Үндэсний их баяр наадмын шагайн харваанд 72 багийн 720 харваач цэц мэргэнээ сорин оролцож, МУ-ын үлэмж дархан мэргэн Л.Түвшинжаргал ахлагчтай баг түрүүллээ.
Хоёрдугаар байрт Аймгийн гоц мэргэн н.Одбаяр ахлагчтай "Автолиг" компанийн баг
Гуравдугаар байрт МУ-ын үлэмж дархан мэргэн Г.Эрдэнэбаатар ахлагчтай "Баатарномун" компанийн баг
Дөрөвдүгээр байрт МУ-ын үлэмж дархан мэргэн Б.Батбаатар ахлагчтай Өмнөговь аймгийн баг тус тус орлоо.
Тэмцээнд Дорноговь, Дундговь, Өмнөговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Завхан, Төв, Говьсүмбэр, Булган, Сэлэнгэ, Дархан, Орхон, Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймаг болон УБ хотын багууд оролцож цэц мэргэнээ сорьсон юм.