Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

Тоёота цахилгаан машинаа хүний ялгадсаар цэнэглэдэг болгож байна

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 9 сарын 22
IKON.MN
Зураг зураг

Өнгөрсөн онд худалдаанд гаргасан Mirai цахилгаан хөдөлгүүрт машинаа Тоёота корпораци хүний ялгадаснаас гаргаж авсан устөрөгчөөр цэнэглэдэг болгож байна.

Mirai автомашиныг хариуцсан ахлах инженер Ёшиказу Танака хүний ялгадасыг түлшинд ашигласнаар тус компанийн цахилгаан машин үйлдвэрлэлийн том асуудлыг шийднэ гэж ярьжээ.

Устөрөгчөөр ажилладаг цахилгаан машиныг өргөн хэрэглээнд оруулахад түлшний хангамж, түгээлтийн асуудал гол саад болж байгаа юм.

Одоо Тоёота нь Японы Фукуока хотын цэвэрлэх байгууламжид суурилсан туршилтын үйлдвэрлэл явуулж байгаа аж. Тэд эхлээд бохирыг шингэн ба бүхэл хэсгээр нь ангилдаг. Бүхэл хэсэг дээр тусгай бичил организм нэмж өгснөөр задарч 60 хувийн метан, 40 хувийн нүүрстөрөгчийн диоксид бүхий био хий гаргаж авдаг гэнэ.

Үүнээс CO2-ийг ялган авч усны уур нэмснээр устөрөгч гаргаж авдаг ажээ.

Фукуока дахь үйлдвэр одоогоор өдөрт 300 кг устөрөгч гаргаж байгаа нь 65 ширхэг Mirai машиныг цэнэглэх хүчин чадал юм.

Хэрвээ бүрэн хүчин чадлаараа ажиллавал өдөрт 600 хүртэл машиныг цэнэглэх түлш үйлдвэрлэж чадна гэжээ.

Үнэхээр хүний ялгадасыг автомашины түлшинд ашиглаж чадвал энэ нь байгаль орчинд хоргүйгээс гадна эдийн засгийн хувьд хэмнэлт авчрах юм.

Mirai автомашин нь нэг бүрэн цэнэглэлтээр 500 гаруй километр зам туулах хүчин чадалтай.

 

Эх сурвалж: Quartz