Энэхүү нийтлэлд нийгмийн сүлжээнд бүтэн сэдэв болон өрнөж байгаа. Мүүний шашны байгууллагуудын тухай товчхон өгүүлэх болно. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал 2000 оны 115 дугаар тогтоолоор нэгэн байгууллагад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл өгсөн нь “ Эв нэгдлийн Монголын сүм” байжээ.
Энэ бол Мүүний шашин гээчийн Улаанбаатар дахь албан ёсны байгууллага юм. Үүнээс хойш “Би Есүс Христийн хоёрдогч төрөл, хүн төрөлхтөн бүгд нүгэлтэй учраас миний үгээр явах ёстой” гэх үзэл баримтлалыг номлодог Мүн Сон Мён гэх Солонгос эрийн үндэслэсэн Мүүн гээгч шашны маш олон байгууллага Монголд үйл ажиллагаа явуулж Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хот мөн Өвөрхангай, Дорнод, Ховд гээд 10 гаруй аймагт салбараа нээсэн байна. Тэдгээр байгууллагууд чухам ямар нэртэй, хаана хаана үйл ажиллагаа явуулдаг болох мэдээллийг түүвэрлэн хүргэж байна.
Баянзүрх дүүргийн 13 хороололд байрладаг. Гэхдээ олны дунд Эв нэгдлийн сүм нэрээр биш Эв нэгдлийн хөдөлгөөн нэрээр танил болсон юм байна. Сүм Монголд үйл ажиллагаа явуулснаас хойш 20 гаруй мянган хүүхэд залуус элсүүлсэн. Тэдний цөөн хувь нь шашны үйл хэрэгт идэвхтэй зүтгэдэг гэсэн албан бус мэдээ байна. Энэхүү байгууллага өөрсдийн үндсэн үйл ажиллагааны талаар ямар нэгэн мэдээ мэдээлэл түгээдэггүй аж.
Сүм Монголд үйл ажиллагаа явуулснаас хойш 20 гаруй мянган хүүхэд залуус элсүүлсэн.
Уншигч та сүүлийн жилүүдэд хотын гудамжинд бал, дэвтэр, утасны чимэглэл зүүлт зэрэг жижиг сажиг бараа зараад явж байгаа хүүхэд залуучуудтай таарч байсан биз дээ. Тэгвэл сүмийн удирдлагууд гишүүдээрээ яг ийм маягаар мөнгө олгодог байх магадлалтай. “Үүнийг хийснээрээ та бүхэн хүмүүсийн сайн сайхны төлөө зүтгэж байгаа хэрэг.
Цугларсан мөнгийг сүмийн удирдлага нийтийн сайн сайхны төлөө зарцуулдаг. Энэ бол бурханд өгч байгаа өргөл" гэж номлогчид нь сургадаг аж. Хэн их бараа зарж, хэн их мөнгө их олсон шавь сайшаал шагнал хүртдэг бөгөөд Монголд сайн борлуулалт хийж чадсан цөөнгүй залуучууд Солонгос, Япон, АНУ-д төсөл хөтөлбөр, соёлын солилцооны шугамаар явцгаасан байна.
Баянзүрх дүүргийн 13 хороололд байрладаг. Салбар байгууллагуудынхаа үйл ажиллагааны тайланг авч, санхүүжилтийг нь олгодог юм байна.
Нийгмийн салбар бүрийн манлайлагч залуу удирдагчдыг дэмжин хөгжүүлнэ гэсэн уриатай энэ байгууллага нь GPYC залуучуудыг янз бүрийн манлайллын хөтөлбөрөөр дамжуулан тэдний ёс суртахууныг хөгжүүлэх, боломжоор хангахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг гэж http://www.gpycmongolia.org цахим хаягаа тэмдэглэсэн байгаа.
"Олон Улсын Залуу Удирдагчдын Чуулган" гэгч арга хэмжээг зохион байгуулж, энэ шугамаар залуучуудыг гадаадад аялуулдаг. Мөн "Залуу хосууд", “Залуу гэр бүл" зэрэг нэртэй сургалт зохион байгуулагдаг. Гэрлэх насныхан хамрагддаг энэ сургалтаар олноор нь гэрлүүлэх хичээлээ заадаг бололтой.
ДЭТТМГБХ Сүхбаатар дүүрэгт байрладаг. Мөн л манлайлагч эмэгтэйчүүдийг төрүүлнэ гэсэн гоё уриатай. Салбар салбарт амжилттай ажиллаж байгаа эмэгтэйчүүдийг татан оролцуулж, тэдний гадаад, дотоод арга хэмжээний зардлыг даадаг. Дэлхийн Энхтайвны төлөөх Монголын гэр бүлийн холбоо ДЭТТМГБХ нь Сүхбаатар дүүрэгт байрладаг. Дэргэдээ “ёс зүй-Эх орон” клубтай. Клубын оюутнуудад тэтгэлэг олгодог.
Дарь эхэд ийм нэртэй цэцэрлэг ажиллуулдаг талаар эх сурвалжууд мэдээлж байгаа. Хэрвээ энэ үнэн бол асуудал нэлээн хүндрэх магадлалтай. Боловсролын салбарын үйл ажиллагаанд шашны нөлөө оруулахыг хуулиар хориглосон ч энэ цэцэрлэг яагаад тэдний мэдэлд очсон болох талаар холбогдох газрууд судалж тодруулах нь чухал байх.
Хан-Уул дүүргийн 19 хороонд, томоохон заалтай хоёр давхар барилгад байрладаг энэ сан дэргэдээ оюутан клубтай. Хөдөө орон нутгаас тэргүүний сурлагатай оюутан сонгож авч тэтгэлэг олгодог байна. Шашны үйл хэрэгтээ залуусыг татан оруулахад өндөр хувь нэмэр оруулдаг.
ДЭТТОУШХМХ гэсэн товчлолтой. Мөн л Хан-Уул дүүрэг дэх 19 хороонд байх барилгад үйл ажиллагаа явуулдаг. Энэ бол тэдний манай УИХ-ын гишүүд болон нэр нөлөө бүхий хүмүүстэй хамтран ажилладаг гол байгууллага нь юм байна. Янз бүрийн төсөл хөтөлбөр боловсруулж, түүндээ гоё гоё нэр өгч сурсан газар.
Тухайлбал манай нөлөө бүхий улстөрчдөөс дэмжлэг авч 2011 онд “Дэлхийн монгол туургатны энхийн их наадам” гээчийг зохион байгуулж амжсан байдаг. Энэ наадмыг тэмдэглэх тухай Монгол Улсын Засгийн газрын 2011 оны долдугаар дугаар сарын 20-ний 239 тоот тогтоол гарсан ч ар нь тус шашныхан байсан гэдэг. Энэ байгууллагын шугамаар улстөрчид, нөлөө бүхий хүмүүс гадаадад болж байгаа арга хэмжээнүүдэд оролцож ирдэг.
Мөн Хан-Уул дүүргийн 19-р хороонд үйл ажиллагаа явуулдаг. Гадагшаа үйл ажиллагаа явуулдаггүй, дотоод байгууллага гэнэ.
Товчлол нь ЭТҮ. Хан-Уул дүүрэг дэх байранд байрладаг. Сайн дурын үйл ажиллагаа явуулдаг.
Энэ холбоо хүнлэг үзэл, ёс суртахуунлаг иргэн бэлтгэх нэрийдлээр оюутнуудыг Мүүнийн шашинд урвуулах ажлыг зохион байгуулдаг. Салбар клубууд нь манай төрийн их дээд сургуулиудад ч байгуулагдсан байдаг аж.
Гол төлөв үзэл бодол нь төлөвшөөгүй хөдөө орон нутгаас ирсэн их дээд сургуулийн нэг, хоёрдугаар курсийн оюутнуудыг удирдагч бэлтгэх сургалт, танин мэдэхүйн лекц, сонсгох нэрийдлээр урьдаг аж. Эхлээд энэ чиглэлээр лекц уншиж, шинэ оюутнуудыг өөрсдөдөө татсаны дараа шашны сургаалиа заадаг гэнэ.
Хан-Уул дахь оффист төвлөрдөг. Дунд сургуулийн хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагаа явуулдаг. Анх хүүхдүүдэд үнэхээр хэрэгтэй зүйл зааж чиглүүлдэг байсан холбоо явцын дунд шашинтай холбоотой мэдээллээр тэдний тархийг угааж эхэлдэг аж.
Солонгос хэл, дээрх cap тутмын сэтгүүл гаргадаг. Хан-Уул дүүрэгт байрлах оффист байрлаж байсан. Сэтгүүлийн эрхлэгч Цэндмаа нь одоо Сүхбаатар дүүргийн гадаад харилцааны хэлтэст ажилладаг талаар эх сурвалжууд мэдээлж байгаа.
Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг энэ байгууллага нь Эв нэгдлийн хөдөлгөөний гол цөм хүч. Мүүнийхэн хүсэл мөрөөдөлтэй залуус дээр дөрөөлөн улс төрийн хэт баруунжсан үзэл баримтлалыг эдгээр залуусаар дамжуулан түгээдэг гэсэн мэдээлэл цацагдаж байгаа. КАРП-аар дамжин орж ирсэн залууст шууд Мүүний номлол заадаггүй.
Дунд сургуулийн сурагчдад зориулсан үйл ажиллагаа явуулдаг байгууллага. ХАРП-ийн гишүүдийг Баянгол зусланд амраах нэрээр шашны хичээл заадаг байна.
Тэднийг Олон улсын боловсролын сангаас хэвлүүлсэн төрөл бүрийн ном, гарын авлагаар хангаж, ариун гэр бүл, ёс зүйн сэдэвтэй хичээл заадаг.
Зүрх сэтгэлийн дуулал нэртэй номыг өсвөр үеийнхэн уйлан байж уншдаг ба тэр номонд эмзэг нарийн сэтгэл хөндсөн зүйл их бичигдсэн байдаг аж. Энэ ном заримдаа сургуулиудын номын сангаар үнэгүй тараагддаг мэдээ байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!