Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/16-НД НИЙТЛЭГДСЭН

Тээврийн хэрэгсэл худалдаж авахаасаа өмнө ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ эрхийг нь шалгуулаарай

О.Оюун-Эрдэнэ, iKon.mn
2016 оны 2 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Тээврийн хэрэгсэл худалдаж авах болон эзэмшигчийн нэр шилжүүлэхдээ лавлагаа авсны үндсэн дээр худалдах, худалдан авах гэрээгээ байгуулж байхыг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газар /ШШГЕГ/-аас зөвлөлөө.

Лавлагаа авснаар уг тээврийн хэрэгсэл нь битүүмжлэгдсэн эсэх, эзэмшигч иргэн, хуулийн этгээд нь шүүхийн шийдвэрээр бусдад төлбөртэй эсэхийг нь мэдэх боломжтой.

Тээврийн хэрэгсэлтэй холбоотой лавлагаа, мэдээллийг Шийдвэр гүйцэтгэх газрын 70001381, 70001480 дугаарын утас болон Сүхбаатар дүүрэг, 10-р хороо цагдаагийн гудамж ШШГЕГ-ын 2-р байрнаас очиж авч болох юм байна.

ШШГЕГ-аас 2015 оны байдлаар 6,956 тээврийн хэрэгслийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлжээ.

Худалдан авах гэж буй тээврийн хэрэгслийн захиран зарцуулах эрх түдгэлзсэн эсэхийг шалгаагүй, тухай бүр нэр дээрээ шилжүүлэлгүй хугацаа алдсаны улмаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлсэн тээврийн хэрэгсэл худалдан авах тохиолдол багагүй гарч, иргэний маргаан үүсч байгууллага, иргэд хохирсон байна. Иймээс лавлагаа авч байхыг анхаарууллаа.


Эх сурвалж:  ШШГЕГ