Засгийн газрын хуралдаанаар зарим томилгоо хийлээ.
Тухайлбал, Б.Билэгтийг ШШГЕГ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлж Ц.Амгаланбаярыг томиллоо. ШШГЕГ-ын даргаар томилогдсон Ц.Амгаланбаяр нь 2008-2012 онд ОБЕГ-ын даргаар ажиллаж байсан билээ.
Мөн таван яамны ТНБД-ыг томилсон байна.
Дээрх таван яамны ТНБД Төрийн Албаны Зөвлөлөөс зохион байгуулсан нээлттэй сонгон шалгаруултад тэнцсэн юм.
Түүнчлэн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын орон тооны болон орон тооны бус зарим гишүүнийг чөлөөлж, нөхөн томиллоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!