Хонг Конгийн хөрөнгийн биржийн мэдээллээр Худалдаа хөгжлийн банк болон “Туркойз Хилл Ресурс” компани Монголын нүүрсний компаниуд дахь эзэмшлийн хувиа бууруулсан талаар Cover Mongolia компани мэдээлэв.
Үүнээс гадна “Туркойз Хилл Ресурс” компани “Саусгоби Ресурс”-д эзэмшдэг хувьцаанаасаа бирж дээр зарсан байна. “Туркойз Хилл Ресурс” коксжих нүүрсний “Саусгоби Ресурс” компани дахь эзэмшлээ бууруулсаар 6.65 хувийн хувьцаа эзэмшдэг болсон бол 10 дугаар сарын 7-ны өдөр хувьцаанаасаа зарж, эзэмшлээ 4.9 хувь болгож бууруулжээ. Нийт 17.1 сая ширхэг хувьцаанаасаа 4.5 сая ширхэгийг нэгжийг нь 2.118 хонконг долларын дундаж үнээр заржээ. “Туркойз Хилл”-ийн зарсан хувьцааны үнийн дүн 9.5 сая хонконг доллар буюу 1.2 сая ам.доллар болсон байна.