- БНХАУ-ын Худалдааны сайд Гао Хучөн Монгол Улсад айлчилж байна -
Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын ХIV хуралдаан өнөөдөр боллоо.
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Өнөөдөр бид Замын Үүдийн чөлөөт бүс тэр дундаа Замын- Үүд Эрээний хил дамнасан чөлөөт бүсийн асуудлын ерөнхий төлөвлөгөөг БНХАУ-ын Худалдааны сайдтай гарын үсэг зурж баталгаажуулж байна. Замын-Үүдийн чөлөөт бүсийн асуудал олон жил яригдсан. Энэ ажил гарын үсэг зурснаар идэвхжих хандлага байгаа” гэдгийг онцоллоо.
Гэрэл зургийг mpa.mn
Эх сурвалж: АҮЯ