2016 онд Хятад улсад 700 тэрбум ам.долларын хөрөнгийн гадагшлах урсгал бий болно гэж Goldman Sachs банк мэдэгджээ. Гэвч тус банкны үзэж байгаагаар энэхүү үзэгдэл нь валютын ханшийн хямралыг авчрах хэмжээний биш гэж үзэж байна.
Хөрөнгө оруулагчдын зүгээс тус асуудалд туйлын болгоомжтой хандаж байгаа ч Goldman банк Хятад улсын капиталын гадагшлах урсгал 2013 оноос нэмэгдэж валютын нөөцийг их хэмжээгээр бууруулсан ч санаа зовоох асуудал болчихоогүй байна гэж мэдэгджээ.
Хятадын эдийн засагт томоохон сөрөг нөлөө ажиглагдаж эхлэвэл тус хүндрэлийг шийдвэрлэх хэмжээний гадаад валютын нөөц Хятадын Ардын Банкны нөөц хөрөнгөнд бий гэж шинжээчид үзэж байна. Сүүлийн хэдэн жилд Төвбанкны валютын нөөц хурдтай багассан ч засгийн газрын зүгээс дотоод валют renminbi-н ханшийн уналтаас сэргийлэн ам.доллларыг их хэмжээгээр худалдаж авах бодлого баримталж байгаа юм.
Валютын нөөцийн энэхүү уналт нь Хятадын эдийн засагт сөргөөр нөлөөлж эдийн засгийн хямралыг дагуулж магадгүй хэмээн шинжээчид дүгнэж байгаа бол Goldman Sachs банк одоогоор энэ нь хямрал дагуулах хэмжээний асуудал биш, валютын нөөц хүрэлцэхүйц хэмжээнд байгаа хэмээн мэдэгджээ.
Үндэслэлээ дараах шалтгаанаар тайлбарласан байна.
Goldman-ны зүгээс Хятадын валютын нөөцийн талаар эерэг байр суурь мэдэгдэж байгаа бөгөөд гол нөлөөлөгч үзүүлэлт нь бараг мөнгө болон M2 мөнгөний нийлүүлэлт аж.
Бараг мөнгө нь дотоод валютаар хийгдэж байгаа дотоод худалдааг хэмждэг бөгөөд энэ нь бодит бэлэн мөнгө биш ч гэлээ банкны данс, хөрөнгө оруулалтын сангуудад байршиж буй хөрөнгө юм.
Банкны үзэж байгаагаар Хятадын мөнгө одоогоор тийм сайн үзүүлэлттэй биш ч валютын нөөц бараг мөнгөний 18%-тай тэнцүү байна. Энэ нь ОУВС-н шалгуур үзүүлэлт болох 20%-тай бараг тэнцүү үзүүлэлт тул санаа зовоох асуудал хараахан болоогүй байна гэжээ.
Эх сурвалж: https://www.facebook.com/EguleCap/
Эгүлэ Капитал нь зах зээлийн шинэ мэдээлэл, судалгаа бэлтгэн харилцагчиддаа хүргэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, санхүү, бизнес стратегийн мэргэжлийн зөвлөгөө үзүүлэгч компани юм.
Хувийн хэвшил, төрийн болон ашгийн бус үйл ажиллагаа явуулдаг бүх төрлийн харилцагч нартай хамтран ажиллаж, үйл ажиллагаанд нь тулгарч буй сорилтуудыг даван туулахад оновчтой мэдээлэл, судалгаагаар хангаж ажиллах нь бидний гол зорилго. Бидний энэхүү үйл ажиллагаа нь хэрэглэгчдийнхээ өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, зах зээлийн байр сууриа чадавхижуулахад тусална.