Х.Бадамсүрэн нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байгаа юм.
Хоохорын Бадамсүрэнгийн танилцуулга
Тэрбээр 1955 онд Өмнөговь аймгийн Хүрмэн суманд төрсөн.
1974 онд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ерөнхий боловсролын сургууль, 1980 онд ЗХУ-ын /хуучин нэрээр/ Эрхүүгийн Политехникийн дээд сургуулийг, 1988 онд ЗХУ-ын /хуучин нэрээр/ Өнгөт төмөрлөгийн салбарын удирдах ажилтны институтын удирдлагын дээд курсыг, 1993 онд АНУ-ын Колорадо мужийн Боулдер хотын Эдийн засгийн дээд сургуулийг тус тус төгссөн. 1985 онд ОХУ-д уул уурхайн салбарын удирдлага чиглэлээр, 1997 онд АНУ-ын Колорадо мужийн Денвер хотод гадаад хэлний чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн. Уул уурхайн инженер-маркшейдер мэргэжилтэй. Техникийн шинжлэх ухааны доктор зэрэгтэй. Орос, англи хэлний мэдлэгтэй.
- 1980-1987 онд Геологи, уул уурхайн үйлдвэрийн яаманд Уул уурхайн хэлтсийн мэргэжилтэн, Уул уурхайн салбарын ерөнхий инженер бөгөөд Уул уурхайн үйлдвэрийн хэлтсийн дарга,
- 1987-1989 онд Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрийн яаманд Уул уурхайн салбарын ерөнхий инженер бөгөөд Хамтарсан үйлдвэрийн хэлтсийн дарга,
- 1989-1991 онд Хэнтий аймгийн Хэрлэн хорооны Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргааны дарга,
- 1989-1994 онд Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрт Захирлын нэгдүгээр орлогч,
- 2007-2008 онд Үйлдвэр, худалдааны яаманд Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн газрын дарга,
- 2008-2012 онд Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байсан.
- 2012 оны 8 дугаар сараас Монголын уул уурхайн танхим, Монголын жоншны холбоо, Уул уурхай, металлургийн томоохон төслүүдийн Ерөнхийлөгч, тэргүүн, зөвлөх,
- 2014 оноос Монгол Ардын намын даргын зөвлөх,
- 2015 оноос Аж үйлдвэрийн яамны дэргэдэх Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн төслийн нэгжийн захирлаар тус тус ажиллаж байна.
-
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!