Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

Майкрософт “Teams”-ийг танилцууллаа

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 11 сарын 3
IKON.MN
Зураг зураг

Өчигдөр Майкрософт корпораци багаар ажилладаг хүмүүст зориулсан чат програм болох Teams-ийг танилцууллаа.

Бичиг баримт, төслүүд дээр өөр өөр газраас олон хүн зэрэг ажиллаж, чатлах боломжтой. Үүнээс өмнө Slack, Hipchat зэрэг ижил зориулалттай бүтээгдэхүүнүүд гарч байсан бол Майкрософт тэдэнтэй өрсөлдөхөөр болж байна.

Microsoft Teams нь тус компанийн Office 365 програм дотор нэмэлт болж суух бөгөөд Word, Powerpoint, Excel зэрэг хэрэглээнүүдийг клоуд дээр ашиглангаа хамтран ажиллах боломжийг хүмүүст олгож байгаа юм.

Уг бүтээгдэхүүний гол өрсөлдөгч болж байгаа Slack компани өчигдөр Нью-Йорк Таймс сонины арын нүүрэнд бүтэн сурталчилгаа байрлуулж, “өрсөлдөгч гарч ирж байгаад баяртай” байгаагаа илэрхийлжээ.

Майкрософтын CEO Сатъя Наделла Teams-ийг ажил дээрээ хүмүүс хоорондоо харилцах хамгийн сайн хэрэгсэл болно гэсэн байна. Тэрээр “Майкрософтын зорилго бол хүн бүр, байгууллага бүрийн бүтээмжийг сайжруулахад технологиор дэмжих явдал” гэжээ.

Түүний хэлснээр Office 365 нь ажлын хамгийн өргөн тархсан зэвсэг бол Teams үүн дээр багаар ажиллах урлагийг нэмж өгч байгаа гэнэ.

Teams нь зөвхөн текст чатлахаас гадна дуудлага хийж ярих, дүрсээ харж ярих боломжуудтай юм.

Одоогоор Office 365 нь сар тутмын идэвхтэй 85 сая хэрэглэгчтэй болоод байгаа ажээ.

 Эх сурвалж: Independent