Найман аймгийн 18 сум зудын, есөн аймгийн 23 сум цас ихтэй, цагаан зудархуу байгааг ОБЕГ-аас мэдээллээ.
Цас их орсны улмаас,
Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Шадар сайдын 2016 оны 03 дугаар тушаалаар аймаг, сумын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах, үнэлгээ, дүгнэлт гаргах “Шуурхай ажлын хэсэг”-ийг томилон орон нутагт ажиллуулж байна.
Зам, тээврийн сайдын 2016 оны 43 дугаар тушаалаар батлагдсан улсын болон орон нутгийн чанартай автозам, даваанд “Шуурхай хэсэг”-ийн 47 нэгжид нийт 190 орчим хүч хэрэгсэл ажиллах аж.