"Эрдэнэт" үйлдвэртэй холбогдуулан ХХБ мэдэгдэл гаргасан талаар "Эрдэнэт" үйлдвэрээс бидэнд мэдээлснийг хүргэж байна.
Мэдэгдлийг бүрэн эхээр хүргэж байна.
МАН, МАХН-ын удирдлагын зүгээс ОХУ-ын "Ростех" компанийн эзэмшдэг "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг ХХБ-аар дамжуулан хятадууд авлаа гэсэн худал мэдээлэл тарааж байна. Иймд доорх тайлбарыг нийт монголчууддаа хүргэхээр шийдлээ.
Манай ХХБ-ны 95 хувийг монголчууд эзэмшдэг. "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг эзэмшихээр болсон "Монгол зэс" компанийг 100 хувь монголчууд эзэмшиж байна.
ОХУ-ын "Ростех" компани "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг зарах саналаа ирүүлсэн учраас гэрээ хэлцэлд орсон билээ. Худалдаа Хөгжлийн Банкийг санхүүгийн үйлчилгээ үзүүлж чадна гэдэг утгаар нь сонгосон болно. Монголчууд "Эрдэнэт" үйлдвэрээ 100 хувь эзэмших болсон мэдээг сонгуультай холбогдуулан улстөржүүлж буй нам, эвслүүдийг увайгүй үйлдлээ таслан зогсоохыг шаардаж байна. Монголчуудын мэдэлд "Эрдэнэт" үйлдвэр шилжин ирснээр улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна.
Сайн сайхан бүхэн дэлгэрэх болтугай!
Хүндэтгэсэн Худалдаа Хөгжлийн Банкны Гүйцэтгэх захирал О.Орхон
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!