Хуурамч мөнгөн тэмдэгтийн асуудлаар Улаанбаатар хотын Цагдаагийн Ерөнхий Газар болон Монгол Банкнаас мэдээлэл хийлээ.
2016 оны эхний 11 сарын байдлаар нийт 259 удаагийн хуурамч мөнгөн тэмдэгттэй холбогдох мэдээлэл, гомдол цагдаагийн байгууллагад ирснийг шалгаж, 37 хэргийг материалжуулж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгалтын ажил хийгдэж байна.
Энэ талаар Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ё.Лхагвасүрэн “Цагдаагийн байгууллагад байгаа мэдээллээр болон шалгаж байгаа хэргүүдийг үзэхэд гүйлгээнд хуурамч мөнгө хяналтаас хэтэрсэн зүйл байхгүй.
Илэрсэн бүх мөнгөн тэмдэгтийг цагдаагийн байгууллага бүртгэн авч, эрүүгийн хэрэг үүсгэн ажиллаж байна.
Тухайн бүлэг этгээдээс нийт 10 гаруй сая төгрөг хурааж авсан гэсэн мэдээ байна.
Ерөнхийдөө энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байгаа хүмүүсийг авч үзвэл 35 хүртэлх насныхан байдаг.
10,000, 20,000 төгрөгийн дэвсгэртийг технологи, хэвлэл дизайны чиглэлийн хүмүүс сонирхол, бэлэг дурсгалын журмаар хийгээд гүйлгээнд оруулчихсан тохиолдол байна.
Хуулийн зохицуулалтын хувьд Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 176-р зүйлд мөнгөн тэмдэгт үнэт цаас, онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдэх, ашиглах, борлуулах гэсэн зүйл заалт байгаа. Энэ нь 10-15 жил хүртэлх хугацаагаар хорих ялтай” гэлээ.
Монгол банкны мөнгөн тэмдэгтийн газрын хэлтсийн ахлагч Б.Сандагсүрэн “Банк, аж ахуйн нэгж, хувь хүмүүс хуурамчаар хийгдсэн, хуурамч байж болзошгүй мөнгөн тэмдэгтүүдийг илэрсэн даруйд нь цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүрэгтэй.
Одоогоор илрүүлсэн хуурамч мөнгөн тэмдэгтүүд энгийн нүдээр ялгаж болохуйц хэвлэгдсэн байдалтай илэрдэг. Тухайлбал, хэлбэр хийц, дүрс нь бүдэг, цаас нь өөр, хуучирсан муудсан байдалтай илэрдэг.
Банкуудын хувьд хуурамч мөнгөн тэмдэгтийг ажиглалтын аргаар илрүүлж, зарим тоног төхөөрөмж сайжирсан томоохон хэмжээний арилжааны банкууд тоолох машины тусламжтайгаар илрүүлдэг.
Хуурамч мөнгийг дангаар нь солиулахаар ирдэг тохиолдол гардаггүй. Төлбөр төлөх, мөнгө солиулах үед их хэмжээний мөнгөний завсар хийх маягаар үйлддэг. Энэ нь гүйлгээний явцад банкуудын мэдээллээр илэрч байна” хэмээн тайлбарлалаа.
Онцгой шинж тэмдэг: