Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Aspire Mining Хятадаас хөрөнгө босгож Монголын төмөр замд хөрөнгө оруулна

WWW.GAULI.MN
2016 оны 3 сарын 15
Gauli
Зураг зураг

Монголд нүүрсний ба төмөр замын төсөл хэрэгжүүлж буй Aspire Mining компани Хятадын банкны зээлийн санхүүжилтээр төслийн эхний шатны үйл ажиллагааг санхүүжүүлэхээр ажиллаж байна. Уг үйл ажиллагаанд Aspire Mining-ийн охин компани болох Northern Railways  ХХК нь China Railways Construction Bureau 20 Group-тэй хамтран оролцож байгаа юм.

Энэхүү хэлэлцээр нь Эрдэнэт-Овоотын Төмөр Замын Концессийн гэрээнд заагдсан урьдчилсан судалгааны ажлыг дуусгах  санхүүжилт олгох зээлийн шугамыг нээх юм. Мөн банкинд өгөхүйц шаардлага хангасан ТЭЗҮ-ийг бэлтгэж дуусах боломжийг олгох аж.

Aspire-ийн захирал David Paull  “Монгол Улсын Засгийн газар CRCB20G  болон Улаанбаатар Төмөр Зам ХХК-ийн хамтын дэмжлэгтэйгээр Эрдэнэт-Овоот- Арц Суурийн чиглэлийн төмөр зам нь Хятад ба Оросыг холбосон эдийн засгийн корридор болоход ахиц гарч байна” гэжээ.

Төсөл бүрэн хүчин чадлаараа хэрэгжихэд жилд 30 сая тн түүхий эд, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, зорчигч тээвэрлэх Хятад Оросыг холбосон транзит тээвэр хийх боломжтой төмөр зам бий болох юм.


Эх сурвалж: proactiveinvestors.com