Дэлхийн шилдэг Массачусетсийн Технологийн Институтаас "MIT Global Startup Labs" хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэх гэж байна. Оюутан, сурагч, энтрпренерүүдэд боломж олгож буй энэ хөтөлбөр зургаадугаар сарын 13-наас наймдугаар сарын 12-н хүртэл Улаанбаатар хотноо хэрэгжих юм.
Нийт найман долоо хоногийн курс сургалт өглөөний 09:00 цагаас оройн 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Хамгийн гол нь энэ хөтөлбөр ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ бөгөөд шалгаруулалтад орохыг хүссэн хэн бүхэнд нээлттэй гэдгийг онцолж байна.
Харин бүртгүүлсэн хүмүүсээс сургалт явуулах MIT-ийн багш нар 30-40 хүнийг шалгаруулж авах юм байна. Энэ нь "MIT Монгол" хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажлын нэг хэсэг юм.
Хэрэв та бүртгүүлэхийг хүсвэл ЭНД дарна уу.
Бүртгэл дуусах хугацаа: Тавдугаар сарын 25-ны өдрийн 23 цаг 59 минут
Холбоо барих: mit-mongolia-2016@mit.edu
Вэб сайт: https://misti.mit.edu/mit-global-startup-labs-mongolia-call-applications
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
|