Жолоочийн зөрчлийн оноо тооцох журмаар ямар тохиолдлуудад зөрчлийн оноо хасахыг Cardoctor.mn дүрсжүүлэн хүргэж байна.
Жолоочийн зөрчлийн ерөнхий онооны дээд хэмжээ 10 байх ба энэхүү журам хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий жолооч нарт шинээр жолоодох эрхийн үнэмлэх авсан жолооч /үнэмлэх нөхөж, сольж авах, ангилал ахиулахаас бусад/ зөрчлийн оноо дууссан болон эрх хасагдсан жолооч зохих журмын дагуу сургалтад хамрагдаж, шалгалтанд тэнцсэн тохиолдолд зөрчлийн 10 оноо олгох юм.
Зөрчлийн бүртгэлийн оноо хасагдсанаас хойш НЭГ жилийн хугацаанд дахин замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчөөгүй жолоочийн хамгийн сүүлд хасагдсан оноог сэргээж, мөн зөрчил гаргалгүй ХОЁР жил өнгөрсөн тохиолдолд зөрчлийн 10 оноог сэргээж урамшуулна.
Гэхдээ жолоочийн зөрчлийн оноо дууссан буюу эрх хасагдсан, хуулийн дагуу ногдуулсан торгуулийг заагдсан хугацаанд сайн дураараа төлөөгүй жолоочид энэхүү урамшуулал хамаарахгүй.