Арьс шир, ноос ноолуурын түүхий эдийн урамшууллын талаар Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамнаас мэдээлэл хийлээ.
Үндэсний үйлдвэрт ноос болон арьс, шир бэлтгэж тушаасан малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох чиглэлээр дараах урамшууллыг олгожээ.
Ноосны урамшуулал
Монгол Улсын Их Хурлын баталсан “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай журам”-ын хүрээнд 408,812 малчинд 112.7 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон байна.
Он | Малчны тоо | Ноосны хэмжээ /тн/ | Мөнгөн дүн/тэрбум төгрөг/ |
2011 | 32,977 | 4,924.90 | 9.8 |
2012 | 103,162 | 14,696.60 | 29.4 |
2013 | 117,667 | 18,307.30 | 36.6 |
2014 | 80,619 | 16,643.50 | 18.3 |
2015 | 74,387 | 16,897.00 | 18.6 |
Дүн | 408,812 | 71,468.40 | 112.7 |
2015 оны ноосны урамшууллаас хоршооны гишүүн бус гэсэн шалтгаанаар хасагдсан малчин өрхүүдэд урамшууллын мөнгийг нөхөн олгосон бөгөөд үүнд, 5,020 малчин өрхөд 707.6 сая төгрөг малчин дансанд шилжүүлээд байгаа аж. Харин данс буруу гэсэн шалтгаанаар 209 малчны 27.7 сая төгрөг шилжигдээгүй байна.
Урамшууллын талаар ХХААХҮЯ-ны Мал Хамгаалах Сангийн ерөнхий менежер Ц.Нямсүрэн “Саяхан малчидын дансанд урамшууллыг шилжүүлээд байна. Өөрөөр хэлбэл өнөөдрийн байдлаар 40,460 малчин өрхөд 8 тэрбум 542 сая 662 мянган төгрөгийг шилжүүлсэн.
Ирэх онуудад энэ урамшуулал үргэлжлэн явагдана. Төр засгаас санхүүгийн боломжийн хүрээнд үндэсний үйлдвэрийг дэмжих, үндэсний үйлдвэртээ ноос ноолуур, арьс ширээ тушаасан малчдынхаа урамшууллыг үргэлжлүүлэн олгох бодлогыг хэрэгжүүлнэ гэсэн мэдээллийг бидэнд өгсөн байгаа.
Үндэсний үйлдвэрт ноос ноолуур, арьс ширээ тушаасны ач холбогдол бол малчин өөрөө урамшуулал авна. Тухайлбал, аймаг сумдын төлөөлөгчийн газар ноос ноолуур, арьс ширээ тушааснаар малчинд төрөөс урамшуулал авах боломжтой болдог.
Үндэсний үйлдвэрлэгчид тушаалгүй хятадад түүхий эдээ тушаах боломж байгаа юу гэвэл байгаа. Гэтэл Хятадад тушааснаар малчдад ямар нэгэн урамшуулал ордоггүй. Тэгэхээр энэ бол цэвэр үндэсний үйлдвэрлэлээ дэмжих гэж гаргасан бодлого юм” хэмээн тайлбарлалаа.
Арьс, ширний урамшуулал
Улсын Их Хурлын баталсан “Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай журам”-ын хүрээнд дараах урамшууллыг олгожээ.
Арьс, ширний урамшуулал |
2013 он сүүлийн хагас |
2014 он эхний хагас |
2014 он сүүлийн хагас |
Нийт |
|||
Урамшуулалд хамрагдсан малчны тоо |
29,811 |
3,085 |
54,535 |
87,431 |
|||
Арьс, ширний тоо |
Бод: 40,620 |
Бог: 700,297 |
Бод: 3,806 |
Бог: 54,184 |
Бод: 159,654 |
Бог: 1,854,943 |
2.8 сая |
Урамшууллын дүн |
2.7 тэрбум |
219 сая |
7.9 тэрбум |
10.8 тэрбум |