Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Зарим Windows компьютерийн цаг өнөө шөнө шилжихгүй, хэрхэн засах вэ?

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 9 сарын 23
IKON.MN
Зураг зураг

Өнөөдөр шөнө Монгол улс зуны цагийн хуваариас өвлийн цагт шилжинэ.

Тэгвэл энэ үеэр зарим Windows үйлдлийн системтэй компьютеруудын цаг шилжихгүй байх алдаа байгаа ажээ.

Эдгээр компьютеруудын цаг өнөөдөр шөнө биш, аравдугаар сарын 1-нд өвлийн цагт шилжихээр тохируулагдсан байгаа юм. Та хэрвээ Windows систем хэрэглэдэг бол системийнхээ цагийг шалгаж үзээрэй.

Дараах зурган дээрх шиг харагдаж байвал алдаатай байна гэсэн үг юм.

 

Үүнийг засварлах програмын нөхөөсийг (hotfix) Майкрософт корпораци гаргасан байна. Энэ холбоосоор нэвтэрч дурдсан засварыг хийж чадвал таны компьютер зөв цагтаа буюу өнөөдөр шөнө өвлийн цагийн хуваарьт шилжинэ.

Харин Mac OS, Linux системтэй компьютерууд, iOS, Android системтэй гар утаснуудад ийм асуудал гарахгүй, зөв цагтаа шилжих юм.