Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Америк, Австрали, Канад зэрэг улс руу суралцахаар битгий яв. Түүнийхээ оронд бизнес эрхэл​"

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 11 сарын 23
iKon.MN
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

15:15 2016/11/23

Уул уурхайн салбараа хардаж биш, хамтарч ажиллах боломжийг харах хэрэгтэй

Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулган Уул уурхай, Аялал жуулчлал, Хөдөө Аж Ахуй гэсэн гурван салбар хуралдаанаар үргэлжилж байна.

Дээрх гурван чиглэлийн хуралдаанд:

  1. “Аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд” сэдвээр БОАЖЯамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Маргад,
  2. “Хөдөө Аж Ахуйн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд” сэдвээр ХХААХҮЯамны ЖДҮ, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Н.Энхтөр,
  3. “Уул уурхайн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд” сэдвээр Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яамны Уул уурхайн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Д.Дамба илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Тус гурван салбарын мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид санал бодлоо солилцлоо. 

Энэ үеэр "Уул уурхайн бизнес маш урт удаан хугацаанд ажилладаг онцлогтой. Урт удаан хугацаанд уул уурхайн салбар өөрөө бусад бүх салбартай зайлшгүй хамтарч ажиллах шаардлагатай байдаг.

Хамтрагч талуудын хамгийн чухал нь бизнесийнхэн, хувийн хэвшлийнхэн байдаг. Уул уурхайн салбар бол манай улсын тулгуур салбар бөгөөд ойрын хугацаанд ч мөн уул уурхайгаас хамааралтай байх нь тодорхой болчихсон байгаа.

Бид өнөөдөр уул уурхайн салбараа хардаж биш, хамтарч ажиллах боломжийг харж ажиллах хэрэгтэй.

Гарааны бизнесээс эхлээд томоохон компани хүртэл бүх шатанд энэ тал дээр анхаарах хэрэгтэй" гэдгийг мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид хэлж байна.

Чуулган маргааш үргэлжилнэ.

13:14 2016/11/23

Курт Шателен: Америк, Австрали, Канад зэрэг улс руу суралцахаар битгий яв. Түүнийхээ оронд бизнес эрхэл​ 

Энтрепренерүүдийн нэгдсэн чуулганы онцлох илтгэл "Онц Шийдэл" ХХК-ийн захирал Курт Шателений “Монгол Улсад гарааны бизнес эрхлэх боломжууд” сэдэвт илтгэл байлаа. Түүний илтгэлээс хүргэж байна.

Курт Шателен "Монголд байгаа гарааны бизнес эрхлэх боломжуудын талаар тайлбарлах боломж олгосонд баярлалаа. Өнөөгийн эдийн засгийн орчин таатай бус байгаа боловч гарааны бизнес эрхлэх бүрэн боломж байна. Монголд гарааны бизнес эрхлэх олон боломж, дэмжлэг үзүүлэх олон байгууллага байгаа. Гэхдээ хамгийн гол зүйл бол эхлэх юм шүү.

Эхний алхам бол юу хийхээ тухайлбал, сурталчилгаа, сайн үйлс зэрэг ямар үйл ажиллагаа явуулахаа шийдэх ёстой. Ямар ч шийдвэр гаргасан компани байгуулаад бизнес эрхлэх нь маш их хөдөлмөр гэдгийг онцлон хэлье.

Эцэст нь Америк, Австрали, Канад зэрэг гадаадын улс руу суралцахаар битгий яв. Та бүхэн угаасаа ухаантай хүмүүс. Харин түүнийхээ оронд бизнес эрхэл гэж хэлье" гэлээ.

Фото: “Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулган-2016”

Гэрэл зургийг mpa.mn

12:34 2016/11/23

С.Эрдэнэбат: Бид 6 үзүүлэлтээр Монгол Улсын гарааны бизнесийн хөгжлийн түвшинг тодорхойлж байна 

Чуулган "Энтрепренершипийн хөгжил Монгол Улсад” сэдэвт Стартап Монгол ТББ-ын гүйцэтгэх захирал С.Эрдэнэбатын илтгэлээр үргэлжилж байна.

Тэрбээр "Гарааны бизнес стартапийн экосистемгүйгээр хөгжих боломжгүй. Аливаа улсын гарааны бизнесийг таван үзүүлэлтээр тодорхойлдог. Харин бид үүн дээр нэг үзүүлэлтийг нэмж, тав дээр нэмэх нь нэг гэсэн үзүүлэлтээр Монгол Улсын гарааны бизнесийн хөгжлийн түвшинг тодорхойлж байна. Үүнд,

  1. Ур чадвар /тухайн бизнес эрхлэгч гарааны бизнес эрхлэх ур чадвартай байх ёстой/
  2. Нягтрал
  3. Соёл
  4. Хөрөнгө
  5. Хууль эрх зүй
  6. Харилцаа холбоо гэх зургаан зүйлийг оруулж байна.

Манай улсад стартап гэсэн тухайлсан чиглэлээр дорвитой судалгаа байхгүй байна. Харин сүүлийн жилүүдэд бага хэмжээний судалгаанууд хийгдэж эхэлж байна. Бидний хийсэн судалгаагаар гарааны бизнес эхлүүлэхэд хорин сая төгрөг байхад болно гэсэн байр суурьтай бизнес эрхлэгчид дийлэнх байсан

Гарааны бизнес эрхлэхэд тулгамдаж байгаа бэрхшээлүүд:

  • Чадварлаг боловсон хүчин
  • Санхүүжилт
  • Хууль эрх зүйн орчин
  • Зээл
  • Мэдлэг ур чадвар
  • Төрийн дэмжлэг
  • Стартапуудыг дэмжих бүтэц
  • Дотоодын зах зээл

Монгол Улсын гарааны бизнесийн экосистемийн өнөөгийн байдал

Монгол Улс гарааны бизнесийн экосистемийг бид судалгааны үндсэн дээр нэгээс арван оноогоор дүгнэсэн байдлыг та бүхэнд харуулж байна. Үүнд:

  • Ур чадвар-2.9
  • Нягтрал-3.7
  • Соёл-4.7
  • Санхүү-3.1
  • Хууль эрх зүй-3.2
  • Харилцаа холбоо-4.7

Тэгэхээр Монгол Улсад гарааны бизнесийн орчин 3 оноо буюу хөгжлийн эхэн үедээ байна.

Ур чадвар, Санхүү, Соёлд онцгой анхаарах шаардлагатай, гарааны бизнесийн тал дээр төр засгийн дэмжлэг, бодлого судалгаа шинжилгээ үгүйлэгдэж байна гэж дүгнэж байна.

11:39 2016/11/23

Ч.Хашчулуун: Засгийн газар инновациа дэмжихгүй бол ямар ч урагштай зүйл гарахгүй 

Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулганд МУИС-ийн доктор, эдийн засагч Ч.Хашчулуун "Монгол Улсад Инновацийн сан байгуулахын ач холбогдол" илтгэл тавилаа.

Тэрбээр илтгэлдээ "Инновацийн чиглэлээр ярихад Монгол Улс дэлхийн хэмжээнд ямар түвшинд явааг тодорхойлох 

  • Энтрепренерийг дэмжих байдал
  • Мэдээлэл технологийн хөгжил
  • Боловсон хүчин бэлтгэх
  • Судалгаа хийх байдал зэрэг дөрвөн хүчин зүйл байна.

Монгол Улсын сүүлийн жилүүдийн инновацийн түвшинг авч үзвэл боловсролын үзүүлэлт сайжирсан бөгөөд яг одоо дэлхийд 55-р байрт бичигдэж байна. 

Харин бидний шийдэх ёстой асуудал юу вэ гэвэл эдийн засгийн үр ашигтай дэмжлэг бүрдүүлэх, энэ тал дээр манай улс 93-р байранд явж байна.

Манай улсын Их сургуулийн хэрэггүй юм хийдэг байдлыг засч залруулах хэрэгтэй.

Мөн засгийн газар өөрөө инновациа дэмжихгүй бол ямар ч урагштай зүйл байхгүй. Хамгийн түрүүнд засгийн газраас инновацийн бодлогын төслүүдийг батлах ёстой" хэмээн дурьдлаа.

10:55 2016/11/23

Paul Lee: Монгол Улсын хувьд байгалийн нөөц бий боловч далайд гарцгүй зэрэг асуудал байна. Гэхдээ сэтгэх хэрэгтэй 

Wellspring LLC-ийн үүсгэн байгуулагч Paul Lee “Гадаадад бүтээгдэхүүн худалдаалах гэж байгаа бол тухайн улсынхаа бараа бүтээгдэхүүний борлуулалт, сонирхлыг хамгийн түрүүнд судлах шаардлагатай. Израйль бол 100 хувь цагаачлалын улс. Энэ улсын хувьд энтрепренершипийг хөгжүүлэх нь нэг номерийн асуудал байдаг. Тиймээс маш олон технологи, инновацийг хөгжүүлэх алхам хийж байсан. Энэ улсаас манай Сингапур улс маш их зүйлийг сурсан.

Монгол Улсын хувьд байгалийн нөөц бий боловч далайд гарцгүй зэрэг зарим асуудал байна. Гэхдээ үүгээр хязгаарлагдахгүйгээр сэтгэх хэрэгтэй гэж уриалмаар байна.

Израйль болон Сингапурт цагаачлал, олон улс орноос хүмүүс орж ирснээр гадныхнаас суралцах боломж гарч ирсэн. Гаднаас орж ирсэн улсыг дэмжих, дэмжихгүй янз бүрийн байр суурьтай байдаг боловч гадны улстай харилцаж, гадны соёлыг сурталчилна гэдэг маш чухал” гэлээ.

Уул уурхайн салбар, бизнесийн хөгжил, компанийн засаглал, нийгмийн хариуцлагын зөвлөх Ж.Сүнжидмаа: Чили улсын хувьд байнга өөрсдийгөө олон улсын судалгаанд оролцуулж байдаг. Судалгаанд оролцуулж ямар түвшинд байгаагаа байнга тодорхойлж байдаг. Түвшингээ тодорхойлсны үндсэн дээр боловсрол сургалтандаа уялдуулан, техник технологи, инновациа хөгжүүлж байдаг.

Эхний хэлэлцүүлэг үүгээр өндөрлөлөө.

Чуулган "Монгол Улсад Инновацийн сан байгуулахын ач холбогдол" илтгэлээр үргэлжилж байна.

Монголын Бизнесийн Зөвлөлийг төлөөлж МУИС-ийн доктор, эдийн засагч Ч.Хашчулуун илтгэл тавьж байна.

10:32 2016/11/23

Ц.Буянцогтоо: Манай эдийн засгийн хөгжлийн бодлого инноваци руу чиглэх ёстой 

Энтрепренерүүдийн чуулган "Олон улсад энтрепренершипийг хөгжүүлж буй туршлага" сэдэвт панел хэлэлцүүлгээр үргэлжилж байна.

Панел хэлэлцүүлэгт:

  • Wellspring LLC-ийн үүсгэн байгуулагч Paul Lee,
  • Уул уурхайн салбар, бизнесийн хөгжил, компанийн засаглал, нийгмийн хариуцлагын зөвлөх Ж.Сүнжидмаа,
  • Open Innovation Lab Ц.Буянцогтоо,
  • Хөгжлийн шийдэл ТББ-ын мэдээллийн зохицуулагч Г.Оюунгэрэл
  • Bloomberg TV-ийн продюссер Д.Ганга нар оролцож байна.

Open Innovation Lab​ Ц.Буянцогтоо: Манай эдийн засгийн хөгжлийн бодлого инноваци руу чиглэх ёстой. Монгол Ардын Намын засгийн газрын үед маш идэвхтэй инновацийн санаачлага гарган ажиллаж байсан. Тэр үйл ажиллагаагаа одоо идэвхтэй явуулах нь чухал байна гэдгийг хэлмээр байна.

10:06 2016/11/23

Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулган Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын мэндчилгээгээр эхэллээ 

- “Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулган-2016” Чингис зочид буудалд болж байна -

“Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулган-2016” арга хэмжээ Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын мэндчилгээг ахлах зөвлөх Ж.Энхбаяр уламжилснаар албан ёсоор эхэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын мэндчилгээ
Хуримтлал нь харьцангуй багатай бизнесээ эрхэлж байгаа хүмүүст нэмэлт санхүүжилт зайлшгүй шаардлагатай. Нэмэлт санхүүжилт хөрөнгийн эх үүсвэрийг олж авна гэдэг тэдний хувьд томоохон сорилтын нэг байдаг. Засгийн газраас банк санхүүгийн тогтолцоог цаашид хөгжүүлж, санхүүгийн салбарыг түлхүү хөжгүүлэх замаар, жижиг дунд бизнес эрхлэгчдэд тулгарч байгаа санхүүгийн бэрхшээл, өртөг зардлыг бууруулах ажлыг цаашид тууштай хэрэгжүүлэхээр зорьж байна. Энтрепренерүүдийн чуулга уулзалтанд оролцож байгаа нийт бизнес эрхлэгчид, шинийг эрж хайгчид, эрдэмтэн судлаачид та бүхэнд амжилт хүсье.

Д.Гантулга: Энэ удаагийн уулзалт, чуулганаар цаашид хийх үйл ажиллагаа, нөөц боломж, шийдэлд хүрэх зорилготой

Мөн үйл ажиллагааг нээж УИХ-ын гишүүн Д.Гантулга “Бид гурав дахь удаагаа энэ уулзалтыг хийж байгаадаа баяртай байна. Өмнөх уулзалт чуулганууд үйл ажиллагаагаа эхлэх, гарааны бизнесийн талаар мэдлэг олж авах зорилготой байсан бол энэ удаагийн уулзалт, чуулганаар цаашид хийх үйл ажиллагаа, нөөц боломж, шийдэлд хүрэх зорилготой гэж бодож байна. Энэ хурлаар гарсан шийдлийг бид хэрэгжүүлэхийн төлөө хамтарч ажиллах болно. Гарааны бизнес залуу гишүүн хоёр хамтарч ажиллах ёстой гэж би бодож байна" гэлээ.

Мануэл Микаллэр: Монголчууд өөрсдийн гэсэн онцлог бүхий брэндийг бий болгож, гадаадын зах зээлд худалдаалах бүрэн боломжтой

АНУ Элчин сайдын яамны дэд тэргүүн Мануэл Микаллэр “Америкийн засгийн газар дэлхий даяар энэхүү энтрепренершипийг сурталчилж ирсэн. Учир нь энэ нь эдийн засаг, нийгмийн хөгжилд сайнаар нөлөөлдөг. Энтрепренершип бол хүмүүсийг шинэ зүйл санаачилж, бүтээн байгуулахад түлхэц, хөшүүрэг болж байдаг. Үүнийг хөгжүүлэхэд засгийн газар хууль эрх зүйн орчин бүрдүүлж, зохион бүтээгчдийн бүтээлийг хамгаалах, санхүүгийн орчин бий болгох, гарааны бизнесийг дэмжих нөхцлийг бүрдүүлж байх ёстой. Гарааны бизнес нь компани, үйлдвэрлэл хүртэлээ хөгжиж, цаашлаад гадаад худалдаа болтол өргөжих боломжтой. Монголчууд өөрсдийн гэсэн онцлог бүхий брэндийг бий болгож, гадаадын зах зээлд худалдаалах бүрэн боломжтой гэж бид хардаг. Энтрепренершип хөгжихөд эрдэмтэн судлаачид, төр засгийн оролцоо хамгийн чухал” хэмээн онцоллоо.

Ч.Нарантуяа: Гарааны бизнесийн олон улсын туршлага судлах, өөрсдийн түвшинг тодорхойлно

МУИС-ийн санхүү эрхэлсэн захирал Ч.Нарантуяа “МУИС-ийн санаачлагаар энэ уулзалт гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна. МУИС Монгол Улсад шинэ мэдлэг, бүтээл бий болгох үүднээс гарааны бизнесийг эрхэлж, амжилтанд хүрэхийг дэмжиж ирсэн. Энэ жилийн нэгдсэн чуулганыг ХХААЯ, БСШУСЯ, НХХЯ хамтран зохион байгуулж байгаа. Чуулганы үеэр хоёр өдрийн турш гарааны бизнесийн олон улсын туршлага судлах, өөрсдийн түвшинг тодорхойлох зорилготой. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахад хамтран ажиллаж байгаа байгууллагуудад талархаж байна” гэв.

Арга хэмжээ Ази, Номхон далай хариуцсан салбарын захирал Д.Бат-Октябрь Чуулганы хүрээнд зохион байгуулагдах ажлын талаар товч танилцуулах эхний илтгэлээр үргэлжилж байна. Илтгэлийн үеэр Монгол Улсад энтрепренершипийг экосистемийн хөгжүүлэх тал дээр зөвлөмж хүргэж, гарааны бизнесийн үйл ажиллагааны талаар болон тус чуулганаар ямар асуудал хэлэлцэх талаар танилцууллаа.