Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

С.Одонтуяа: Зөв шийдлийг олох хэрэгцээ их байна

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 2 сарын 3
iKon.MN
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

14:33 2016/02/03

НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн зөвлөх Афроз Кавиани Жонсон “Үндэсний түвшинд авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны WePROTECT загвар”-ыг танилцуулж байна.

Хүүхдийн онлайн мөлжлөг, хүчирхийллийн асуудлаар WePROTECT санаачлагад 50 улс орон, 30 ТББ, 20 технологийн компани нэгдсэн байдаг ажээ.
www.weprotect.org хуудсанд хандаж энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. 

Энэхүү санаачлагын хүрээнд:

  • Интернетээс хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийллийн зураг, дүрслэлийг татан авах,
  • Хохирогчлыг ялган таних, хамгаалах,
  • Гэмт хэрэгтнүүдийг мөрдөн шалгахад хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх,
  • Онлайн орчинд хүүхдийн бэлгийн мөлжлөгтэй тэмцэх олон улсын чадавхийг бэхжүүлэх ажлуудыг хийж байгаа тухай хэллээ.

Хатагтай Афроз Кавиани Жонсон “Улс оронд цахим орчин дахь бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлтэй тэмцэхэд

  • Засаглал ба хууль тогтоомж,
  • Эрүүгийн эрх зүйгээр,
  • Хохирогчтой ажиллах,
  • Нийгмийн дэмжлэг,
  • Хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны чадавхаа сайжруулах зэрэг чиглэлээр амжилттай ажиллах боломжтой” гэв.

Өнөөдрийн хэлэлцүүлэгт танилцуулах илтгэлүүд ийнхүү дууслаа. Одоо оролцогч талууд цаашдыг үйл ажиллагааны чиглэл, авч хэрэгжүүлэх ажиллагааны талаар хэлэлцэнэ. Мөн цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлээ батлах юм. 

12:28 2016/02/03

С.Дорждэрэм: Цахим орчны зохистой хэрэглээний талаарх мэдлэг ХАНГАЛТГҮЙ байна 

“Мобиком” корпорацийн Олон Нийт, Хамтын Ажиллагааны Газрын захирал С.Дорждэрэм хувийн хэвшлийг төлөөлж илтгэл танилцууллаа.

Тус компанийн зүгээс “Хүүхдийн утас 108” төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Хүүхдийн тусламжийн утас 108 төв үүсэн байгуулагдсанаас хойших жил хагасын хугацаанд нийт 262,000 дуудлага хүлээн авсанаас 38% нь зорилтот буюу хүүхдийн хамгаалал, хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой дуудлага байна.

  • Цахим тоглоомын донтолттой холбоотой 83
  • Цахим ертөнцөөр дамжуулан бусдаас хүлээн авсан дарамтын 71 тохиолдол бүртгэгдсэн байна.

Мөн тэрбээр Нийгмийн судалгаа мэдээллийн төвийн хийсэн судалгааг танилцуулсан юм. Энэ судалгаагаар хүүхдүүдийн чөлөөт цагаараа хийх дуртай зүйл нь зурагт үзэх, гар утсаараа интернэтэд холбогдох гэсэн үр дүн гарчээ.  

Судалгааны дүнг графикаар харуулъя.

Тулгарч буй асуудлууд:

  • Ухаалаг утасны хэрэглээ 2015 онд нийт хэрэглэгчдийн хувьд 40-45% орчим цэвэр өсөлттэй байсан бол хүүхдүүдэд дээрх үзүүлэлт илүү өндөр хувьтай байна. Үүнээс хамааран хүүхдүүд гар утсаараа интернэт орчинд олон цагийг өнгөрүүлж байна.
     
  • Хүүхдүүдийг сурах, амьдрах орчин нөхцөл цахим орчноос зөвхөн гар утас төдийгүй бусад олон хэлбэрээр салшгүй хамааралтай байна.
     
  • Facebook гэх мэт цахим хуудсыг хүүхдүүд зөв зохистой ашиглаж чадахгүй байна. (хуурамч эсвэл нууцалсан хүмүүст хувийн мэдээллээ алдах, түүгээр дамжуулан ямар нэг хэлбэрээр барьцаалагдах, хүчирхийлэлд өртөх, тохуурхах)
     
  • Цахим тоглоомонд хүүхдүүд их өртөж байна.
     
  • Эцэг эхчүүд болон хүүхдүүдийн аль алиных нь цахим орчны талаарх, түүний зохистой хэрэглээний талаарх мэдлэгийн түвшин хангалтгүй байна.

 www.mobinet.mn ; www.ulusnet.mn вэб хуудасны хэрэглэгчийн үндсэн цэсэнд “Эцэг эхийн хяналт” цэс байдаг ч томчуул тэр бүр ач холбогдлыг нь мэдэхгүй, нөгөө талаас оперторын зүгээс ухуулан сурталчилах ажил ч дутагдалтай байна гэдгийг онцоллоо.

12:03 2016/02/03

Х.Наранжаргал: Хүүхдийг улс төрийн зорилгоор АШИГЛАЖ буйд эмзэглэж байна

“Хүүхэд хамгаалал ба үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдвээр Глоб интернэшнл ТББ-ын төлөөлөгч Х.Наранжаргал илтгэл танилцууллаа.

Тэрбээр “Хүүхэд хамгааллын асуудал шинэ биш. Гэхдээ цахим буюу шинэ хэвлэл мэдээллийн хувьд тулгамдаж буй асуудал юм. Хүүхдийг улс төрийн зорилгоор ашиглаж буй асуудалд эмзэглэж байна. Ялангуяа сайхан санаа, зорилго, томчуудыг алдаршуулахад хүүхдийг ашигладаг.

Мөн хүүхдийн эрхийн зөрчлийг дуулиан шуугиан болгох, хүүхдийг ичээх, дарамтлах асуудал их байна. 

Олон улсын сэтгүүлчдийн холбооны зарчим гэж бий. Энэ зарчимд хүүхдийн асуудлаар ёс зүйн өндөр зарчмын үүднээс хандах тухай дурдсан байдаг.

Түүнчлэн нийтлэл материалынхаа тусын тулд хүүхдийг ашиглах, мэдээлэл өгснөөр хүүхэд золиос болохгүй байх, зайлшгүй шаардлагатай бол хүүхдийн зургийг оруулахгүй байх, нэрийг нь өөрчилж нийтлэх зэрэг асуудлуудыг тусгасан байдаг.

Монголын хувьд хүүхэд хамгааллын тал дээр дараах хандлагууд ажиглагдаж байна. Үүнд:

  • Цахим орчинд цензурын хэлбэр гэж үзэх,
  • Гагцхүү төрийн үүрэг гэж үзэх,
  • Хэвлэл мэдээллийн эргэх хариуцлага, өөрийн зохицуулалт,
  • Олон талын оролцоотой нийгмийн хариуцлага зэрэг юм.

Олон улсад хамгийн оновчтой арга зам бол хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт байдаг” хэмээн өөрийн байр сууриа илэрхийллээ. 

11:24 2016/02/03

Б.Алтангэрэл: Цахим орчны зохицуулалт Техникийн болон Техникийн бус аргаар хийгддэг

Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны мэргэжилтэн Б.Алтангэрэл “Цахим орчны зохицуулалт, Цахим орчинд хүүхдийг хамгаалах нь” сэдвээр илтгэл танилцууллаа. 

2016.02.03. Гэрэл зургийг mpa.mn

“Цахим орчны зохицуулалтыг Олон улсад дараах найман чиглэлээр хийдэг байна.

  1. Үндэсний аюулгүй байдал
  2. Хувь хүний нэр төрийг хамгаалах
  3. Эдийн засгийн гэмт хэргээс сэргийлэх
  4. Мэдээллийн аюулгүй байдал
  5. Хувийн нууцыг хамгаалах
  6. Бизнесийн нэр хүндийг хамгаалах
  7. Оюуны өмчийг хамгаалах
  8. Хүүхдийг хамгаалах

Цахим орчны зохицуулалт олон улсад Техникийн болон Техникийн бус аргаар явагддаг байна. Манай улсад ч энэ хоёр аргаар зохицуулалт хийгдэж байгаа ажээ. 

Техникийн бус арга нь хууль, журам, нөхцөл шаардлага байдаг бол техникийн бус арга нь DNS, URL шүүлтүүр гэх мэт юм.

Цахим орчны хувьд манай улсад хууль бус үгс ашигласан сурталчилгаа, цахим орчны дарамт, садар самуун явдал зэрэг түгээмэл байна.

Энэ бүхнийг манай улсад зохицуулах хууль эрхзүйн орчны хувьд Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль, Эрүүгийн хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам, Тоон контентын үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага, Интернэтийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн тусгай нөхцөл шаардлага зэрэг хэрэгжиж байгаа” хэмээн онцлов.

10:51 2016/02/03

Т.Энхтайван: Монгол хүүхдүүдийн 50-аас дээш хувь нь интернэт хэрэглэдэг

“Цахим орчинд хүүхдийг хүчирхийлэл болон бэлгийн мөлжлөгөөс хамгаалах нь: Үндэсний түвшин дэх нөхцөл байдал” сэдвээр Хүүхдийн Төлөө Үндэсний Газрын Бодлогын хэрэгжилтийн газрын дарга Т.Энхтайван илтгэл танилцууллаа.

ХХЗХ, ХТҮГ хамтран 2015 оны есдүгээр сард “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т газрын үсэг зуржээ. Энэ хамтын ажиллагыны хүрээнд www.cybersafety.mn цахим хуудсыг тусгайлан хөгжүүлжээ. Энэхүү ажлынхаа хүрээнд хүүхэд багачууд болон эцэг эхчүүдэд цахим зохистой хэрэглээний талаар ойлгомжтой мэдээлэл хүргэх, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх олон ажлыг зохион байгуулж эхэлжээ.

Монголд дөрвөн сая гаруй гар утас байгаа бөгөөд үүний нэг сая гаруй нь ухаалаг утас байгаа аж. Үүнтэй холбоотой Т.Энхтайван дарга нэгэн судалгааг танилцууллаа.

Судалгаанаас харахад Монголын хүүхдүүдийн 50-аас дээш хувь нь интернэт хэрэглэдэг. Фэйсбүүк хэрэглээний хувьд хүүхдүүдийн 47 хувь нь хоёроос дээш хаягтай гэсэн үр дүн гарчээ. Энэ нь эрсдэл ихтэй байгаа тухай тэрбээр онцоллоо.

Хүүхдүүд интернэт хэрэглэснээр ямар мэдрэмж авдаг тухай асуултад 40 гаруй хувь нь ядардаг, айдаг, уурладаг гэсэн хариултууд өгсөн байна.
Мөн өөрийнхөө тавьсан мэдээлэлд 37 хувь нь сөрөг сэтгэгдэл авдаг гэж хариулсан байна.

ХТҮГ-ын Бодлогын хэрэгжилтийн газрын дарга Т.Энхтайван хэлэхдээ “Гэр бүл болон сургууль руу илүү чиглэсэн зөвлөгөө мэдээлэл шаардлагатай байгаа гэж үзээд бид ажиллаж байна. Цахим орчинд хүүхэд хамгааллын чиглэлээр манай газраас 90 гаруй хүнд тодорхой сургалтыг оруулсан. Мөн нийслэлийн ЕБС-иудын нийгмийн ажилтнуудад сургалт хийсэн.

Гэр бүлд чиглэсэн асуудалд хүүхэддээ зохистой хэрэглээ сургах, тухайн насны хүүхдэд зохицоогүй мэдээллийг хязгаарлах асуудлаар зөвлөгөө өгөх шаардлагатай гэж үзэж байна. Мөн бага насны хүүхдэд тохирсон, нийгэм сэтгэхүйн хөгжлийг нь дэмжсэн мэдээлэл өгөх шаардлагтай байна” гэв.

10:07 2016/02/03

Мари Лауре Леминеур: ХҮҮХДИЙН БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ холбоотой 7,900 ЗУРАГ интернэтэд хуулагддаг

“Цахим орчинд хүүхдийг хүчирхийлэл болон бэлгийн мөлжлөгөөс хамгаалах нь: Олон улсын нөхцөл” сэдвээр ECPAT олон улсын байгууллагын хөтөлбөрийн захирал Мари Лауре Леминеур илтгэл танилцууллаа.

Тэрбээр "2015 оны байдлаар 3.4 тэрбум хүн интернэт хэрэглэж байна. Ялангуяа Зүүн Азийн бүс нутагт интернэт хэрэглэгчдийн тоо өсөж байгаа.

Интернэтээр хоорондоо холбогдох явдал нэмэгдэхийн хажуугаар технологи их шинэчлэгдэж байна. Тиймээс уламжлалт аргууд хоцрогдоод байгаа. Технологийн аргаар хамгаална гэвэл тухайн технологи богино хугацаанд зогсох учраас хамгаалал маань зогсоно. Бидэнд технологиос хамаарал багатай арга хэрэгтэй юм.
Бид гудамжинд явахдаа эрсдлээс өөрийгөө хамгаалж болно. Үүнтэй адил бид интернэтийн орчинд ч хүүхдээ хамгаалах боломжтой юм.

Хамгийн гол нь эрсдлээ оновчтой тодорхойлох асуудал чухал. Хохирогчид хэн байдаг вэ гэхээр янз бүрийн насны, янз бүрийн айл өрхөөс гаралтай байна. 

Интернэтийн тухай мэддэггүй, интернэтэд байнга холбогдоод байдаггүй хүүхдүүд бэлгийн мөлжлөгт ашиглагдах нь их бий. Ямар ч хүүхэд байсан хууль сахиулах байгууллагуудын хувьд үүнийг олж тогтооно гэдэг нь амаргүй ажил.

Хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг олон зуун жилийн өмнө байсан бөгөөд технологийг ашиглаад хууль бус үйл ажиллагаа явагдсан хэвээр байна. Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой бичлэг, зураг хэдэн зуун саяар байгаа нь энэ асуудал хэр өргөн хүрээний болсныг нотолно. 

Хүн төрөлхтөн өдөртөө 1.8 тэрбум зургийг интернэтэд оруулдаг. Түүний 7,900 орчим зураг нь хүүхдийн бэлгийн мөлжлөгтэй холбоотой гэсэн судалгааг Майкрософтоос гаргасан байна. 

Канадын цагдаагийн газраас гаргасан судалгаагаар хүүхдийн бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой зураг АНУ-ын Конгрессийн номын сангаас дөрөв дахин их хэмжээтэй байна гэсэн дүгнэлт гаргажээ" гэв.

09:38 2016/02/03

Катерин Арнолд: Хүүхдийн эсрэг хүчирхийлэл онлайн ертөнцөд ч хууль бус байх ёстой гэсэн эрх зүйн зохицуулалт хийгдэж байна

Хэлэлцүүлгийн үеэр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Элчин сайд Катерин Арнолд үг хэлэв.

Катерин Арнолд “Энэ өрөөнд хүүхдийн эсрэг хүчирхийлэл явагдлаа гэхэд хууль бус гэж үзнэ. Тэгвэл онлайн ертөнцөд ч хууль бус байх ёстой гэсэн эрх зүйн зохицуулалт хийгдэж байна. Бид нэг талаасаа интернэтийг хүүхдэд аюулгүй байх талаас нь ажилладаг, технологийнхон үүнд тусалдаг. Энэ бүгд бидний хамтын ажил байх хэрэгтэй” гэв.

09:32 2016/02/03

Роберто Бенес: Сүүлийн үед урьд нь сонсож байгаагүй эрсдлүүд цахим орчинд гарч байна

“Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах нь” хэлэлцүүлэг өнөөдөр Шангри-Ла зочид буудалд зохион байгуулагдаж байна.

2016.02.03. Гэрэл зургийг mpa.mn

Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, Хүүхдийн Төлөө Үндэсний Газар, НҮБ-ын Хүүхдийн сангаас зохион байгуулж буй уг хуралд олон улсын байгууллагын мэргэжилтнүүд оролцож, зөвлөн чиглүүлж байна.

Дэлхий дахинд интернэтийн хэрэглээ эрчимтэй өсөж буйтай холбоотой цахим орчинд хүүхдүүд бусдын доромжлолд өртөх, зохисгүй мэдээ материал олж үзэх, бэлгийн мөлжлөгийн золиос болох зэрэг олон эрсдэлтэй тулгарч, улмаар хор уршгийг нь амсаж байдаг. 
2016.02.03. Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдрийн хэлэлцүүлгийг нээж НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Роберто Бенес үг хэлэв. Тэрбээр “Залуучууд хил хязгааргүй сэтгэж, олон нийттэй харилцахын тулд интернэтийг ашиглах нь зайлшгүй. Гэхдээ эрсдэл бий.  Эрсдлээс хамгаалах нь хамгийн чухал. Сүүлийн үед урьд нь сонсож байгаагүй эрсдлүүд цахим орчинд гарч байна. Тиймээс бид асуудлаа шийдэхийн тулд олон салбарыг хамарсан боломжоо ашиглах хэрэгтэй.

Мөн цахим орчны аюулаас сэргийлэх тохиромжтой цаг юм. Учир нь Монголын хувьд бодит жишээ гараагүй байгаа нь урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллах боломжтой.
Эцэг эхчүүд энэ асуудлыг ойлгож чадахгүй байсантай холбоотой эрсдлүүд гарч ирдэг. Эрт дохио өгөх буюу асуудал байгаа гэдгийг мэдэрдэг байх нь чухал.
Монголын хувьд олон салбарын оролцогчид энэ тал дээр хамтран ажиллах боломжтой байна гэж харж байна. Тиймээс бид энэ боломжийг ашиглаад чөлөөтэй ярилцах нь зүйтэй. Хамгийн гол нь бүтээлч саналуудыг гаргах нь чухал юм” гэдгийг онцлов.

С.Одонтуяа: Зөв шийдлийг олох хэрэгцээ их байна

УИХ-ын гишүүн С.Одонтуяа үйл ажиллагааны эхэнд хэлсэн үгэндээ “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга Хүүхэд хамгааллын шинээр боловсруулсан хуулиудыг УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор хэлэлцэн дэмжиж УИХ-аар хэлэлцэхэд бэлэн болсон. Энэхүү хуулиудаар иргэдийн саналыг авч 22 мянга гаруй саналыг багцлан тусгасан. 

Энэ хууль ойрын хугацаанд батлагдана гэж найдаж байна. Хэрэв батлагдвал цахим орчны хүүхэд хамгааллын асуудал эрх зүйн зохицуулалттай болж байгаа. УИХ-ын гишүүд үүнийг анхаарах тулгамдсан асуудал гэж үзэж байна. Энэ хууль батлагдсаны дараа оролцогч олон салбарууд зохих журам, бусад дагалдах баримт бичгийг боловсруулна. 

Цахим орчны хүүхэд хамгаалал эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид хяналт тавихад бэрхшээлтэй асуудал байдаг. Тиймээс зөв шийдлийг олох хэрэгцээ их байна. Хүүхэд эрсдэлд орж, улмаар хор уршиг, ур дагаврыг амсаж байна. Амиа хорлож, хүчирхийллийн хохирогч болж, хувийн орон зайгаа алдаж, нэр хүндээ алдаж байна. Эдгээр зүйл гараад байгаа учраас бид эрх зүйн орчноо сайжруулж, холбогдох салбарууд хамтран ажиллах хэрэгтэй байна” хэмээн онцлов.

Б.Балгансүрэн: Зохицуулах байгууллагууд сайн ажиллахгүй бол хүүхдэд хортой мэдээллийн эх үүсвэрүүд нэмэгдэж байгаа

Түүний дараа ХХЗХ-ны дарга Б.Балгансүрэн үг хэлэв. Тэрбээр “ХХЗХ энэ чиглэлээр тууштай ажиллана. Тодорхой ажлуудыг төлөвлөсөн байгаа. Өдөр тутмын нийгмийн сүлжээ тойрсон асуудлууд болон цахим сайтууд энэ тал дээр анхаарахгүй бол болохгүй болсон байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд шилжилт хөдөлгөөн, хэрэглэгчийн платформ маш эрчимтэй өөрчлөгдөж байна. Үүнийг дагаад зохицуулах байгууллагууд сайн ажиллахгүй бол хүүхдэд хортой мэдээллийн эх үүсвэрүүд нэмэгдэж байгаа учраас яаралтай арга хэмжээ авах ёстой гэж үзээд ажиллаж байгаа.

ХХЗХ сүүлийн жилүүдэд олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байхад энэ асуудал жил бүр яригддаг. Энэхүү үйл ажиллагаанд толгойлж ажиллаж байгаа нь Их Британи, Швед улсын зохицуулах байгууллагууд байна. Энэ бүхнээс туршлага судлаад, хоцрохгүй ажиллахыг хичээж байгаа. Тиймээс та бүхнийг хамтарч ажиллахыг урьж байна. Энэхүү үйл ажиллагаа олон байгууллагыг хамарсан, өргөн хүрээтэй болох байх хэмээн найдаж байна” гэв.