Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад ажлын айлчлал хийхээр өнөөдөр Нэйпидо хотноо хүрэлцэн ирлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг Нэйпидо хотын олон улсын нисэх буудалд угтах үеэр Монгол Улсаас Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Төгсбилгүүн, Мьянмарын талаас Эрдэс баялаг, байгаль орчин хамгааллын сайд Он Вин, Гадаад харилцааны яамны Байнгын нарийн бичгийн дарга Аунг Линн, Гадаад харилцааны яамны Ёслолын газрын ерөнхий захирал Ко Ко Найнг, Гадаад харилцааны яамны Улс төрийн газрын захирал Кяав Зеяа нар байлцлаа.
Айлчлалын хүрээнд “Байгалийн баялаг ашиглалтын зүй зохистой менежмент 2” семинар болон Монгол, Мьянмарын бизнес уулзалтыг зохион байгуулна. Бизнес уулзлалт нь хоёр орны хөрөнгө оруулалт, бизнесийн орчинг харилцан судлах, бизнес эрхлэгчдийг холбох, монголын компаниудад шинэ зах зээл нээх зэрэг чухал ач холбогдолтой болно.