Сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүд нь үйлдвэрлэсэн цахилгаанаа төвийн бүсийн дулааны цахилгаан станцуудын үйлдвэрлэх болон импортоор худалдан авах 1 кВт.ц цахилгааны өртгөөс харьцангуй өндөр буюу валютын ханшнаас хамаарч 180-190 төг/кВт.ц-аар нийлүүлдэг учраас тодорхой хэмжээний эх үүсвэрийн зөрүү үүсдэг.
Байгалийн баялгын нөөцөөс хараат эрчим хүчний уламжлалт үйлдвэрлэлийг бууруулж, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх төрийн бодлогын хүрээнд дэлхийн олон улс оронд энэхүү дэмжих тариф(ногоон тариф)-ын тогтолцоог нэвтрүүлсэн байдаг ба дэмжих тариф нь хэрэглэгчдэд ил тод, нээлттэй байх зарчмыг хангасан байхыг шаарддаг.
Хэрэглэгч таны төлбөр тооцоонд дэмжих тариф ангиллаар төлж буй төлбөр нь таны хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний тодорхой хувь сэргээгдэх эх үүсвэрээс хангагдсан болохыг илэрхийлж байгаа ба ногоон эрчим хүчийг хөгжүүлэхэд оруулж буй таны хувь нэмэр юм.
Эх сурвалж: Эрчим Хүчний Зохицуулах Хороо