НӨАТ-ын Урамшууллын систем хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой Хонжворт сугалаа орон даяар явуулж байгаа билээ. Тэгвэл хоёр дахь удаагийн сугалаа өнөөдөр /2016.01.31/ болно.
Сугалаанд нэгдүгээр сарын 10-20-ны өдрүүдэд хийгдсэн худалдан авалтын 3.3 сая гаруй баримтын дугаар хамрагдана. Шагналын сан нь 236 сая 240 мянган төгрөг юм байна.
Сугалааны тохирлыг өнөө орой 19:30 цагт МҮОНТВ-ээр шууд дамжуулах ажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!