2016 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгээр Монгол Улсаас магистр, докторын зэрэгт суралцах оюутны өргөдөл материалыг 2016 оны гуравдугаар сарын 3-наас 10-ны өдрүүдэд хүлээн авах юм байна.
Тус хөтөлбөрт нийт таван хүнийг сонгон шалгаруулах тул сонирхож буй оюутнууд дээрх хугацаанд БНСУ-ын Элчин сайдын яаманд материалаа илгээнэ үү.
Тус хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан журмыг 2016 KGSP-G Application Guidelines (Korean/English) гэсэн хавсралтаас үзэхийг хүсье.
Өргөдөл гаргагч оюутан өөрөө болон эцэг эх хоёулаа Монгол Улсын харъяат иргэн байна.
2016 оны есдүгээр сарын 1-ний байдлаар 40 хүртэлх насны иргэд (1976 оны 9 сарын 1-нээс хойш төрсөн иргэд)
Хамгийн сүүлд төгссөн сургуулийн бүх улирлын дүнгийн голч оноо нь (GPA) дараах болзлыг хангасан байна
Дээрх болзлыг хангаагүй хүний материалыг шалгуурт тэнцээгүйд тооцно.
Материалд хавсаргаж өгсөн дүнгийн жагсаалтад голч оноог тэмдэглээгүй аль эсвэл GPA аргачлалаар оноог хувилж тооцоход бэрхшээлтэй тохиолдолд тухайн төгссөн сургуулиас авсан албан ёсны тайлбар тодорхойлолтыг хавсаргаж өгнө.
2016 KGSP-G Application Guidenlines (журам солонгос хэлээр)
KGSP-G Application Guidenlines (журам англи хэлээр)
KGSP-G Application Form
KGSP University information: ЗГ-ын тэтгэлэгт суралцуулах их дээд сургуулийн мэдээлэл (солонгос хэлээр)
KGSP University information ЗГ-ын тэтгэлэгт суралцуулах их дээд сургуулийн мэдээлэл (англи хэлээр)
2016 оны тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын талаарх нийтлэг асуулт хариулт(English-Korean)
Дэлгэрэнгүй мэдээллийг БНСУ-н Элчин сайдын яамны 11-321548 утсаар лавлана уу.