Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНМУ-ын Ерөнхий сайд Жосеф Мускаг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Монгол Улсын Гадаад хэргийн яамны сайд Л.Пүрэвсүрэн, Бүгд Найрамдах Мальта Улсын Гадаад хэргийн сайд Жорж Велла нар “Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визээс харилцан чөлөөлөх тухай” хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
Бүгд Найрамдах Мальта Улсын Ерөнхий сайд Жосеф Мускаг өөрийн улсаа төлөөлөн АСЕМ-ын дээд түвшний уулзалтад оролцохоор ирсэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат талархал илэрхийлээд манай улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд Мальта Улс болон Европын Холбооны бусад улс орнуудтай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ач холбогдол өгч ажилладаг. Өнөөдөр байгуулсан хэлэлцээрүүд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал түлхэц болно гэв.
Мальта Улсын Ерөнхий сайд Жосеф Муска Мальта Улс 2017 оны нэгдүгээр сараас Европын Холбоог даргална. Тус холбооны улсуудын хувьд Монгол Улстай хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажилладаг, цаашид энэ харилцааг үргэлжлүүлэн ажиллана гэдгээ илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.