Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байх боловч 30-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрнэ гэж ЦУОШГ-аас мэдээллээ.
Арвэннэгдүгээр сарын 30-наас арванхоёрдугаар сарын 4-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
30-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 30-нд зүүн зүгийн нутгаар, 3-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.