ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын ЭЗЭНТ ГҮРЭН оршин тогтнож байгаагүй гэж үү?

МОНСУДАР
2016 оны 1 сарын 5
Монсудар

-Чингис хаан- Хууран мэхлэлтийн хоёр зуун баримтат киноны шүүмж-

XIII зуунаас монголчууд хүчирхэгжин Солонгосын хойгоос Зүүн европ хүртэлх өргөн уудам газар нутгийг эзлэн эзэнт улсуудаа байгуулж байсан билээ. Тиймээс ч Чингис хааныг монгол бус түрэг, тэр дундаа казак хүн байсан, мөн Юань улсыг Хятадын төрт улс гэхчилэн түүхийг илт гуйвуулан бичих явдал цөөнгүй байдаг.

Гэтэл сүүлийн үед Орост Монголын эзэнт гүрэн гэж огт байгаагүй, энэ бол хэн нэгэн этгээд уран зөгнөлөөрөө зохиосон зүйл, Монголын нууц товчоо бол ямар ч үнэ цэнгүй зохиол гэх үзэл гарч байна.

 

 

Жишээлбэл, Оросын Чингис хаан-Хууран мэхлэлтийн хоёр зуун баримтат кинонд Монголын эзэнт гүрэн гэж огт байгаагүй хэмээн дүгнэсэн байна. Ингэхдээ

  • 200 гаруй жил Оросыг колончилсон атал яагаад одоогийн орос хүмүүст монгол төрх үлдсэнгүй вэ? Түүнчлэн монголчуудын ДНК яагаад оросуудаас илрэхгүй байна вэ?
  • Монголчууд ямар зорилготой Русь буюу Орос руу халдан довтолсон бэ?
  • Үнэн хэрэгтээ монгол морьд, цэргүүд энэ хол замыг туулаад ирлээ гэхэд цааш аялан байлдах чадваргүй болтлоо ядрах байсан.
  • Ямар ч газрын зураггүйгээр, таньж мэдэхгүй газраар монголчууд давшин ирэх ямар ч боломжгүй.
  • Монголчуудын төрийн бодлого нь бичиг үсэг мэдэхгүй хүмүүсийн гаргаж чадах бодлого биш
  • Монголын нууц товчоо үнэ цэнтэй зохиол бус, Монголчуудын түүх зөвхөн харь орны хэл дээр бичигдсэн гэх зэрэг хэд хэдэн асуудлыг хөндөн авч үзжээ.

Энэхүү баримтат киног ЕTV телевиз монгол орчуулан хүргэсэн билээ.

Үүний дараа сайтуудад тавигдсан энэхүү баримтат киноны доорх сэтгэгдэлд нэгэн эрхэм “Unen zuil bichjee Chinges khaan gedeg bol ulgeriin l baatar Khezee neg tsagt iim shinjlekh ukhaanii undesleltei nyatsaalt garch irj bna” [https://www.dorgio.mn/post/36547, 2016.01.05, 09:50] гэсэн байна.

Энэ мэтчилэн түүхээ буруу ойлгох, үл итгэх явдал хүмүүсийн дунд гарч болзошгүй.

Тэгвэл эдгээр асуудлууд нь Шинжлэх ухааны үндэстэй няцаалт болж Монголын эзэнт гүрэн байгаагүй гэдгийг баталж чадах уу, няцаалт олдохгүй гэж үү?

Мэдээж хэрэг олдоно.

 

1. Монголчуудын ДНК

Генетикчид 2000 оноос Монгол хаадын буюу Чингис хааны У-ДНК судалгааг хийх болсон.

2003 онд Их Британи, Итали, Хятад, Узбекистан болон Монголын эрдэмтдийн хийсэн судалгаагаар Монгол улсыг тойрсон Азийн 16 улс үндэстний 26 угсаатны бүлгээс У-ДНК шинжилгээг авч тэр дунд 15 маркер дээр хамгийн их давтагдаж байгаа 8%-ийнх нь У-ДНК кодыг Чингис хааных гэж The American journal of human genetic сэтгүүлд нийтэлжээ. Эндээс харахад дэлхий дээр Чингис хааны угсааны 16 сая орчим хүн амьдарч байгаа нь тодорхой байна.

ОХУ-ын Эрүүл мэндийн яамны наркологийн судалгааны төвийн ажилтан Владимир Нужный Москва хотын бор дарсанд дурлагсдын 50%-аас илүү нь Монгол ген агуулсан байсныг судалгаагаар тогтоожээ.

Генетикийн судалгаагаар Монголчуудын удам угсаа олон улс оронд оршин амьдарсаар байгаа нь тогтоогдсон.

Гэтэл оросуудад Монгол ген огт байхгүй гэсэн атал бор дарсанд дурлагсдыг судлахад монгол гентэй хүмүүс байна гэдэг нь юу гэсэн үг вэ? 

Бор дарсанд донтогсдоо монголчуудын хойчис гээд бусад зүйл дээр монголчуудаас огт хамааралгүй гээд байдаг нь ямар учир байна вэ?

Мөн өөрсдийгөө Монгол гаралтай гэдэг орос хүмүүс ч цөөнгүй бий гэдгийг бодож үзсэн ч энэ асуудлын хариулт амархан олдох болов уу?

 

2. Монголчууд яагаад бусад улс гүрнийг халдан довтолсон бэ?

Монголчуудын хүсэл эрмэлзэл бол энх тайвнаар орших тогтнох явдал байв.

Тиймдээ ч Чингис хаан овог аймгаа нэгтгэсний дараа оргож боссон босуулуудыг дарах зорилгоор цэрэг илгээж байв. Ингэж явахдаа шинэ газар нутгийг таньж, олон шинэ дайсантай ч болж байв. Тиймдээ ч байгуулсан эзэнт гүрнээ аюулаас хамгаалахын үүднээс хөрш зэргэлдээх улс гүрнүүдтэйгээ дипломат харилцаа тогтоож, эс болбол байлдан дагуулж байв. 

Бусад өөр олон шалтгаан байсан нь ч лавтай.

 

3. Монгол морьд

Унгарын Томас Архидиакон Спалато хотын түүхд гурван өдрийн турш тасралтгүй унасны дараа өчүүхэн өвс тэжээлд цаддаг хэмээн өгүүлжээ.

Гэвч ийнхүү бичсэн нь монголчуудын морьдоо дайн тулаанд бэлдэх аргыг гадныхан мэддэггүй байсантай холбоотой юм. XIV зууны үед бичигдсэн Сү Жигаогийн И-юй бичигт  

Монголчууд уулгалан дайрахаасаа өмнө морио нэгэн газар уяж, огт тэжээл өгдөггүй.

Үүнийгээ сойх гэж хэлдэг. Морь тарган бол өөх мах нь зузаараад, уналгад тохиромжгүй. Ийнхүү уяж сойхоор дамжуулан тарга хүчийг нь тэнцүүлдэг. Морийг уяж сойхдоо бага төдий өвс ногоо идүүлж, морь унаа өлдөж сульдахаас сэргийлдэг байна хэмээн өгүүлжээ.

Монголчууд агт морьдоо таргалуулсны дараа өл хоолыг нь сойж, тааруулан байлдаанд унадаг байжээ.

Түүгээр ч барахгүй морьдыг дааган цагаас нь эхлэн дайн байлдаанд бэлтгэн тэсвэр тэвчээрт сургаж зэвийн буюу байлдааны морь болгон сургаж байсан юм.

 

4. Газарзүйн мэдлэг

Монголчууд ямарваа аян дайнд мордохын урьд туршуул цэргийг илгээж байв.

Түүгээр ч барахгүй 1235 онд Орост довтолход Сүбээдэй жанжин удирдан оролцсон. Сүбээдэй жанжин өмнө  Зэв жанжны хамтаар 1221-1223 онд Хибчагийн тал нутгаар дайран өнгөрчээ. Тиймээс монголчууд Орост довтолход газар мэдэхгүйн зовлон, саад тотгор учрахгүй нь лавтай.

Монгол хүний байгалиас заяасан газар нутгаа танин мэдэх, тандах арга ухааныг суурин соёл иргэншилтэй ард түмэн ойлгохгүй нь лавтай.

 

5. Монголчууд эрдэмтэн мэргэдийг төрийн албанд ашиглаж байсан нь

Тус баримтат кинонд өгүүлснээр Монголчуудын төрийн бүтэц зохион байгуулалт нь нүүдэлчин сэтгэхүйтэй ард түмний гаргаж ирж чадахгүй зүйл хэмээн дүгнэсэн байна. Магадгүй тийм байж ч болох юм.

Тэгвэл монголчууд эдгээрийг хаанаас суралцсан бэ?

Энэ асуултын хариулт маш энгийн бөгөөд тодорхой.

Монголчууд төрдөө харь гаралтай эрдэмтэн мэргэдээс дэмжлэгийг авч байв. Жишээлбэл, Елүй Чуцай, Елүй Ахай, Махмуд ялавач, Масуд бег, Марко Поло, Ахмад Фанакати, Сангха гэх зэрэг олон арван эрдэмтэн мэргэдийг төр засахдаа ашиглаж байлаа.

Түүгээр ч барахгүй Шинжлэх ухааны салбарт Насир ал-Дин ал-Туси зэрэг эрдэмтдийг тэтгэж байсан байдаг.

 

6. Монголын нууц товчоо бол түүх уран зохиолын үнэт дурсгал мөн

Монголын нууц товчоог анх судалгааны эргэлтэн оруулснаас хойш Япон, Хятад, Орос, Америк, Франц, Монголын олон эрдэмтэд судалж шинжилсээр өдийг хүрчээ.

Тэгвэл эдгээр судлаачдийн насан туршийн судалгаа нь ямар ч үнэ цэнгүй зүйл болж таарах уу?

Монголчуудын өөрсдийн түүхийг бичиж тэмдэглэн авдарт хадгалдаг байсан бөгөөд тэдгээрийг зөвхөн алтан ургийн язгууртнууд л үзэх эрхтэй байсан хэмээн Рашид ал-Дин Судрын чуулгандаа дурдсан байдаг.

Үүнээс үзвэл монголчууд түүхээ олон хувь хувилан бичиж тэмдэглэдэггүй магадгүй цор ганц үгүй юм аа гэхэд хэдхэн ширхэг л хувилдаг байсан бололтой. Тэрхүү цор ганц хувиуд устаж үгүй болсон тул монголчуудын түүх монгол бичгээр уламжлагдан ирээгүй нь бололтой.

Монголын түүх дан ганц орос хэл дээр бус өөр олон хэл дээр буйг дурдвал Монголчуудын түүх зохиомол гэдгийг үгүйсгэх боломжтой.

Рашид ал-Дины Судрын чуулган, Жувейнигийн Дэлхийг байлдан дагуулагчийн түүх, Жао хуны Монгол татарын тэмдэглэл, Жан Дэ Хугийн Давааны араар жуулчилсан тэмдэглэл зэрэг олон бүтээл Монголын эзэнт гүрэн бодитоор оршин тогтнож байсныг илтгэнэ.

Хэрэв Монголын эзэнт гүрэн гэж байгаагүй бол Плано Карпини, Гийом де Рубрук, Раббан Саума, Ибн Баттута зэрэг аялагчид чухам хаанаас Монголын эзэнт гүрний тухай мэдээлэл олж тэмдэглэн үлдээв?

Юуны учир Ромын пап хүртэл Монголын эзэнт гүрний гэх “үлгэр”-т итгэж элч төлөөлөгчөө илгээх болов гэсэн асуултанд хариулт гарч ирэхгүй.

Учир нь Монголчууд хоёр зууны туршид дэлхийн олон улс орныг нэгтгэн захирч Орос хэмээх улсын үндэс суурийг нь тавьж өгсөн юм.

 

МУИС-ийн Түүхийн тэнхимийн магистрант С.Ууганбаяр

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
103 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.181.23] 2023/11/17
Чингис хаан ба түүний удмынхан гэж байгаагүй юм. Зүүн Европынхон ба Оросууд Хятадтай нийлж байгаад Монголчуудад хуурамч түүхийг буюу "вешать лапшу на уши" болсон юм. Европын жишээнээс үзэхэд хаад ноёдоос заавал балгас үлдэх ёстой юм. Монголчууд өөрсдийнхөө өвөг дээдсийг мэдэхгүй байхад яаж монголчууд хэдэн зуун жилийн өмнөх Монголын түүхийг мэдэх билээ. Хасах 40 хэмд морь унаад, сэлмээр байлдаад байдаг хүн байх уу? 1920-иод оны монголчуудын дүр төрхийг фото зурган дээрээс харсан биз дээ.
0 | 0 Хариулах
Зочин [202.55.191.76] 2016/1/8
Харин Орос гэдэг үндэстэн хэзээ ч байгаагүй Киевский Русь гэдэг чинь одоогийн Орос биш шүү дээ. Петр хааныг хүртэл Москвагийн вант буюу Московский князства гэж нэрлэгдэн Алтан Ордын нэг хэсэг л байсан уг гарал нь Фин үндэстэнээс холилдсон холимог хүмүүс тэрнээс цэвэр Орос гэж хэзээ ч байгаагүй. Орос гэдэг нэр 18-р зуунд л бий болсон. Тэгээд ч хаад нь Орос хүн байгаагүй Герман гаралтай авгай л хаанчлаж овоо соёлжуулсан ш дээ
1 | 0 Хариулах
Зочин [103.57.94.248] 2016/1/7
Алтан ордын залгамж халаа гэдгээ мэддэггүй юм уу энэ оросууд какака
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.245] 2016/1/6
нэг багш хичээлээ зааж байхад нь хаалгыг нь онгойлгоод нэг нехер баахан загнаж хараан зvхээд байж, багш юу ч болоогvй юм шиг л хичээлээ заагаад байтал негее нехер яваад егч, сурагч нь та яагаад юу ч хэлэхгvй загнуулаад байгаа юм бэ, таныг хараагаад байсан гэтэл багш : Бурхан хvнийг егсен, хэлснийг авахгvй бол бvгд тэр хvндээ л vлддэг юм хэлсэн . тvvнтэй л адилхан байцгаая!!! Дэлхийн хэмжээнд аугаа 100 хvний тоонд багтсан Чингис хааныг отг байгаагvй гэж vгvйсгэхийг оролдож буй Оросууд л тэнэгээ гайхуулж байг.
4 | 0 Хариулах
Zochin [203.91.117.4] 2016/1/6
Zarim humuust helhed 800s ch hol davsan tuuhiin tuhai yarij bhad odoogooroo setgel Stalin, lenin, hujaa zergiig dursaj uuriinhuu uchuuhen setgehuigeer busdiig magtahaa bolij uz. Mongolchuudiin unuugiin dur turhiig ta nar bichih gd amjihguie. Mongol uls bidnees tsaashid ch baih bolno. Busdiig demjsen tednii adil setgesen ug buhen bidend mongolchuudad hortoi shu. Ergelzeh bur chi mongol gdgee ch uhaarhaargui teneg bolno.
1 | 0 Хариулах
Зочин [122.201.22.115] 2016/1/6
Монголчууд оросыг эзлэхээр очиж байх замд мушгирсан нэг голыг маш олон удаа гатлаж хүрсэн учир модон хотыг нь Мушгиа гэж нэрлсэн нь яваандаа Москва гэж дуудагдах болсон
4 | 0 Хариулах
Soymbo [203.91.117.4] 2016/1/6
On tsag ulirah tusam alivaag uguisgeh, hudal huurmagaar olnii tanil boloh uuriin orshihuig bii bolgohiig hicheegchid oros ulsad olon bgaa bhaa. Unendee Ih Mongol uls baisan baihchhttp://translate.google.com/ bolno. Mongol undestend tsor gants gend ni baidag zuil bol medlegiig neg tuvshind niiteeree meddeg hurtdeg ulamjluuldag uhaan yum. Gadaadiinhnii sul tal bol inhenh ni teneguud bdagt orshino. Mongolchuud tuuhendee aguu bsan. Ter buhen Chinges Khaanaas umnu bas hoino ch bsan. 500 myanguulaa uldcheed ulsaa avch uldeh uhaan orosuudad bhgui. Tedniig negtgej ugsun ni unen harin butarch olon uls bolj huvaagdah ni tsag hugtsaanii l asuudal.
2 | 1 Хариулах
Зочин [59.153.115.48] 2016/1/6
ОРОС ах нараас тусламж гуйж өдий зэрэгтэй улс болж тусгаар тогтноогүй юу хятадаас гуйсан бол юу болсон байхав.Өвөр монгол шиг л болж өдийд хятадаар дүүрсэн байх .Өнөө сүрхий америк эд нар нь өрөнд оруулаад баялгийг ухаад их өртөй ядуу хямарсан улс болгов.Эх орноо зарахад хүргэж байна үүнийг ойлгохгүй Оросыг загнах юм.Түүхийг загнадаг хэн бэ.Үр дүнгээ хар.Одоо харин юу болж байна
0 | 5 Хариулах
Зочин [202.55.190.34] 2016/1/6
Ийм тэнэгүүд их байхаар одоо юу ч хэлэхэвдээ. Тэнэг минь тэр оросууд чинь бидэнд сайн санаж барилга байшин барьж өгсөн гэж бодож байна уу. Ирээдүйн нэг мужаа хөгжүүлж байсан хэрэг. ирээдүйд ирж суух орон сууц, ирээдүйн зарцаа бэлдэж хэл соёлдоо сургаж байсан хэрэг. Ямар азаар ардчилал гарч ирсийн. Монгол энхтайваны замаар засгаа унагааснаас хойш европын орсын харъяан байсан улс орнууд салан тусгаарласан. Оросууд монголын үнэт зүйлс хэл соёлыг устгаа биздээ. Өвөг дээдсээ шалтгаангүйгаар алуулж буудуулж байсанаа мартаж харийн соёлын нөлөөнд автсанаа юу гэх гээд байдаг юм
6 | 0 Хариулах
Зочин [202.179.24.225] 2016/1/7
[хориотой үг] гөлөг чинь багахан хуцаарай. Орос ах гэнэ шүү. Чиний л ах байх.
2 | 0 Хариулах
Зочин [202.55.190.34] 2016/1/6
Орос ах орос ах гэж орилогчид энийгээ хараад нэгийг бодож байгаа байгаа. Чингисийн түүх ярих арай холдож байна. Зүгээр л 100 жил болоогүй, хүрээгүй саяханы түүх ярьж хэлэхэд л Чингис шүлэг бичиж байсан Чойном яаж хэлмэгдсэн, Чингис гэж дугарсан хүн яаж сахилгын шийтгэл хүртэж байсан гээд л бодолдоо. Хамгийн ноцтой юм нь монгол босоо бичигийг одоо энэ бичиж байгаа криллээр сольсон. Энэ юу вэ гэхээр МОНГОЛ ХҮНИЙГ ТҮҮХЭЭ УНШИЖ ЧАДАХГҮЙ БОЛГОСОН. Гэтэл бид энд орчин үелэг болох гэж оролдож, барууных шиг байх гэж хичээж, өөгүй сайхан англиар ярих гэж хичээж суудаг. Энэ бол зүгээр л оюуны колончлол. Англи хэлтэй л бол чи өндөр цалин авна гэсэн ойлголтыг тулгасан. Хөгжилтэй улс гэж өндөр байшин барилга биш, харин түүх соёлоо хадгалж чадсан улсыг хэлнэ гэдэг. Энэ нийтлэл шинжлэх ухааны үндэстэй байна уу зөв байна уу үгүй юу надад чухал санагдсангүй. Хамгийн нь гол нь түүхээ унших сэдлийг төрүүлж чадсан нь чухал байлаа.
5 | 0 Хариулах
Зочин [78.53.188.78] 2016/1/6
Humuusee paypaliig mongold bdag hun ashiglaj boldog yum uu? paypalaar damjuulj mongol ruu mongo shiljuulj boldog uu?
0 | 0 Хариулах
Зочин [103.57.94.248] 2016/1/7
болохгүй ээ paypal-ийг монголд ашиглаж болохгүй...
0 | 0 Хариулах
баяраа [176.2.31.41] 2016/1/6
Баримт нотолгоотой орос хэлээр нь энэ кино болон түүх гэх юм яриад тараагаад байгаа тэр сайт дээр нь ер нь тэгээд оросуудын хамгийн их ордог сайтууд дээр нь тавьчихаач дээ тэд хараг бодог шүүмжлэг бас мэдэг
1 | 0 Хариулах
Зочин [192.82.75.114] 2022/7/15
ӨМХИЙ ОЛДМОЛ НЭРТЭЙ ОРОСУУД БОЛ ҮНЭН ЧӨТГӨРҮҮД БА ХҮН БИШ
0 | 0 Хариулах
зочин [202.9.40.245] 2016/1/6
70 жил Оросууд манай улсыг далдаас удирдаж манай тvvхийг гуйвуулах хангалттай баримт, судар, сvм хийдийг зориудаар устгуулж, нотлож болох бvх тvvхийн бичиг баримтыг зеегеед дуусгасан гэж бодож байгаа боловч Монгол хvнийг нь устгаж чадаагvй! Оросууд еерсдее одооч ярьдаг.3 орос хvнийг сайн судалбал монголын цус гарна гэдэг. Жирийн иргэдээс хайгаад нэмэргvй! нэртэй тертэй, сэргэлэн цовоо эрдэмтэн мэргэдээсээ хай!!! монгол хvний гени тийм энгийн иргэдээс илэрэхгvй. Тэгээд ч оросууд замбаагvй цус холилдоод цэвэр оросыг ч олоход хэцvv болсон биз! Сайн судалбал Оросын нутгаар дvvрэн монгол нэртэй газар нутаг, худаг ус, гол мерен, vvд хаалга бий! Оросууд тэнгэрээс бууж ирээгvй л юм бол Чингис хааны хаагуур енгерех билээ! инээдтэй биш vv?!
9 | 0 Хариулах
Зочин [202.9.40.245] 2016/1/7
З оросыг сайн судалбал 2 оос нь монгол цус гарна гэдэг
1 | 0 Хариулах
Зочин [182.160.2.121] 2018/7/24
Тийм болоод л одоо хүртэл дайнч байгаа байх. Европын бусад улсуудаас зовлон даах чадвараараа хол илүү
0 | 0 Хариулах
martsanaas mal mend uu [78.53.188.78] 2016/1/6
ene video n nadad haragdahgui bna. oor link bna uu? oros ner n yu yum be?
0 | 0 Хариулах
Зочин [78.53.188.78] 2016/1/6
yer n bol manai tuuhchi dyu ch hiij bdag yum medehgui. adaglaad gadaadad bgaa yumnuudiig bugdiig n huulj avchirch negtgeed neg medeelliin system bii bolgoh heregtei. bugdiig n scannerdehiig n scannerdeed duuriahiig n duuriaj hiigeed. Ter gadnii erdemted manai nutag deer googleer bulsh haihdaa netizen ashigladag shig tegj ashiglah heregtei. odoo bol dron gej neg saihan yum bna. mon enethegiin buddhist sum hiidiin tuuhen bichlegt bna uu shalgaj harah heregtei. ted nar bas tuuh bichij avch ulddeg bsan. Mon europe-iin sumuuded bichleg ulddeg.
2 | 1 Хариулах
Билэг гүн [80.83.237.109] 2016/1/5
Хамгийн энгийн нотолгоо: Баатар-Богатыр
2 | 1 Хариулах
Зочин [150.129.142.122] 2016/1/5
Er n bol tureg helend batyr hidu helend bahadur g.m heldeg l dee
1 | 1 Хариулах
Зочин [118.20.233.129] 2016/1/5
yer ni tuuhiin tal dr 10jild zaadag mongol tuuhiin nomnuud hurtel asuudaltai shu dee.Yag tag bolgoson ym bhgui.boldog bol ter taiwanii muzeig neg shan samnaad mongoltoi holbootoi ymnuudaa awchih ymsan
2 | 0 Хариулах
Зочин [202.21.106.162] 2016/1/5
Odoo ch ingej bgaa bus ugaasaa orosuud Mgl-iin iga-nd olon zuun jileer heden ue-eeree bsniig tuuhee gadarladag heseg ni meddegch yarih durgui bsniig orost surch bsan mgl oyutnuud medne,,, bidnii suuliin 100n jileer Mgl-iin tuuhiig tusuuluh ni bii,,
0 | 0 Хариулах
Зочин [103.10.22.35] 2016/1/5
Бид бол Чингисийн Mонгол! Mонгол бол Монгол ! ЧИНГИС ХААНАА МАГТАН дуулж байхад аяаандаа болох байлгүйдээ
1 | 1 Хариулах
Зочин [78.53.188.78] 2016/1/5
Gehdee l tom tom yazguurtnuudiin bulshiig olmoor l bna shuu.
0 | 1 Хариулах
Зочин [78.53.188.78] 2016/1/5
bas l tuuhiin hun gehed hangaltgui nyatsaaj bna. Naaduuldaa zugeer l ermitaj orood uzver uz gee. Tegeed ter oldson yumaa mongold bgaa uzmeruudtei haritsuul gee. yalanguya ter gartaa barij bgaa hundaga shig ayaga bol mongoliin hun chuluu gartaa bariad bj bdag ayaga. Oldvor, tuuhen bichleg nom, yas(bulsh) 3l heregtei.Mon nyatsaalt hiij bgaa bol batlah yumnuudaa dandaa havsargah heregtei. manai mongolchuud tuuhchid zugeer ingej durdaad ongordog style n taalagddaggui. yadaj l ternii ter sudalgaanii todiin tod geed naad zahiin yum alga.
1 | 0 Хариулах
Зочин [203.194.113.30] 2016/1/5
tegj bichuul chi oilgoxgui. yadj ng academic tuwshind bichsn yum unsij uzsn uu. oilgogui bolxooroo unsdaggui bizdee.
1 | 1 Хариулах
Зочин [78.53.188.78] 2016/1/5
za tuuhiinh deer tegj suid bololgui hun bolgon oilgochih biz dee? Nyatsaagaagui bol nyatsaalt bish. Zugeer l bi bish gej helj bgaatai ijil zuil.chi ooroo sain oilgo. zitat og link og gej bna. standard sh dee ter bol.
1 | 0 Хариулах
Зочин [78.53.188.78] 2016/1/5
tuuhiinh deer academic tuvshin gej yarihaas icheech. ene hun ter tuvshindee buu hel naad zahiin jijig logik ch ugui bna. gants ene hun bish buh l haij bgaa medeelel tiim bdag. mongoliin tuuh deer. neeg ih oguulel bichsen humuus. Getel youtubeer busad ornii humuusiin medeelel haihad l hyatadiin shinjleh uhaanch shuud oldvoroo uzuuleed ene mongoliinh ene hyatadiinh. yalgaa n ene geed mash todorhoi haruuldag. tegj sur geed bna. oguulel ulger bichihguigeer. Batlah barimttai.
0 | 0 Хариулах
Зочин [78.53.188.78] 2016/1/5
ehleed mongol hel surchihaad bulter. bichsenee hardaa
0 | 0 Хариулах
түүх сонирхогч [202.21.112.150] 2016/1/6
Чи бодвол археологи талын хүн байх тиймүү? Youtube- ээс дандаа амар хялбар зүйлүүдийг нь хайж үзсэн бололтой. Түүхийн шинжлэх ухаан өөрөө сурвалж харилцдаг шинжлэх ухаан. Тэр баримттай харилцдагыг чинь археологи гэдэг юм.
0 | 1 Хариулах
Зочин [78.53.188.78] 2016/1/6
ter 16 saya Chgghisiin ugsaanii hunii sudalgaanii tuhai ch gesen battai yum shig ingej bichij bas bolohgui. Heterhii shinjleh uhaanch bish bna. Chingghis haanii geh yum neg ch oldoogui bulsh bunhan oldoogui bhad terniih gedeg todorhoi ch geh shig iim batalgaa shinjleh uhaanii tuvshind huleen zovshoorogdoh yosgui. Sudalgaa niitlegdsen n unen. Gehdee ted Chingghisiinh BAIH gej taamaglasan tuhain tsag uye tuuhiin bichlegees harval gen n asar uudam tom talbaid (eurasiad) tarhah magadlaltai hun n ter gesen bolohoos shuud ene magistrant shig terniih geegui. Yagaad gevel tedend shuud batalgaa bhgui. Yer n bol ter huniih n mon n mon ch shuud batalgaagui zuiliig shinjleh uhaanchaar batalsan yum shig yarij bolohgui.Yadaj 1-2 huuhdiinh n bulshiig uhaad haritsuulaad gargaj irvel bas bolj bna. ooriinh n bulsh olddoggui gehed.
0 | 0 Хариулах
Зочин [78.53.188.78] 2016/1/6
survalj gantsaaraa yu ch batlahgui shuu dee. Zohiomol ch bj bolno. oldvor,DNA, bichleg 3 niilj bj l yum helne uu gehees. Yag l saya hyatadad olddog Yuanii han albat mon tuuhiin survalj bichigt temdeglegdsen hun mon bsan shig. Tiimerhuu mayagaar.
0 | 0 Хариулах
Зочин [78.53.188.78] 2016/1/6
archeologch bish ee, sonirhogch bolood l net uhna biz dee. Shal oor chigleliin hun. Youtubees bi zugeer chig neg hunii yum tegsen ingesen gesen yum harj uzeegui. Professor hun tailangaa tavij bsan. Haha tuuhiin shinjleh uhaan gantshan bichig tsaastai haritsdag gesen ineed hurchihlee. Iim huntei yu yarih yum be?
1 | 0 Хариулах
Cccc [103.57.94.205] 2016/1/5
Наадахыг чинь Монгол бүдүүлгүүдээс өөр хэн ч харахгүй. Тийм мундаг юм бол наадахаа Орос, Англи дээр орчуулаад өөрсдөд нь хүрэг.
3 | 0 Хариулах
Зочин [203.194.113.30] 2016/1/5
cham shig unshaad oilgodku yumand zoriulsan baina
0 | 2 Хариулах
Зочин [78.53.188.78] 2016/1/5
Magistrant Uuganbayar mini aldaagaa zasch sur. Orvolzohiin orond
0 | 0 Хариулах
salaavch [202.179.28.19] 2016/1/6
chamd tom salaavch ugie
0 | 0 Хариулах
Зочин [202.179.11.62] 2016/1/5
za naad demii balai ymaa bolitsgoo anhnaasaa l mtutt; batalchihgui yasan ymbe
1 | 0 Хариулах
Зочин [122.201.31.147] 2016/1/5
бид нар манжийн дарлалд хамаг бичиг үсэг ургийн бичиг нотолгоогоо шатаалагачаад юуг үзүүлэх юм бэ Тэнэг сугууд
0 | 1 Хариулах
Mongol [182.160.36.58] 2016/1/5
Инээдтэй ,.. Хөгжилтэй кино . Ярьж тайлбарлаж байгаа эрдэмтэд профессорууд нь өөрсдөө ямар монголжуу царайтай юм бэ?
0 | 1 Хариулах
Зочин [103.229.122.85] 2016/1/5
Манай өвөг дээдэс цэргүүд орос хүүхнүүдийн хулмаснаас нь болоод салхин доогуур нь ч явах дургуй байж тэгээл нэг ч эрлийз хүүхэд үлдээгүй юм тэгээл ойлгочих цаашаа Мажар Польшууд ч бол аятайхан дамшгууд байсан гэж байгаан ккк
1 | 0 Хариулах
Монгол [182.160.36.58] 2016/1/5
Би бас тэгж бодож байна . Араб, перс, хорезм гээд сонголт ихтэй байсан байхаа.. Хаха
0 | 1 Хариулах
Зочин [219.213.138.56] 2016/1/5
Энэ нэвтрүүлгийн хариу болгож манай эрдэмтэн мэргэд судлаачид нэг нэвтрүүлэг бэлдэх хэрэгтэй гэж бодож байна. Гол нь баримт нотолгоотой дориухан юм бэлдэх хэрэгтэй.
0 | 1 Хариулах
Irgen B [122.201.21.60] 2016/1/5
Zass ta nar odoo bolij vz, nuguu l Chingis haan, aarhal omogshil, Mongol gesen 6 vseg gehee boli. Hugin zolbin setgelgeeneesee garj vz, haraal idsen mongol uls chin huuhdin 20.000-aa ugch chadahgvi [хориотой үг] orgiod bna maluudaa
0 | 1 Хариулах
Зочин [103.229.120.225] 2016/1/5
Мал [хориотой үг] минь оросууд чинь хүүхдийн 20 000 өгөөд байгаа юм уу?
0 | 0 Хариулах
2 Бүтэхгүй nigga [103.57.94.82] 2016/1/5
Дээр нь бичиж бгаа нь ч доор нь бичиж байгаа нь хоёулаа мунаг юмаа. Хаха.
0 | 1 Хариулах
Зочин [103.229.123.36] 2016/1/5
ХЭХЭ... ҮГҮЙ ЯАХАВ ОРОСУУД ШИНЭ ТҮҮХ БИЧИХЭЭР ШИЙДСЭН БОЛОЛТТОЙ
1 | 0 Хариулах
Даш [202.21.112.150] 2016/1/5
Дэлхий даяар ойлгомжтой зүйлийг Оросын ямар гээч эрдэмтэн нь үгүйсгээд мал царайлаад яваад байгаа юм бол доо.
2 | 0 Хариулах
Зочин [202.55.180.130] 2016/1/5
alungoogiin 3 huuhdiig booluud huuhed gej itgedeg oirduud hugjij, tengerleg zuileer tailbarlahiig oroldoj bui heseg ni uuruuruu baij chadahgui dord yavj bga baih.
0 | 0 Хариулах
Зочин [122.201.21.210] 2016/1/5
Aleksander bas gazriin zuraggui baisan teneg Ivan mini Pom ch bas adil erguu eljignuud
0 | 0 Хариулах
Зочин [122.201.21.210] 2016/1/5
Altan ordnii ulsiig yu geh geed bgaa yum be . Hunii tolgoigoor ovoo bosgoj baisan Tomor haaniig yu geh geed bgaa yum be.Buhan ni hurtel evropt bna sh dee
1 | 0 Хариулах
Зочин [59.153.112.9] 2016/1/5
Энэ нээрээ Орост их түгээмэл ойлголт болсон байна билээ. Ер нь бол аюултай л юм байгаа юм даа. Улс орнууд хөгжиж байна, технологи хөгжихийн хэрээр хүмүүс мэдээллийг маш хялбар олж авдаг болсон нь тархиа угаалгахад маш дөт болсон. Гэтэл Монгол улс бахь байдгаараа. Ингэж байх зуур Орос нь манай түүхийг үгүйсгээд, Хятад, Казахууд нь өөрсдийн түүх болгоод, барууныхан мангас болгоод байдаг. Энэ байдлаараа хэдэн жилийн дараа Монголын эзэнт гүрэн бус нэг зохиол эсвэл өөр улсын түүх болчихсон түүнд нь дэлхийн масс иргэд нь итгээд явж байж мэднэ шүү.
5 | 0 Хариулах
Зочин [59.153.112.9] 2016/1/5
Манай Орост суугаа элчин одоо ажлаа хийдэг мундаг хүн бол энэ мэт асуудлуудыг шийдвэрлээд, түүхээ сурталчлаад явж байх учиртай шд. Гэтэл...
2 | 0 Хариулах
Зочин [202.55.180.130] 2016/1/5
...Гэгээн хаан олон хятад бичгийн хүмүүсийн хэлснээр ихэсийн тайлга гэх хятадын ёслолыг хийх болсон. Залуу хаан ямба ёслолын дээлээ өмсөн олон хан хөвгүүд, сайд ноёдын хамтаар хөөрөн баяссан олон ардад идээ ундаа тараан дээдсийн сүмд хүрч тайлга хийх болжээ. Гэгээн хаан ихэсийн тайлгын ёсыг эхлүүлсэн анхны Монгол хаан байв...
0 | 0 Хариулах
Зочин [182.160.32.83] 2016/1/5
Энэ тэгээд Оросын ямар телевиз, хэн хэн гэдэг эрдэмтэд юм бээ. Оросыг уг нь гайгүй үндэстэн гэж боддог байсан сүүлдээ галзуурч байна. Украйнд хүртэл эвгүйрхээл байсан. Ёстой онцгүй улсууд уу үгүй юу.
1 | 0 Хариулах
Зочин [182.160.32.83] 2016/1/5
Худлаа байвал юу гэж тэр ВАТИКАНЫ архивт Монголын эзэнт гүрний тамга тэмдэгтэй Ромын папд илгээсэн захидал байх вэ дээ. Хаха шал тэнэг юм. Дэлхий даяарл Чингис Монголын эзэнт гүрнийг мэднэ гадарлана.
2 | 0 Хариулах
Зочин [182.160.32.83] 2016/1/5
Худлаа байвал юу гэж тэр ВАТИКАНЫ архивт Монголын эзэнт гүрний тамга тэмдэгтэй захидал байх вэ дээ. Хаха шал тэнэг юм. Дэлхий даяарл Чингис Монголын эзэнт гүрнийг мэднэ гадарлана.
2 | 0 Хариулах
зочин [202.70.42.26] 2016/1/5
Манай түүхчид Тархан суурьшсан Монголчуудыг бэлтгэсэн Санчир шиг л бай л даа, Энэ бол манай түүхчид түүхээ судлаад олон улсад гаргаагүйн төлөөс байх, Тэр эмэгтэй л одоо яг энэ үеийг чинь, түүхчидийн огт судлаагүй , сургаар сонсож байсныг судлаж яваа юм шиг байна лээ дээ, Манай 20-р зууны түүхчид дандаа л коммунизмын түүхийг судлаад байсиймуу хаашаа юм
0 | 0 Хариулах
Түүх сонирхогч [202.21.112.150] 2016/1/5
Санчир бол зүгээр л сонирхогч. Санчирын зүйлсэд алдаатай юмс нилээдгүй бий. Түүхчид огт судлаагүй бус судалчихсан байгаа. Хүмүүс түүхчдийн бүтээлийг уншдаггүй хүнд бичлэгтэй учраас.
0 | 3 Хариулах
Зочин [78.53.188.78] 2016/1/6
chi bolidoo yamar mathemaitik physikiin ajil tavichihsan bgaa bish.
0 | 0 Хариулах
Зочин [78.53.188.78] 2016/1/6
harin ch tuuhiin sedveer hamgiin ih hailt hiigddeg bh. Humuus uchriig n oloh geed ooriin otsgoos dugneh geed.
0 | 0 Хариулах
Зочин [103.229.178.2] 2016/1/5
Нээрээ л манай Монголын Нууц товчоо хэрнээ яагаад хятад хэлнээс хөрвүүслэн байдын бэ
0 | 1 Хариулах
Түүхч сонирхогч [202.21.112.150] 2016/1/5
Монголын нууц товчоо монгол хэлээр бичигдсэн. Хятад хэлээр бус. Одоогийн бидний мессеж бичдэгтэй адил хэлбэрээрэ бичигдсэн.Монгол хэлээр хятад үсгээр гэсэн үг л дээ.
3 | 1 Хариулах
Түүх сонирхогч [202.21.112.150] 2016/1/5
Mongoliin nuuts tovchoo иймэрхүү маягаар. Гэхдээ хятадаар
0 | 1 Хариулах
Зочин [202.179.27.85] 2016/1/5
Жинхэнэ эх нь олдоогүй байж болох юм. Бидний үед хүртэл хадгалагдаж үлдсэн нь л тэр байж болно шүү дээ. Хятад хэлнээс хөрвүүллээ гээд Хятадын түүхийг бичээгүйгээс хойш энэ санаа зовох асуудал биш байх.
3 | 1 Хариулах
Зочин [122.201.31.113] 2016/1/5
Ugaasaa Mongol heleer bichihdee hytad hanz ashiglan bichsen. Minii angli usgeer galiglaj bichij bgatai adil
1 | 0 Хариулах
Зочин [116.58.162.93] 2016/1/5
Ardiin aman zohiol gej neg zuil bii shuudee. Mashid nuutsaldag baisan bolhoor ter. Harin nuutsalhaas iluuteigeer, tugen delgeruuleh n zuitei gej uzen bichsen gedeg. Gehdee 100% Hyatadaar bicheegui, Hyatad hanz ashiglan Mongol duudlagaar bichsen gesen. Hyatad hun unshaad oilgohgui, zuvhun Hyatad heltei Mongol hun oilgono gsen ug
2 | 0 Хариулах
Зочин [78.53.188.78] 2016/1/6
bi odoo ch tegdeg oor heleer gehdee huuchin mongol usgeer. tegeheer teriig huuchin mongol (bosoo)bichigtei bas ter heliig medeh l hun oilgono.
1 | 0 Хариулах
Зочин [202.131.226.86] 2016/1/5
Нийтлэлээ бүтэн уншаад, сайн ойлгохыг хичээгээрэй. Хариулт нь олдоно.
1 | 0 Хариулах
Зочин [59.153.112.9] 2016/1/5
Юань улс нуран унасны дараа Мин улс гэж Хятадад гарч ирсэн дээ. Мин нь Хархорумыг шатааж байх үедээ босоо бичигтэй бүхнийг шатаа гэж цэргүүддээ тушааж байсан гэсэн. Харин Хятад хувь байсныг нь бичиг үсэг тайлагдаагүй цэргүүд нутаг руугаа аваад явсан л гээд байсан шд. Бага байхад нэг ах үнэн ч юм уу худлаа ч юм уу.
6 | 0 Хариулах
Зочин [78.53.188.78] 2016/1/6
zurag n interneteer blee har.
0 | 0 Хариулах
Зочин [202.170.80.25] 2016/1/5
оросууд манай түүхийг гуйвуулах гэж их хичээх юм аа
2 | 0 Хариулах
Зочин [116.58.162.93] 2016/1/5
Harin tegej baina
0 | 0 Хариулах
Зочин [202.9.41.32] 2016/1/5
Orosuud ih hutsaj baij delhiid gantsaardah vii dee. Odoo uyed huchirheg baij bolno. Tsaashid ene chigeeeree baij chadahuu muu IVANuud
1 | 0 Хариулах
Зочин [178.162.203.208] 2016/1/5
европчууд ингэж түүх зохиохдоо харлуулахдаа нуухдаа үнэн зүйлийг худал болгохдоо үнэнхүү гаргууд орос америк англи франц голланд испани эдгээр улсууд өөрсдийн үзэмжээр бүх дэлхийг харж өөрсдийн үзэмжнээс гадуур дэлхийг харах гэж оролдвол бүдүүлэг зэрлэг балмад террор гэх мэт үгсээр нийлж дайрдаг
1 | 0 Хариулах
zochin [103.10.23.75] 2016/1/5
uund orosuud buruugui ym zohiogch ni eivrei
0 | 0 Хариулах
Зочин [103.229.120.225] 2016/1/5
Энэ орос малнууд улам л тэнэгэрээд байдаг юм уу хаашаа юм?
0 | 0 Хариулах
dsjfodsj [182.160.39.58] 2016/1/5
Orosuudiin yarij bgag uguisgeh zunduul olon barimt bgashde jisheeni Argun khaanii zahia bna
0 | 0 Хариулах
Суранхар [49.0.130.204] 2016/1/5
дэлхийн тагнуулын эх үндсийг Чингис ах тавьсан гэж байгаа. Баллуурдах гэж оролдох тусам улам тодрон гарч ирнэ. Учир түүх гэдэг чинь зохиол биш болсон үйл явдал
0 | 0 Хариулах
Haha [59.153.113.101] 2016/1/5
Manaihan neeren daisnaa naizaa gej bodoh ymdaa. China iim barimtad Kino hiisen bol manaid buun ym bolj baigaa daa. Getel Russia hiihed yuch boloogui ymshig l bna
1 | 1 Хариулах
Зочин [202.179.26.5] 2016/1/5
1235 онд Орос ууд гэж байсан юмуу харин Киви хаан л гэж байсан тэр нь одоогын Украйн Орос -н вангууд гэж байсан тэр нь хаант улс биш овог аймаг отог байсан . эзлэн түрэмгийлл-н хүчинд харин загасчны тосгон нь Москва хот болж өргөжсөн. Бээжин ч гэсэн Хубилай хааны бүтээсэн хот шүүдэ
5 | 0 Хариулах
Зочин [203.194.118.107] 2016/1/5
Орос гэж ер Америктай адил цагаачидын, нүүдэлчидын холимогоос үүссэн улс шүүдээ. Николайг хүртлэх хүчирхэгжилтыг хасагууд үүсгэсэн Оросын торгон цэргүүд бүгд Казак байсан тэр бүү хэл одоо ч Хасаг монголын эрлийз Шоугу армийн удирдаж байна. Жинхэнэ орос эр гэвэл хүүхнүүдийн хэлэх байх спирт уудаг гэх аль сайхан эрчүүд нь монгол гаралтай байдаг. Ийм жул славуудыг хэн тоож уусгах гэх билээ...
0 | 0 Хариулах
Зочин [202.21.106.111] 2016/1/5
уур хүрчлээ муу гө л өгнүүд
0 | 0 Хариулах
Зочин [103.229.123.148] 2016/1/5
Псевдо түүхчид Науменко эдэр гэсэн мэдрэл хүүрнүүд л ийм юм хийж байгаа юм. ШУА нь эдгээр хачин гаруудыг эрдэмтэд гэж тоож авч хэлэлцдэггүй юм. Казахстаны түүхчид бас ялгаагүй монгол гэж байхгүй, одоогийн халхууд бол тунгус, манж гаралтай гээд шааж өгнө. Боловсрол, үнэнийг өөрөө хайх, эргэлзэх гэж зүйл огт байдаггүй манкуртууд л ийм юманд итгэдэг. Баабар өчигдөр орифлеймийн Оюунгэрэл авгайг орцонд нь хүчиндсэн гэхэд л итгэж мэдэх улсууд манайд зөндөө бий.
1 | 0 Хариулах
Зочин [103.229.120.225] 2016/1/5
Оросууд ичээд байхгүй юу даа. Хөлдүү Ивануудад талын нүүдэлчид төр улсыг нь байгуулж өгсөн түүхээс ичиж байна. Өөрөөр хэлбэл өөрсдөөсөө ичдэг элий балай амьтад шүү дээ
9 | 0 Хариулах
Зочин [202.170.80.25] 2016/1/5
нээрээ л их ичиж явдаг байх даа
0 | 0 Хариулах
Aggro [202.126.91.92] 2016/1/5
3 сая Тангад, 20 сая Хорезм, 80 сая Хятад, 200 сая Европ сая хүрэхгүй Монголчуудад ялагдсан нь өөрөө их ичгүүртэй гэмээр зүйл Ялагдсан хорсолдоо ялангуяа Барууныхан өөрсдөө түүх зохиож бичээд Их хааныг маань Гитлэрийн хэмжээнд аваачсан даа Тэдний ойлголтоор Чингис хаан бол зэрлэг балмад, алуурчин яргачин, соёлыг устгагч бүдүүлэг нэгэн Барууныхан дуу нэгтэйгээр ийм нийтлэг ойлголттой байдаг юм билээ Бид хүн хүчний ийм их зөрүүтэй байдлаас дэлхийн талыг эзэлж байж л гарах байж тэгж байж ирээдүйд өөрсдийгөө аварч үлдэн өнөөгийн Монгол өргөн уудам газрыг арай гэж авч үлдсэн Бид өөрсдийгөө хэн явсныг сайн мэдэхгүй Биднээс бусад нь хэн явсныг сайн мэдэж байгаа Монгол, Чингис гэхийг сонсоод дэлхий цочдог үе байсаан байсан
14 | 0 Хариулах
Зочин [202.21.113.22] 2016/1/5
Өнгөрсөнд бид цэрэг зэвсгийн ухааныг яаж туйлд нь хүртэл хөгжүүлдгийг дэлхийд харуулсан байна. Цаашид бид оюун сэтгэлгээний дэвшлийг яаж яруу тодоор бүтээдгийг дэлхийд харуулах ёстой.
7 | 1 Хариулах
Зочин [202.170.80.25] 2016/1/5
яг зөв хэллээ
2 | 1 Хариулах
Зочин [182.160.2.121] 2018/7/24
Тэр үед Монгол гэж байгаагүй бол арабууд дэлхийд ноёлох байсан. Өдийд орос байтугай хятад америк ч байхгүй байсан тэрийгээ ч мэдэхгүй том том бурахыг нь яана
0 | 0 Хариулах
Мөнхжаргал [122.201.24.86] 2016/1/5
Энэ киног нь үзсэн Батлах боломжгүй олон хэцүү хэцүү аргумент гаргаж тавьж бна лээ
1 | 1 Хариулах
Зочин [103.229.120.225] 2016/1/5
Битгий шаагаад бай
0 | 2 Хариулах
Зочин [202.180.218.8] 2016/1/5
Энэ нийтлэлийг орчуулаад энэ видеоны дор коммент болгож бичмээр байна
0 | 0 Хариулах
Зочин [180.5.27.130] 2016/1/5
эх орондоо хайртай хүний хийдэг л ажил даа :laughing::laughing::laughing: :stuck_out_tongue_winking_eye::stuck_out_tongue_winking_eye::stuck_out_tongue_winking_eye:
2 | 0 Хариулах
Зочин [78.53.188.78] 2016/1/6
haha, bi ch bas hiij bsan shuu, mongoliin dalbaag shataagaad bna gej youtubed hovlood ustguulj bsan. manai setguulchid bolohoor uurlaad l bicheed bgaa haragdsan. eh orondoo hairtai ch yum uu?
1 | 0 Хариулах
Зочин [59.153.115.147] 2016/1/5
Энэ оросууд балайрчаагүй байгаа хахаха байгаа юмыг мушгидаг нөхдүүд тэгээл нэг хэсэг тэнэгтэж байгаал сүүлдээ ичингүйрэн балайраад л нам гүм болдог ш дээ. Нээрээ санаснаас энэ оросод байдаг Халимагууд чинь утгаараа тархи толгойгоо угаалгацан хүмүүс байдаг юм байна лээ шүү.
0 | 0 Хариулах
Зочин [203.91.115.42] 2016/1/5
Buh halimaguudtai yarij uzee yu? Mani hoeroos baga blairsan ulsuud bas baiga shde
0 | 0 Хариулах
Зочин [202.9.41.25] 2016/1/5
Оросууд муу новшнууд манай улсыг газрын хөрс, дэлхийн түүхээс арчих гэж 100 жил оролдож байна. Хамгийн том дайснаа хамгийн дотнын хүн мэт андуурч явах юмдаа манайхан
10 | 2 Хариулах
tsogoo [202.170.65.137] 2016/1/5
Orosuud oorsdoo hurtel ta nar manai huuhnuudiig 200jil shaasan gej yaridag terendee oshirhdog bhaa [хориотой үг]
0 | 0 Хариулах
Tsog [202.170.65.137] 2016/1/5
manaihand bayrlah estoi muu [хориотой үг]
0 | 0 Хариулах
Зочин [103.229.178.2] 2016/1/5
Иванууддаа ханаж мэддэгүй хүүхнүүдийг нь хаа таарсан газара нь шааж байх хэрэгтэй ..
0 | 0 Хариулах