ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 22 жилийн хугацаанд 9,600-аас 240,000 төгрөг болж нэмэгджээ

Г.Номин, iKon.mn
2017 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ энэ оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдээд байна. Түүвэр судалгаагаар нийт ажилтнуудын 6-7 орчим хувь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг учир ажил хийдэг дийлэнх хүмүүст нөлөөлөхгүйг салбарын яамны мэргэжилтэн хэлж байгаа юм. 

График: 1995 оноос хойш хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсээр байгаа.

Харин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдан нэмэгддэг нийт иргэдэд хамаарах зүйл бол торгууль. 

Торгуулийн мөнгө нь төрийн сангийн дансаар дамжин, улсын төсөвт ордог бөгөөд тогтмол бус орлого гэж үздэг байна. Торгуулиар жилд хэчнээн төгрөг улсын төсөвт төвлөрдөг, ямар төрлийн торгууль зонхилдог талаар Сангийн яамны Төрийн сангаас тодруулахад "Торгуулиуд төрийн сангийн өөр өөр дансаар буюу торгууль тавьсан байгууллагад харьяалагдах дансаар орж ирдэг учир нэгдсэн дүн мэдээ гарах боломжгүй" гэлээ. 

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийг зөрчсөний улмаас торгох шийтгэл ногдуулахдаа хамгийн багадаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувь, хамгийн ихдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулдаг.

Тухайлбал, Мөнгө угаах гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурван зуугаас таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ хэмээн Эрүүгийн хуулинд заасан байна.

Торгох шийтгэлүүдийн дийлэнх нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнтэй холбоотой торгуулиуд байх гэсэн тайлбарыг албаны хүмүүс өгч байгаа юм.

2015 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасан торгуулийн хэмжээнүүд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдсан байдаг. 

Тус хуульд зааснаар иргэн замын хөдөлгөөний ямар зөрчил гаргаснаас хамааран хамгийн багадаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 5 хувь, хамгийн ихдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль төлдөг. Энэ хуулиар л жишээ авахад, 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240,000 төгрөг болсонтой холбогдуулан хамгийн бага дүнтэй торгууль 9,600 төгрөгөөс 12,000 төгрөг, их дүнтэй торгууль 960,000 төгрөгөөс 1,200,000 төгрөг болон нэмэгдэж байна.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хуулийн дагуу хоёр жилд нэг удаа тогтоох бөгөөд нэмэгдүүлэх, тогтвортой байлгах, тодорхой хугацаагаар бууруулах зэргээр шинэчилж болох ажээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
17 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
inflation [202.55.179.27] 2017/1/9
Дагаад инфляц өссөн юм чинь бас төгрөгний ханш дагад л суларсан шүү дээ. ямар ч ялгаа байхгүй .
0 | 0 Хариулах
Зочин [50.253.29.25] 2017/1/8
Монгоний ханш тэрнээс чинь их унаад л ингэж оссон мэт харагдаж байна,
0 | 0 Хариулах
Зочин [94.222.89.3] 2017/1/7
20 жилийн хугацаанд тѳгрѳг үнэгүйдэж имплиац болон юмний үнэ ѳсж тѳгрѳг долларын харьцаа хэвээрээ үлдсэнгүй. тиймээс бидний бодит цалин 20 жилийн ѳмнѳхтэй оиролцоо яваа. ѳмнѳ нь 1000 тѳгрѳгѳѳр маш их юм авч болдог байсан одоо мѳнгѳ биш болжээ.
1 | 0 Хариулах
Зочин [150.129.142.185] 2017/1/6
Бүх төрлийн худалдааны ҮНДЭСНИЙ сайт ОРИГ.МН Хүссэн зараа оруулаарай. www.orig.mn
0 | 0 Хариулах
Зочин [80.171.119.92] 2017/1/6
Аймшгийн улс. Аймшгийн он жилүүд.
0 | 0 Хариулах
Зочин [202.55.191.130] 2017/1/6
МОНГОЛ УЛС МИНЬ 20 ЖИЛИЙН ДОТОР ҮСРЭНГҮЙ ХӨГЖЖЭЭ.
1 | 0 Хариулах
lolzma [202.179.29.63] 2017/1/6
pohah
0 | 0 Хариулах
irgen [202.9.41.152] 2017/1/6
Xudulmurii xulsnii dood xemjeegeer tetgeber garssn ychur nemex vv.xaruy
0 | 0 Хариулах
Зочин [80.171.119.92] 2017/1/6
Төгрөг ингэтлээ дампуурчээ.
0 | 0 Хариулах
бүх хүнд нөлөөлнө шдээ [199.249.223.71] 2017/1/6
дор хаяж л амралт бодуулсан сардаа 50 мянгын татвар илүү төлөхөө мэдэхгүй байгаа юмуу
0 | 0 Хариулах
Зочин [203.91.115.41] 2017/1/6
50000/12000=4.16x240000= 1'000'000 tugruguur niisleld shiljij irex tatvaraa sergeeya tegexgyi bol ene utaa chin utgaa aldlaa tuxain tsutslax ueiinx ni 50000 tugrug ni odoogiin xanshaar ingej garax yum baina.
0 | 0 Хариулах
Xaxaxa [66.181.188.113] 2017/1/6
Ene yag MAH ii tulburtei medee
0 | 0 Хариулах
Зочин [198.7.58.147] 2017/1/6
arai arai
0 | 0 Хариулах
Зочин [73.246.79.148] 2017/1/6
Mash baga 2 dainii ueiin horih Lageruud ch ennees iluu tsalintai bsan
0 | 0 Хариулах
Зочин [142.4.206.228] 2017/1/6
2004-2016 он хүртэл үнэндээ нэмэгдээгүй л юм шив дээ. Тэр үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 160 талх байсан бол саяыг хүртэл мөн 160 талх л байж.
0 | 0 Хариулах
Зочин [122.201.28.5] 2017/1/6
Төгрөгийн ханш ингэж суларчээ
1 | 0 Хариулах
Mongolia [27.123.214.88] 2017/1/6
Бүх төрлийн ангилсан мах хамгийн хямдаар, үнэгүй хүргэлттэйгээр. 80228801 fb.com/AngilsanMah
0 | 0 Хариулах