Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хиймэл Оюун ухааны зохиосон анхны ПОП ДУУ мэндэллээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 9 сарын 25
IKON.MN
Зураг зураг

Хиймэл оюун ухаан бүхий роботууд хүний гүйцэтгэдэг үүргийг орлох тухай сүүлийн үед их ярьдаг болоод байгаа. Роботуудын зарим нь хуулийн фирмд ажиллаж, зарим нь Го даамны тэмцээнд дэлхийн аваргыг бут ниргээд байна.

Тэгвэл одоо роботуудын дуу хөгжим зохиох ээлж болжээ.

Sony компанийн судлаачид сүүлийн хэдэн жилийн турш хиймэл оюун ухааны бүтээсэн хөгжмийн төсөл дээр ажиллж байгаа. Тэгвэл тэд саяхан хиймэл оюуны зохиосон анхны поп дууг нийтэд танилцуулжээ.

Эхний дуу нь “Daddy’s Car” нэртэй. Сонсоход яг л Битлзийн аялгууг санагдуулам.

Дараагийн дуу нь “Mr.Shadow”. Америкийн хөгжмийн зохиолчид болох Ирвинг Берлин, Дюк Эллингтон, Жорж Гершвин, Коул Портер нарын хэв маягаар зохиогдсон бүтээл гэнэ.

Хөгжим зохиодог хиймэл оюунтай машиныг FlowMachines гэж нэрлэж байгаа. Тэр эхлээд бүх дуу хөгжмийн мэдээллийн санд шинжилгээ хийдэг. Дараа нь аль нэг төрлийг сонгож аваад уг төрөлд хамгийн ойр хэлбэрээр хөгжим зохиодог байна.

Ингээд эцсийн бүтээлд хүний оролцоотой бага зэргийн засвар ороод уран бүтээл болдог гэнэ. Тухайлбал дээрх хоёр бүтээлийн хөгжмийн найруулга, дууны үгийг Францын хөгжмийн зохиолч Бенуа Карре гүйцэтгэжээ.

Үүнээс харвал ямартай ч хэсэг хугацаанд дуу хөгжим туурвих ажил нь хүнээс хамааралтай байх бололтой.

Sony компани 2017 онд анхны Хиймэл Оюунаар бүтээсэн дууны бүтэн цомог гаргахаар ажиллаж байна. Мөн хүний оролцоогүй, цэвэр Хиймэл Оюунаар бүтээсэн хөгжим бүтээхээр ажиллаж байгаа ажээ.

 

Эх сурвалж: Quartz