГОСОН ₮ 14.3
Төслийн хэрэгжилтШинэ төмөр зам төслийн хүрээнд зураг төсөл болон техникийн зөвлөх үйлчилгээний төлбөрийн санхүүжилтийг бүрэн олгож дуусгасан.
2
Гүйцэтгэгч компаниДЦС-4 ТӨХК
Эдийн засгийн салбар /Төсөл хөтөлбөрийн нэрДЦС-4 хүчин чадал нэмэгдүүлэх
Олгосон зээл MNT - 
Олгосон зээл USD 9.8
Олгосон зээл EUR -  
НИЙТ ОЛГОСОН ₮ 19.2
Төслийн хэрэгжилт“ДЦС-4” ТӨХК-ийн хүчин чадлыг 123 МВТ-аар өргөтгөх төслийг төсөл хэрэгжүүлэгч нь ОХУ-ын гүйцэтгэгч компани болох Уралын Турбины заводтай “Түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ”-г байгуулан, мөн туслан гүйцэтгэгч болох Союз Корпорацитай хамтран хэрэгжүүлсэн болно. Төслийн барилгын ажил бүрэн дуусч, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр турбингенератор №7-г хүлээн авах нээлтийн үйл ажиллагааг хийн, Төвийн эрчим хүчний системд 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс залгасан. Эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 69/2015 тоот акт баталгаажсан болно.
3
Гүйцэтгэгч компаниЭрчим хүчний яам
Эдийн засгийн салбар /Төсөл хөтөлбөрийн нэрАмгалан дулааны станц
Олгосон зээл MNT 3.0
Олгосон зээл USD - 
Олгосон зээл EUR - 
НИЙТ ОЛГОСОН ₮ 3.0
Төслийн хэрэгжилтАмгалан дулааны станцын төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын зүүн хэсэг дулааны эх үүсвэрт холбогдож тухайн бүсэд орших барилга, орон сууц найдвартай дулааны эх үүсвэрээр хангагдаж, шинээр барилга, орон сууц барих нөхцөл, боломж бүрдэх юм. 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Техникийн комиссын актад Улсын комиссыг ажиллуулахаар шийдвэрлэсэн байна. Уг шийдвэрийн дагуу Улсын комисс 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 21-ний өдрүүдэд ажилласан бөгөөд тодорхой үүрэг даалгаварыг биелүүлэх чиглэлийг “Амгалан ДС” ХХК-д өгч, уг үүрэг даалгавар бүрэн хангагдсаны үндсэн дээр Улсын комиссын акт 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр баталгаажин гарсан байна. 
4
Гүйцэтгэгч компаниМон-Лаа ХХК
Эдийн засгийн салбар /Төсөл хөтөлбөрийн нэрТөмрийн хүдрийн баяжуулах үйлдвэрлэл
Олгосон зээл MNT 5.6
Олгосон зээл USD - 
Олгосон зээл EUR - 
НИЙТ ОЛГОСОН ₮ 5.6
Төслийн хэрэгжилтТөсөл хэрэгжүүлэгч нь үйлдвэрийн тоног төхөөрөмжийг худалдан авч, угсарч суурилуулан, үйлдвэрийн үйл ажиллагааг 2014 оны 11 дүгээр сард багтаан ашиглалтад оруулах үүрэгтэй байсан боловч төслийн үйлдвэр өнөөдрийг хүртэл ашиглалтанд ороогүй, төслийн үйлдвэрийн гүйцэтгэл 70%-тай байгаа болно. Төмрийн хүдрийн үнийн бууралт болон нэмэлт санхүүгийн эх үүсвэр шаардлагатай зэрэг шалтгааны улмаас цаашид үйлдвэрийг хэзээ ашиглалтанд оруулах нь тодорхойгүй байна. МУХБ-ны зүгээс тус зээл дээр ажлын хэсэг байгуулж, зээлийг төлүүлэх бусад орлогын эх үүсвэрийг судалсан бөгөөд шинээр төлөвлөж байгаа ажилд шат дараатай хяналт тавьж ажиллан, амжилттай хэрэгжсэн нөхцөлд мөнгөн урсгалын тооцооллоор зээлийг хугацаандаа багтаан төлөх боломжтой байхаар байна. 
5
Гүйцэтгэгч компаниЭрдэнэс Тавантолгой ХК
Эдийн засгийн салбар /Төсөл хөтөлбөрийн нэрЭрдэнэс Тавантолгой
Олгосон зээл MNT - 
Олгосон зээл USD 250.0
Олгосон зээл EUR -  
НИЙТ ОЛГОСОН ₮ 372.2
Төслийн хэрэгжилтТөслийн хэрэгжилтэд зориулж санхүүжилт олгосноор дараах өөрчлөлтүүд төслийн явцад гарсан байна. Тухайлбал, “Эрдэнэс тавантолгой” ХК нь БНХАУ-ын Чалко компанитай байгуулсан гэрээний дагуу нийт 350.0 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийг хүлээн авсан боловч компанийн үйл ажиллагаанд ашиглаж чадаагүй байна. Тус өр, төлбөр нь 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 95,245,665.35 ам.долларын үлдэгдэлтэй байна. Үүнээс үндсэн төлбөрт 94,378,467.12 ам.доллар, хүүгийн төлбөрт 867,198.23 ам.доллар байна. Чалко компанийн өрийг Зүүн цанхийн уурхайд Хятад улсын TTGVCO компани олборлолт хийн төлж байна. Компани нь 2015 онд Зүүн цанхийн уурхайгаас 0.3 сая тонн нүүрс экспортолж байсан бол 2016 оны эхний 9 дүгээр сарын байдлаар 5.1 сая тонн нүүрс экспортолсон байна. Харин 2015 онд гадаад зах зээлийн орчин тааламжгүй байсан ч компани нь Баруун цанхийн уурхайн нүүрсний экспортыг нэмэгдүүлж 3.8 сая тонн нүүрс экспортолсон бөгөөд энэ нь 2014 онтой харьцуулахад 5.8 хувиар өссөн байна.
6
Гүйцэтгэгч компаниБагануур ХК
Эдийн засгийн салбар /Төсөл хөтөлбөрийн нэрБагануурын нүүрсний уурхайн хүчин чадлыг өргөтгөх
Олгосон зээл MNT 18.6
Олгосон зээл USD -  
Олгосон зээл EUR -  
НИЙТ ОЛГОСОН ₮ 18.6
Төслийн хэрэгжилт Энэхүү төслийн хүрээнд дээр дурдсан хүнд даацын тоног төхөөрөмж болон бутлан ачих үйлдвэрийг ашиглалтанд бүрэн оруулсан бөгөөд автомашинууд ямар нэгэн гэмтэл, сааталгүй төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. 
7
Гүйцэтгэгч компаниГеологийн төв лаборатори ТӨҮГазар
Эдийн засгийн салбар /Төсөл хөтөлбөрийн нэрГеологийн төв лаборатори
Олгосон зээл MNT 0.4
Олгосон зээл USD -  
Олгосон зээл EUR -  
НИЙТ ОЛГОСОН ₮ 0.4
Төслийн хэрэгжилт Энэхүү төслийн хүрээнд Геологийн төв лаборатори ТӨҮГ нь 2 ширхэг Атом шингээлтийн спектрометр худалдаж авч, хүчин чадлаа нэмэгдүүлсэн.
 
8
Гүйцэтгэгч компаниКью Эс Си ХХК
Эдийн засгийн салбар /Төсөл хөтөлбөрийн нэрТөмөртэй ордоос Хандгайт өртөө хүртэлх төмөр зам 
Олгосон зээл MNT - 
Олгосон зээл USD 71.3
Олгосон зээл EUR -  
НИЙТ ОЛГОСОН ₮ 133.7
Төслийн хэрэгжилтТөслийн хүрээнд 1520 мм цариг бүхий 33.4 км төмөр зам, 28 ширхэг ус зайлуулах хоолой, 3 ширхэг гүүр, 23.4 км холбооны шилэн кабель, өртөөний барилга ажлыг бүрэн гүйцэтгэн, 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улсын комисст хүлээлгэж өгч, 02/18/15 дугаар бүхий улсын комиссын актыг хүлээн авч, нээлтийн үйл ажиллагааг 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулсан.
9
Гүйцэтгэгч компаниМИАТ ТӨХК
Эдийн засгийн салбар /Төсөл хөтөлбөрийн нэрТээврийн үйл ажиллагаа
Олгосон зээл MNT - 
Олгосон зээл USD 101.8
Олгосон зээл EUR -  
НИЙТ ОЛГОСОН ₮ 152.6
Төслийн хэрэгжилт МИАТ ТӨХК-ийн худалдан авсан агаарын хөлөг нь голчлон Сөүл рүү нислэг үйлддэг бөгөөд шаардлагатай тохиолдолд Хонг Конг, Бээжингийн чиглэлд ямар нэгэн гэмтэл, сааталгүй төлөвлөгөөний дагуу нислэг үйлдэж байна.  
10
Гүйцэтгэгч компаниТөрийн орон сууц санхүүжилтийн корпораци 
Эдийн засгийн салбар /Төсөл хөтөлбөрийн нэр 
Олгосон зээл MNT 111.9
Олгосон зээл USD 92.6
Олгосон зээл EUR -  
НИЙТ ОЛГОСОН ₮ 292.0
Төслийн хэрэгжилт1. Төсөл хэрэгжүүлэгч нь “Буянт-Ухаа 1 хороолол” төсөл болох нийт 1 764 айлын орон сууцны барилгыг төлөвлөгөөний дагуу 2014 онд багтаан бүрэн ашиглалтанд оруулсан болно.
2. Төсөл хэрэгжүүлэгч нь “Буянт-Ухаа 2 хороолол” төслийн эхний ээлжийн 30 ширхэг орон сууцны баримлгыг 100% ашиглалтанд оруулаад байгаа бөгөөд үлдсэн 18 ширхэг барилгыг 2017 онд багтаан ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.
3. Төсөл хэрэгжүүлэгч нь энэхүү 4 төсөл хөтөлбөрийн 540 айлын орон сууцны барилгуудыг төлөвлөгөөний дагуу 2015 онд багтаан 100% ашиглалтанд оруулсан болно.
4. Төсөл хэрэгжүүлэгч нь энэхүү төслийн эхний ээлжийн (LOT-1)-ийн барилга угсралтын ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд эхний ээлжийн барилга угсралтын ажлын гүйцэтгэл 54.0%-тай байна.
5. Тоног төхөөрөмжийг АНУ-аас худалдан авч, тээвэрлэн, Монгол Улсад авчраад байгаа бөгөөд одоогоор гаалийн татвар төлөх ажил хийгдэж байна.  
11
Гүйцэтгэгч компаниПи Ай Эм Эм ХХК
Эдийн засгийн салбар /Төсөл хөтөлбөрийн нэрЯармагийн гүүрний хажуу дах  орон сууцны хороолол
Олгосон зээл MNT 20.0
Олгосон зээл USD 2.5
Олгосон зээл EUR -  
НИЙТ ОЛГОСОН ₮ 24.9
Төслийн хэрэгжилт Банкны зүгээс санхүүжүүлсэн 576 айлын орон сууцны 5 блок барилгаас эхний ээлжийн 2 барилга ашиглалтад орсон бол бусад 3 барилгыг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улсын комисс хүлээн аваад байна.  
12
Гүйцэтгэгч компаниМАК Цемент ХХК
Эдийн засгийн салбар /Төсөл хөтөлбөрийн нэрЭкспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төсөл /2 тэрбумаас дээш/
Олгосон зээл MNT 20.0
Олгосон зээл USD 55.6
Олгосон зээл EUR -  
НИЙТ ОЛГОСОН ₮ 133.2
Төслийн хэрэгжилтТөслийн хүрээнд жилд 1.0 сая тонн цемент үйлдвэрлэх үйлдвэрийг дэд бүтцийн хамт барих бөгөөд холбогдох судалгаа, шинжилгээг хийж, зураг төслийг боловсруулж, үйлдвэрийн тоног төхөөрөмж, төмөр бүтээцийг үйлдвэрлэж дууссан бөгөөд барилга угсралт, тоног төхөөрөмжийн суурилуулалтын ажлыг хийж байна. Нийт төслийн ажлын гүйцэтгэл 95 хувьтай явагдаж байгаа бөгөөд төслийн ажлыг 2017 оны эхний хагас жилд үйлдвэрийг бүрэн ашиглалтад оруулж, Улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.
13
Гүйцэтгэгч компаниМонполимет ХХК, Монцемент билдинг материалс ХХК
Эдийн засгийн салбар /Төсөл хөтөлбөрийн нэр"Монцемент" төсөл 
Олгосон зээл MNT - 
Олгосон зээл USD 65.0
Олгосон зээл EUR -  
НИЙТ ОЛГОСОН ₮ 126.6
Төслийн хэрэгжилтТөслийн хүрээнд жилд 1.0 сая тонн цемент үйлдвэрлэх үйлдвэрийг дэд бүтцийн хамт барих бөгөөд холбогдох судалгаа, шинжилгээг хийж, зураг төслийг боловсруулж, үйлдвэрийн тоног төхөөрөмж, төмөр бүтээцийн үйлдвэрлэлийн ажлыг төлөвлөгөөний дагуу явуулж байна. Нийт ажлын гүйцэтгэл 98%-тай явагдаж байгаа бөгөөд үйлдвэрийн туршилт, тохиргоог хийн үйлдвэрийн цементийн шугамыг ашиглалтанд оруулж, нээлтийн үйл ажиллагааг 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хийсэн. Тус үйлдвэрийг Улсын комисст 2017 оны эхний хагас жилд багтаан хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.
14
Гүйцэтгэгч компаниЭрэл ХХК
Эдийн засгийн салбар /Төсөл хөтөлбөрийн нэрБайшин үйлдвэрлэх комбинатын төсөл
Олгосон зээл MNT - 
Олгосон зээл USD 23.0
Олгосон зээл EUR 13.0
НИЙТ ОЛГОСОН ₮ 70.4
Төслийн хэрэгжилт“БҮК-1” төслийн үйлдвэрийн барилга, оффис, гадна бохирын шугам хоолой, дулаан, цэвэр усны шугам хоолой, гадна цахилгааны шугам хоолой, үйлдвэрийн туслах барилга байгууламжууд болох Силосийн барилгууд, бэлэн бүтээгдэхүүний агуулахын засвар шинэчлэл, конвейрын засварын ажлууд ойролцоогоор 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Одоогоор тоног төхөөрөмжийн угсралтын ажил хийгдэхээр төлөвлөн ажиллаж байна.
15
Гүйцэтгэгч компаниБэрэн групп ХХК
Эдийн засгийн салбар /Төсөл хөтөлбөрийн нэрБарилгын арматурын үйлдвэрийн төсөл
Олгосон зээл MNT - 
Олгосон зээл USD 17.7
Олгосон зээл EUR -  
НИЙТ ОЛГОСОН ₮ 32.0
Төслийн хэрэгжилт“Барилгын арматурын үйлдвэр” төсөл нь “Эрдэнэтийн төмөрлөгийн үйлдвэр” төслийн нэг хэсэг бөгөөд төслийн хүрээнд Архангай аймагт уурхай, баяжуулах үйлдвэр, шууд ангижруулсан төмрийн үйлдвэр, Орхон-Уул аймагт шууд ангижруулсан төмрийн үйлдвэр, ширэмний үйлдвэрийн 1-р домен зуух бүрэн ашиглалтад орсон байна. Тус үйлдвэрийн 1-р шугамыг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
16
Гүйцэтгэгч компаниХөтөл ХХК
Эдийн засгийн салбар /Төсөл хөтөлбөрийн нэрХөтөлийн цементийн үйлдвэрийг өргөтгөх
Олгосон зээл MNT - 
Олгосон зээл USD 61.3
Олгосон зээл EUR -  
НИЙТ ОЛГОСОН ₮ 84.8
Төслийн хэрэгжилтТөсөл хэрэгжүүлэгч нь үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил болон тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалтын ажлуудыг бүрэн хийж, туршилт, тохируулгын ажлыг амжилттай хийж гүйцэтгэснээр үйлдвэрийг 2014 оны 5 дугаар сард бүрэн ашиглалтанд оруулсан болно.
17
Гүйцэтгэгч компаниНИЙТ
Эдийн засгийн салбар /Төсөл хөтөлбөрийн нэр 
Олгосон зээл MNT 183.2
Олгосон зээл USD 755.1
Олгосон зээл EUR 13.0
НИЙТ ОЛГОСОН ₮ 1,483.7
Төслийн хэрэгжилтХөгжлийн банкнаас шууд санхүүжүүлж буй төслийн орлогоос эргэн төлөгдөх зээлийн багцын дүн
# Гүйцэтгэгч компани Эдийн засгийн салбар /Төсөл хөтөлбөрийн нэр Олгосон зээл MNT Олгосон зээл USD Олгосон зээл EUR НИЙТ ОЛГОСОН ₮ Төслийн хэрэгжилт
1 Монголын төмөр зам ТӨХК Шинэ төмөр зам  3.7  4.6  -    14.3 Шинэ төмөр зам төслийн хүрээнд зураг төсөл болон техникийн зөвлөх үйлчилгээний төлбөрийн санхүүжилтийг бүрэн олгож дуусгасан.
2 ДЦС-4 ТӨХК ДЦС-4 хүчин чадал нэмэгдүүлэх  -   9.8  -    19.2 “ДЦС-4” ТӨХК-ийн хүчин чадлыг 123 МВТ-аар өргөтгөх төслийг төсөл хэрэгжүүлэгч нь ОХУ-ын гүйцэтгэгч компани болох Уралын Турбины заводтай “Түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ”-г байгуулан, мөн туслан гүйцэтгэгч болох Союз Корпорацитай хамтран хэрэгжүүлсэн болно. Төслийн барилгын ажил бүрэн дуусч, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр турбингенератор №7-г хүлээн авах нээлтийн үйл ажиллагааг хийн, Төвийн эрчим хүчний системд 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс залгасан. Эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 69/2015 тоот акт баталгаажсан болно.
3 Эрчим хүчний яам Амгалан дулааны станц  3.0  -   -   3.0 Амгалан дулааны станцын төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын зүүн хэсэг дулааны эх үүсвэрт холбогдож тухайн бүсэд орших барилга, орон сууц найдвартай дулааны эх үүсвэрээр хангагдаж, шинээр барилга, орон сууц барих нөхцөл, боломж бүрдэх юм. 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Техникийн комиссын актад Улсын комиссыг ажиллуулахаар шийдвэрлэсэн байна. Уг шийдвэрийн дагуу Улсын комисс 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 21-ний өдрүүдэд ажилласан бөгөөд тодорхой үүрэг даалгаварыг биелүүлэх чиглэлийг “Амгалан ДС” ХХК-д өгч, уг үүрэг даалгавар бүрэн хангагдсаны үндсэн дээр Улсын комиссын акт 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр баталгаажин гарсан байна. 
4 Мон-Лаа ХХК Төмрийн хүдрийн баяжуулах үйлдвэрлэл  5.6  -   -   5.6 Төсөл хэрэгжүүлэгч нь үйлдвэрийн тоног төхөөрөмжийг худалдан авч, угсарч суурилуулан, үйлдвэрийн үйл ажиллагааг 2014 оны 11 дүгээр сард багтаан ашиглалтад оруулах үүрэгтэй байсан боловч төслийн үйлдвэр өнөөдрийг хүртэл ашиглалтанд ороогүй, төслийн үйлдвэрийн гүйцэтгэл 70%-тай байгаа болно. Төмрийн хүдрийн үнийн бууралт болон нэмэлт санхүүгийн эх үүсвэр шаардлагатай зэрэг шалтгааны улмаас цаашид үйлдвэрийг хэзээ ашиглалтанд оруулах нь тодорхойгүй байна. МУХБ-ны зүгээс тус зээл дээр ажлын хэсэг байгуулж, зээлийг төлүүлэх бусад орлогын эх үүсвэрийг судалсан бөгөөд шинээр төлөвлөж байгаа ажилд шат дараатай хяналт тавьж ажиллан, амжилттай хэрэгжсэн нөхцөлд мөнгөн урсгалын тооцооллоор зээлийг хугацаандаа багтаан төлөх боломжтой байхаар байна. 
5 Эрдэнэс Тавантолгой ХК Эрдэнэс Тавантолгой  -   250.0  -    372.2 Төслийн хэрэгжилтэд зориулж санхүүжилт олгосноор дараах өөрчлөлтүүд төслийн явцад гарсан байна. Тухайлбал, “Эрдэнэс тавантолгой” ХК нь БНХАУ-ын Чалко компанитай байгуулсан гэрээний дагуу нийт 350.0 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийг хүлээн авсан боловч компанийн үйл ажиллагаанд ашиглаж чадаагүй байна. Тус өр, төлбөр нь 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 95,245,665.35 ам.долларын үлдэгдэлтэй байна. Үүнээс үндсэн төлбөрт 94,378,467.12 ам.доллар, хүүгийн төлбөрт 867,198.23 ам.доллар байна. Чалко компанийн өрийг Зүүн цанхийн уурхайд Хятад улсын TTGVCO компани олборлолт хийн төлж байна. Компани нь 2015 онд Зүүн цанхийн уурхайгаас 0.3 сая тонн нүүрс экспортолж байсан бол 2016 оны эхний 9 дүгээр сарын байдлаар 5.1 сая тонн нүүрс экспортолсон байна. Харин 2015 онд гадаад зах зээлийн орчин тааламжгүй байсан ч компани нь Баруун цанхийн уурхайн нүүрсний экспортыг нэмэгдүүлж 3.8 сая тонн нүүрс экспортолсон бөгөөд энэ нь 2014 онтой харьцуулахад 5.8 хувиар өссөн байна.
6 Багануур ХК Багануурын нүүрсний уурхайн хүчин чадлыг өргөтгөх  18.6  -    -    18.6  Энэхүү төслийн хүрээнд дээр дурдсан хүнд даацын тоног төхөөрөмж болон бутлан ачих үйлдвэрийг ашиглалтанд бүрэн оруулсан бөгөөд автомашинууд ямар нэгэн гэмтэл, сааталгүй төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. 
7 Геологийн төв лаборатори ТӨҮГазар Геологийн төв лаборатори  0.4  -    -    0.4  Энэхүү төслийн хүрээнд Геологийн төв лаборатори ТӨҮГ нь 2 ширхэг Атом шингээлтийн спектрометр худалдаж авч, хүчин чадлаа нэмэгдүүлсэн.
 
8 Кью Эс Си ХХК Төмөртэй ордоос Хандгайт өртөө хүртэлх төмөр зам   -   71.3  -    133.7 Төслийн хүрээнд 1520 мм цариг бүхий 33.4 км төмөр зам, 28 ширхэг ус зайлуулах хоолой, 3 ширхэг гүүр, 23.4 км холбооны шилэн кабель, өртөөний барилга ажлыг бүрэн гүйцэтгэн, 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улсын комисст хүлээлгэж өгч, 02/18/15 дугаар бүхий улсын комиссын актыг хүлээн авч, нээлтийн үйл ажиллагааг 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулсан.
9 МИАТ ТӨХК Тээврийн үйл ажиллагаа  -   101.8  -    152.6  МИАТ ТӨХК-ийн худалдан авсан агаарын хөлөг нь голчлон Сөүл рүү нислэг үйлддэг бөгөөд шаардлагатай тохиолдолд Хонг Конг, Бээжингийн чиглэлд ямар нэгэн гэмтэл, сааталгүй төлөвлөгөөний дагуу нислэг үйлдэж байна.  
10 Төрийн орон сууц санхүүжилтийн корпораци     111.9  92.6  -    292.0 1. Төсөл хэрэгжүүлэгч нь “Буянт-Ухаа 1 хороолол” төсөл болох нийт 1 764 айлын орон сууцны барилгыг төлөвлөгөөний дагуу 2014 онд багтаан бүрэн ашиглалтанд оруулсан болно.
2. Төсөл хэрэгжүүлэгч нь “Буянт-Ухаа 2 хороолол” төслийн эхний ээлжийн 30 ширхэг орон сууцны баримлгыг 100% ашиглалтанд оруулаад байгаа бөгөөд үлдсэн 18 ширхэг барилгыг 2017 онд багтаан ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.
3. Төсөл хэрэгжүүлэгч нь энэхүү 4 төсөл хөтөлбөрийн 540 айлын орон сууцны барилгуудыг төлөвлөгөөний дагуу 2015 онд багтаан 100% ашиглалтанд оруулсан болно.
4. Төсөл хэрэгжүүлэгч нь энэхүү төслийн эхний ээлжийн (LOT-1)-ийн барилга угсралтын ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд эхний ээлжийн барилга угсралтын ажлын гүйцэтгэл 54.0%-тай байна.
5. Тоног төхөөрөмжийг АНУ-аас худалдан авч, тээвэрлэн, Монгол Улсад авчраад байгаа бөгөөд одоогоор гаалийн татвар төлөх ажил хийгдэж байна.  
11 Пи Ай Эм Эм ХХК Яармагийн гүүрний хажуу дах  орон сууцны хороолол  20.0  2.5  -    24.9  Банкны зүгээс санхүүжүүлсэн 576 айлын орон сууцны 5 блок барилгаас эхний ээлжийн 2 барилга ашиглалтад орсон бол бусад 3 барилгыг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улсын комисс хүлээн аваад байна.  
12 МАК Цемент ХХК Экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төсөл /2 тэрбумаас дээш/  20.0  55.6  -    133.2 Төслийн хүрээнд жилд 1.0 сая тонн цемент үйлдвэрлэх үйлдвэрийг дэд бүтцийн хамт барих бөгөөд холбогдох судалгаа, шинжилгээг хийж, зураг төслийг боловсруулж, үйлдвэрийн тоног төхөөрөмж, төмөр бүтээцийг үйлдвэрлэж дууссан бөгөөд барилга угсралт, тоног төхөөрөмжийн суурилуулалтын ажлыг хийж байна. Нийт төслийн ажлын гүйцэтгэл 95 хувьтай явагдаж байгаа бөгөөд төслийн ажлыг 2017 оны эхний хагас жилд үйлдвэрийг бүрэн ашиглалтад оруулж, Улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.
13 Монполимет ХХК, Монцемент билдинг материалс ХХК "Монцемент" төсөл   -   65.0  -    126.6 Төслийн хүрээнд жилд 1.0 сая тонн цемент үйлдвэрлэх үйлдвэрийг дэд бүтцийн хамт барих бөгөөд холбогдох судалгаа, шинжилгээг хийж, зураг төслийг боловсруулж, үйлдвэрийн тоног төхөөрөмж, төмөр бүтээцийн үйлдвэрлэлийн ажлыг төлөвлөгөөний дагуу явуулж байна. Нийт ажлын гүйцэтгэл 98%-тай явагдаж байгаа бөгөөд үйлдвэрийн туршилт, тохиргоог хийн үйлдвэрийн цементийн шугамыг ашиглалтанд оруулж, нээлтийн үйл ажиллагааг 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хийсэн. Тус үйлдвэрийг Улсын комисст 2017 оны эхний хагас жилд багтаан хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.
14 Эрэл ХХК Байшин үйлдвэрлэх комбинатын төсөл  -   23.0  13.0  70.4 “БҮК-1” төслийн үйлдвэрийн барилга, оффис, гадна бохирын шугам хоолой, дулаан, цэвэр усны шугам хоолой, гадна цахилгааны шугам хоолой, үйлдвэрийн туслах барилга байгууламжууд болох Силосийн барилгууд, бэлэн бүтээгдэхүүний агуулахын засвар шинэчлэл, конвейрын засварын ажлууд ойролцоогоор 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Одоогоор тоног төхөөрөмжийн угсралтын ажил хийгдэхээр төлөвлөн ажиллаж байна.
15 Бэрэн групп ХХК Барилгын арматурын үйлдвэрийн төсөл  -   17.7  -    32.0 “Барилгын арматурын үйлдвэр” төсөл нь “Эрдэнэтийн төмөрлөгийн үйлдвэр” төслийн нэг хэсэг бөгөөд төслийн хүрээнд Архангай аймагт уурхай, баяжуулах үйлдвэр, шууд ангижруулсан төмрийн үйлдвэр, Орхон-Уул аймагт шууд ангижруулсан төмрийн үйлдвэр, ширэмний үйлдвэрийн 1-р домен зуух бүрэн ашиглалтад орсон байна. Тус үйлдвэрийн 1-р шугамыг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
16 Хөтөл ХХК Хөтөлийн цементийн үйлдвэрийг өргөтгөх  -   61.3  -    84.8 Төсөл хэрэгжүүлэгч нь үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил болон тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалтын ажлуудыг бүрэн хийж, туршилт, тохируулгын ажлыг амжилттай хийж гүйцэтгэснээр үйлдвэрийг 2014 оны 5 дугаар сард бүрэн ашиглалтанд оруулсан болно.
17 НИЙТ    183.2  755.1  13.0  1,483.7 Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлж буй төслийн орлогоос эргэн төлөгдөх зээлийн багцын дүн

Хөгжлийн банканд хийсэн шалгалттай холбоотой бүлгийн ажлын хэсгийн санал дүгнэлт

Зураг дээр дарж ТОМООР үзэх боломжтой.

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
53
Зураг
БУРУУ
8
Зураг
ХАРАМСАЛТАЙ
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
27 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.40.218] 2017/2/2
Мэргэжлийн биш хүмүүс байсан юм уу.хаашаа юм бэ.баримт тогтоол..шийдвэр үндэслэхгүй амаар яриад л өгөөд байсан юм уу.тэгээд ч тодорхой гүйцэтгэл,эргэн төлөлт гэж байгаа л байлгүы,тодорхой ажил хариуцаж байсан рүмүүс е байгаа биздээ.
0 | 0 Хариулах
Zochin [202.179.10.158] 2017/1/12
ene hogjliin banknii shalgaltiin ajliin dygneltees harhad Bytsah hyag byyh ezentei yam baina tosol hotolbort hamragdaj zeel abch baij aj ahyin negj yil ajillagaagaa orogtgoh shine tehnik tehnilogi nebtryylj yildberjilt hogjine shyy dee yagaad ingej tyilshraad ajil hiij baigaagaa ygyisgeed bainaa
0 | 1 Хариулах
Зочин [185.137.19.70] 2017/1/10
N.Altanhuyag, Ch.Saihanbileg nariig haraal ideesei!! AN-iig haraal ideesei Mongoliig suiruulj uursduu bayjsan buzar bulai namiinhang haraal uurd haraal ideg tui tui!!
1 | 0 Хариулах
Зочин [185.137.19.70] 2017/1/10
N.Altanhuyag, Ch.Saihanbileg nariig haraal ideesei!! AN-iig haraal ideesei Mongoliig suiruulj uursduu bayjsan buzar bulai namiinhang haraal uurd ideg tui tui!!
1 | 0 Хариулах
Хөөрхийс [202.21.96.156] 2017/1/10
Чингисийнхээ нэрийг барьж Монголоо барьцаанд тавьж зээл шаачаад сайхан найрлаж дээ...Ухаангүй үйлдэл биш Увиагүй шаарнууд болохоор л ингэсэн байх даа Норовын хүү Портуун бөө нар
1 | 0 Хариулах
Зочин [202.170.68.20] 2017/1/10
Зээл авсан газрууд нь эргээд төлчихвөл зүгээрсэн дээ.
0 | 0 Хариулах
Зочин [50.253.29.25] 2017/1/11
Тиймээ эргээд толчихвол л болмоор санагдаад байх юм
0 | 0 Хариулах
Зочин [202.21.105.8] 2017/1/10
Бодсоноос төслүүд нь гайгүй явж байгаам шиг бна. Эргэн төлөлт нь сайн байх болтугай.
0 | 0 Хариулах
irgen [99.56.93.232] 2017/1/10
tom tosoldeer ajillaj suraagyig l haruulj baina daa shunalaasaa salahgyi bol berd olon bolloodoo
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.130] 2017/1/9
Том төслүүд дотор хэрэгжээгүй, төсөл нэрээр идэж уусан зүйл огт алга. Харин ч хэрэгжээд, үргэлжилж байгаа төслүүд байна!!! Төслүүдэд мөнгө өгч санхүүжүүлсэн нь тэгээд буруу тээ??
0 | 0 Хариулах
Зочин [27.123.214.115] 2017/1/9
Идцэн мөнгө нь хаа юм бэ. Адилхан идэж ууж суучаад араас нь муулаад жудаг муутай л юм
2 | 0 Хариулах
BB [119.83.71.132] 2017/1/9
16 том төсөл дотор гацаад таг зогсчихсон төсөл нэг, хоёр л харагдаж байна ш дээ. Бүх мөнгөө хуваагаад идчихсэн юм л яриад байсан арай ч үгүй бололтой. Ямар ч байсан нилээд хувь нь эргэж төлөгдөх юм байна гэж ойлголоо. Гол нь хэний авсан зээл төлөгдөхгүй асуудал үүсгээд байгаа талаар цэгцтэй мэдээлэл ард түмэнд хэрэгтэй байна. Аан бас тэр хууль зөрчиж олгосон элдэв асуудлууд байгаа бол тэрийг нь хуулийн байгуулага нь шалгаад дахиж ийм асуудал гаргахгүй болгох хэрэгтэй байна.
3 | 0 Хариулах
зочин [202.180.220.81] 2017/1/9
Хятадуудад гадаадаас авсан зээлээс санхүүжилт олгон зам бариулсан. Монгол компаниудаа өгөөгүй цаана нь юм байгаа байх гэж боддог
0 | 0 Хариулах
Барс [59.153.112.30] 2017/1/9
Эрдэнэтийн гокийн амралтыг том ахын гэр бүл авчээ энэ шударга уу
0 | 0 Хариулах
Ах [203.91.115.36] 2017/1/9
Том ах гэж хэн бэ?
0 | 0 Хариулах
Зочин [59.153.112.30] 2017/1/9
Бусад төслүүд жишээ нь нэг сая ам доллараас доош төслүүдийг зүгээр л төлөхгүй юү
0 | 0 Хариулах
Зочин [202.21.106.165] 2017/1/9
Shudarga baiya. Bugd or zeelee tolohoo boliyoo
0 | 0 Хариулах
Зочин [103.229.120.229] 2017/1/9
Одоо наад бүтээн байгуулалтуудаа бүгдийг нь нураагаач мангаруудаа тэгээд ингэж мөнгөгүй хийдэг гэдгээ харуулаад маш бага мөнгөөр эсвэл мөнгөгүй хийгээд үзүүлээдэх дээ усан тэнэг мангар үхэр монголчуудаа. Та нар хөгжихгүй байгаа чинь энэ мал шиг болсон сэтгэлгээ хахаха үхэр монголчууд хөгжихгүй
2 | 0 Хариулах
g [202.70.46.20] 2017/1/9
AMIAR NI TULUUL !!!!!
0 | 0 Хариулах
БЭРЭН Ч их хөлжсөн дөө [202.21.100.226] 2017/1/9
Өнгөрсөн 4-н жилд АН-ын лидерүүдтэй ар өврөөрөө холбоотой БЭРЭН Ч нэлээд төслүүд дээр хөлжсөн дөө. Сайн шалгах л хэрэгтэй.
4 | 0 Хариулах
Miat ajiltan [103.212.119.197] 2017/1/9
Ene bondin mungunuhs miat yu ch avagui gedgig hen ch yaruhgui bn be. Avsan ongotso uursduu zeeleer avaad avsan zeele tumud yavj bga. Miatruu shiljuulsen nereer dundaas hen neg n avchihav u yaav?
0 | 0 Хариулах
Зочин [202.21.112.37] 2017/1/9
Eeeh. endees harahad dollariin nootsiig hovh sorood offshore-ruu garchijee.
3 | 0 Хариулах
ZOCHIN [202.180.216.19] 2017/1/9
"MON-LAA" XXK-NY ZAXIRAL N ENKHSAIKHAN GEDEG MAN-N BAGA XURLYN GISHVVN ZALUU MUN UU ?
6 | 0 Хариулах
иргэн [211.217.210.246] 2017/1/9
чамд хэн байх нь ямар хамаа байнаа. зээл авсан бол төлж таараа эдгээр компанууд. ер нь бизнес хийдэг хүмүүс маш их олон эрсдэлд үүрч байж улс эх орны төлөө мөн хэдэн иргэдийг ажлын байраар хахгахын төлөө амрах ч завгүй хөдөлмөрлөж ажиллаж байдаг хүмүүс юм байгаа шд. битгий ингэж буруу өнцгөөс нь харж бай. эдийн засаг хямраад ямар байгаа билээ зээл авахдаа тухайн хэрэгжүүлнэ гэсэн зүйл ээ хийхийн тулд авч таараа шүү дээ. эргээд төлж л таараа
1 | 5 Хариулах
Зочин [202.21.106.110] 2017/1/9
2014 оноос хойш төлөөгүй, гүйцэтгэл 70%, хэзээ дуусах нь тодорхойгүй, за дууслаа ч ашигтай ажиллаж зээлээ эргэн төлөх нь эргэлзээтэй ийм зээлийг яах гэж өгсөн байх нь вэ? МӨНГӨ шамшигдуулах гэж л ийм зээл өгсөн байх нь байна шүү дээ?
3 | 0 Хариулах
Zochin [27.123.214.2] 2017/1/9
Het unetei hiisen ajil-uudas in butsaaj munguug avah heregtei.
6 | 0 Хариулах
Зочин [103.9.90.51] 2017/1/9
эргүүлж төлүүлээрэй
5 | 0 Хариулах