Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

“Кожеговь”-ийн тусгай зөвшөөрлийг “Арева майнз” компанид шилжүүлнэ

www.mongolianminingjournal.com
2016 оны 3 сарын 9
www.mongolianminingjournal.com
Зураг зураг

Энэ 3 дугаар сард “Кожеговь” компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Арева Майнз” компанид шилжүүлэхээр төлөвлөгдсөн байна. Тусгай зөвшөөрлийг шилжүүлснээр Дорноговь аймаг дахь ураны Дулаан-Уул, Зөөвч-Овоо ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдэж байгаа юм. 

Өнгөрсөн оны 6 дугаар сард Ашигт малтмалын газраас “Арева Монгол”-ын охин компани “Кожеговь”-д цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглах тусгай зөвшөөрлийг олгосон билээ. 

Францын “Арева” групп нь Монгол дахь “Арева Монгол” компаниар дамжуулан 1997 оноос манай улсад ураны геологи хайгуулын ажил хийж байна.

2013 оны 10 дугаар сард Монголын төрийн өмчит “Мон-Атом” болон “Арева Монгол” компаниуд хамтран Монголын талын 34%-ийн эзэмшилтэйгээр “Арева Майнз” компанийг байгуулсан юм. 

Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн албан ёсны бүртгэлээр Зөөвч-Овоо орд 54 390 тонн, Дулаан-Уул орд 6270 тонн тус тус ураны нөөцтэй.  

Зураг