Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Facebook Post өнгөтэй болж эхэллээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 12 сарын 20
IKON.MN
Зураг зураг

Фэйсбүүк сүлжээнд текст мэдээлэл нийтлэхэд зураггүй бол мэдээллийн жагсаалтаас төдийлөн ялгарч харагддаггүй.

Тэгвэл тус компанийн зүгээс текстийн арын дэвсгэрийн өнгийг янз бүрээр сольж нийтлэх боломжийг өнөөдрөөс олгож эхэлжээ. Энгийн үед цагаан байдаг дэвсгэрийг нь нийтлэх үедээ сольж хүссэн өнгөө сонгож болно гэсэн үг юм. Гэхдээ линк, зураг зэрэг текстээс өөр хэсгийн дэвсгэр өнгөд нөлөөлөхгүй гэнэ.

Шинэ боломжийг одоогоор зөвхөн Андроид системтэй төхөөрөмж дээр ашиглаж болох гэнэ. Гэхдээ iOS, Web хэрэглэгчид өнгөтэй постыг үүсгэхгүй ч гэсэн харах боломжтой байх юм. Бүх Андроидуудад нэвтэрч дуустлаа хэдэн өдөр болохыг Фэйсбүүкийн зүгээс сануулжээ.

Хэсэг хугацааны дараа iOS болон Web хэрэглэгчид өнгөлөг пост үүсгэх боломжтой болох гэнэ.

 

Эх сурвалж: TheNextWeb, Facebook