Японы нэгэн даатгалын компани ажилчдаа хиймэл оюун ухаан бүхий компьютераар сольж эхэлсэн байна.
30 гаруй ажилтнаа халж, тэдний орон зайг техникээр сольж эхэлсэн нь ирээдүйд хүнийг робот орлоно гэдэг зөгнөлийг бодитой болгож байгаа юм.
Ер нь хүн ам нь цөөрөн, ажиллах хүчний доголдолд орж байгаа Япон улс цаашдаа роботыг өргөнөөр ашиглах хандлагатай байна.
Дээрх шинэчлэлийг хийж байгаа Fukuoka Mutual Life Insurance компанийн мэдээлснээр роботод хийсэн хөрөнгө оруулалт нь хоёр жилийн дараагаас үр ашгаа өгч эхлэх гэнэ.
Өнөөг хүртэл даатгуулагч хэр хэмжээний мөнгө даатгалд төлөх ёстойг хүн бодож тооцоолдог байжээ. Одоо харин энэ үүргийг хиймэл оюунт компьютерууд гүйцэтгэнэ. IBM компанийн Watson Explorer систем яг хүн шиг ажиллаж, тухайн даатгуулагчийн эмнэлгийн магадлагаа, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн хоног зэргийг өөрөө олж мэдээд, тохирох дүнг тооцоолж гаргах юм.
Яг одоогоор робот зөвхөн тооцооллыг боловсруулж, үүнийг нь хүн баталгаажуулах ажлыг хийж байна. Гэсэн хэдий ч зөвхөн ийм цаг хэмнэх үйлдлийг хийснийхээ төлөө компанид жилд 140 сая иений хэмнэлт авчирч байгаа ажээ. Систем зүгширсний дараа хүний оролцоо байхгүй болох юм.
Зөвхөн хувийн компаниуд биш, ирэх сараас засгийн газарт роботууд ажиллаж эхлэнэ. Тэд засгийн газрын сайд нарын хүссэн мэдээллийг даруй гаргаж өгөх үүрэг гүйцэтгэж, олон тооны төрийн албан хаагчийг ажилгүй болгох гэнэ.
Эх сурвалж: Independent
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!