Урин дулааны улиралд нийслэлийн иргэдийн хувьд тулгамдаж буй асуудал бол хөрсний бохирдол юм. Нийслэлийн Эрүүл Мэндийн Газраас хөрсний бохирдлын хор хөнөөл, хэлбэрийн тухай болон хөрсний бохирдлыг бууруулах зөвлөмж өглөө.
Хөрс нь агаарт цацагдсан хорт бодис, утаа тортог, газар дээрх хуурай нойтон хог хаягдлаар бохирддог. Ялангуяа хүн, амьтны хатуу ба шингэн хаягдал, ургамлын үлдэгдэл, ахуйн ба үйлдвэрийн бохир ус зэрэг нь бохирдуулагч эх үүсвэр болдог. Органик бодисын зэрэгцээгээр эдгээр бохирдолтой хамт их хэмжээний бичил биетэн хөрсөнд ордог.
Агаарт цацагдаж байгаа элдэв хорт хийнүүд хөрсөнд бууж улмаар ургамлын нөмрөгийг устгах, усыг их хэмжээгээр бохирдуулж байгаа учраас хөрсний бохирдолт нь хотын экосистемийн бохирдолтын төлөв байдлыг тодорхойлдог.
Улаанбаатар хотын эрчимтэй суурьшлын бүсэд хамаарах эдэлбэр газрын хөрсний тогтоосон 50 гаруй цэгээс жил бүрийн 5, 10 дугаар саруудад дээж авч, шинжилгээ хийлгэж, хөрсний бохирдлын түвшинг тогтоох үнэлгээг хот суурин газрын хөрсний ариун цэврийн үнэлгээний үзүүлэлтийн норм / MNS3297-91/ -тай харьцуулан үнэлгээг өгдөг. Хөрсний бохирдол ихтэй дүүргүүд, бүс нутгууд,
Химийн бохирдол: хүнд металлууд, цацраг идэвхит бодисууд, нефтийн нүүрс усууд, эрдэс бордоонууд.
Биологийн бохирдол: мал амьтны сэг, хөдөө аж ажуйн, үйлдвэрийн болон ахуйн хог хаягдлууд, ойн хортон шавжтай тэмцэхэд хэрэглэдэг бактериуд.
Ахуйн замаар
Гэр хороололд амьдардаг айл өрхүүд бие засах газар орсон гуталтайгаа гэр дотроо явах, бохир гутлаар гишгэсэн шалан дээр хүүхэд нь тоглож байгаад халдвар авах
Ус хадгалах савны бохирдол, ус хутгах тусгай шанагагүй байх, ус авах, хоол унд хийхдээ гараа угаахгүй байх, таггүй саваар ус зөөхөд тоос, шороо, гарын бохирдол зэргээс ус бохирдож халдварт өвчин дамжих эх үүсвэр болдог.
Дамжуулагчаар дамжин халдварлах
Хамгийн аймшигтай нь өвчин дамжих зам нь хүн бохир хөрснөөс ялаагаар дамжин халдвар авч болдог. Хүн төрөлхтөн ялааны хөлийг хорьж дийлэхгүй учраас хөрсний бохирдлыг багасгах нэг арга нь айл өрх иргэн бүр угаатсаа ил завгай асгахгүй байх, бохир усны цооногт асгах, эко жорлон ашиглах нь чухал юм.
Бохирлогдсон хөрсөнд цусан суулга өвчин үүсгэгч нян 25-100, балнадын нян 100-400, саажилтын вирус 100-150 хоног тус бүр хадгалагддаг ба халдвар дамжуулагч хачиг, нохой бөөс, бясаа, шумуул, ялаа үржих таатай орчин болдог байна. Хөрсний бохирдлоос эвгүй үнэр гарч, индол, хүхэрт устөрөгч, метан зэрэг хорт хий ялгарч агаарыг бохирдуулдаг.
Эх сурвалж: НЭМГ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!