Улс төрийн нам, эвслүүд Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, Улсын Их Хурлын сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлж дуусcан талаар Сонгуулийн Ерөнхий Хорооны хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.
Хуульд заасан хугацаанд нийт 13 нам, 3 эвсэл тус тус хүсэлтээ ирүүлсэн байна.
Одоо Сонгуулийн Ерөнхий Хорооны Ажлын хэсэг нам, эвслүүдээс ирүүлсэн хүсэлт түүнд хавсаргасан баримт бичгүүдийг тус тус нягтлан шалгаж байгаа аж.
Сонгуулийн Ерөнхий Хороо баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргадаг юм байна.
2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр
2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр
“Тусгаар тогтнол, эв нэгдэл” эвсэлд Тусгаар тогтнол эв нэгдлийн нам, Монголын Ногоон нам, Эх орончдын нэгдсэн эвсэлд Эх орончдын нэгдсэн нам, ХАМУГ Монголын Хөдөлмөрийн нам, “Хаан сонголт” эвсэлд Хөгжлийн хөтөлбөр нам, Монголын Либерал нам эвсэн оржээ.
Түүнээс гадна МҮАН, Эх орон нам Улсын Их Хурлын 2016 оны сонгуульд Ардчилсан намыг дэмжинэ гэдгээ Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлсэн албан бичгээр мэдэгдсэн байна.