Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Борис Жонсон Европын Холбоог Гитлерийн “супер гүрэн”-тэй зүйрлэв

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Лондон хотын экс дарга, Европын Холбооноос Их Британийг гаргах Brexit хөдөлгөөнийг удирдагч Борис Жонсон саяхан Телеграф сонинд ярихдаа Европын Холбоог Гитлерийн байгуулахыг хүсч байсан “супер гүрэн”-тэй зүйрлэсэн нь хэл ам дагуулаад байна.

Борис Жонсон “Наполеон, Гитлер зэрэг олон хүн энэ үзлийг баримталж байсан ч бүгд эмгэнэлтэйгээр дууссан. Харин одоо ЕХ үүнийг өөр аргаар гүйцээхийг оролдож байна” гэжээ.

Жонсоныг ингэж ярьсны дараа Британий сөрөг хүчний улс төрч Хилари Бен “ЕХ-г орхихыг уриалагчид эдийн засгийн мэтгэлцээнд ялагдсан бол одоо ёс суртахууны зүг чигээ алдаж эхэллээ” гэж шүүмжилсэн байна.

“Дэлхийн хоёрдугаар дайны гамшгийн дараа Европын Холбоо тус тивд олон зуун жил үргэлжилсэн зөрчлийг арилгахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Борис Жонсон ингэж харьцуулснаараа ЕХ-г доромжилсон, увайгүй үйлдэл боллоо” гэж тэр хэлжээ.

Их Британий засгийн газар зургаадугаар сарын 23-нд бүх нийтийн санал асуулгаар Европын Холбоонд үлдэх эсэхээ шийдэх гэж байгаа юм.

Холбоонд үлдэх болон салах талыг баримтлагчид одоо олон нийт рүү хандсан ухуулга сурталчилгааны ажлаа эрчимжүүлээд байна.

 

Эх сурвалж: The Telegraph