Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

ЗӨВЛӨГӨӨ: 2016 онд хийх ёстой 20 өөрчлөлт

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 1 сарын 5
iKon.MN
 

Бид 2016 оноо угтаад 4 хонож байна.

Дөнгөж шинээр эхэлж буй 2016 оноо "гайхалтай жил" болгохыг та хүсэж байна уу?

Тэгвэл танд хэрэгтэй elitedaily-д нийтлэгдсэн  "2016 ондоо хийх ёстой 20 өөрчлөлт" -ийг танилцуулъя.
 

1. Өөрийгөө хурцалж бай

 

Шинэ өглөөг угтах бүрдээ та өчигдрөө дүгнэж, улмаар өөрийгөө хурцалж байгаарай. Хэрвээ та ингэж чадваас үргэлж амжилттай явах болно.


2. Эрүүл хооллож хэвш

 

Та идмээр байгаа үедээ идээрэй.

Гэхдээ идэх үедээ "эрүүл хоол"-ыг сонгох нь чухал юм шүү.  Яагаад гэвэл эрүүл хооллолт нь сэтгэлийн тэвчээртэй байдал болон эрүүл бие махбодыг бүтээх шидтэй учраас тэр.


3. Урсгалаар амьдрахаа боль

 

Та өдөр бүрийг нэгэн хэвийн байдалтайгаар өнгөрөөдөг үү? 2016 онд ч гэсэн урсгалаараа амьдрах гэж байна уу?

Тэгвэл яг одоо энэ амьдралын хэмнэлдээ "БАЯРТАЙ" гэж хэл. Өнөөдрөөс эхлээд өдөр бүрийг аз жаргал, баяр баяслаар дүүрэн өнгөрүүлээрэй.


4. Зорилготой, тэмүүлэлтэй бай

 

Хиймээр байгаа зүйлээ хий. Жүжигчин болмоор байвал түүнийхээ төлөө хичээ.

Үүнтэй адил та энэ ондоо хиймээр байгаа, болмоор байгаа зүйлсээ сайн тодорхойлоорой. Тэгж чадвал та илүү их зорилготой, тэмүүлэлтэй амьдрах болно шүү дээ.


5. Аялалд гар

 

Хаашаа ч байсан хамаагүй аялалд гар. Та аялалд гарснаараа шинэ содон мэдрэмжүүдийг мэдрэх болно.


6. Дургүй ажлаасаа гар

 

"Яагаад би энд байгаа юм бол" "Суралцах зүйл алга" гэж та бодож байгаа бол хурдан ажлаасаа гараарай.


7. Үргэлж сониуч бай

 

Үргэлж сониуч бай. Мөн ямар ч үед шинийг эрэлхийлж байгаарай.


8. Амрах үедээ амар

 

Та л өөрийнхөө амьдралын хэв маягийг бүтээдэг гэдгээ сана.

Тиймээс их завгүй байсан ч гэсэн сайн амарч байх хэрэгтэй шүү.


9. Хүссэн галбираа бүтээ 

 

Та зуныг ямар галбиртайгаар угтахыг хүсэж байна вэ?

Тэгвэл хүслээ бодит болгон хэрэгжүүлээрэй.


10. Гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлэх

 

Таныг хамгийн сайн мэддэг хүмүүс бол гэр бүлийн гишүүд юм.

Тэд таны амьдралын хамгийн эгзэгтэй мөчид ч гэсэн хамт байдаг шүү дээ. Тиймээс тийм л нандин, эрхэм хүмүүстэйгээ хамт цагийг сайхан өнгөрүүлээрэй.


11. Ирээдүйгээ төсөөл

 

2016 он ямар байгаасай гэж бодож байна вэ?

Ирээдүйн өөрийгөө төсөөлөөд энэ жилийн зорилгоо бодож олоорой.


12. Дэлхийг таньж мэдэх

 

Дэлхийн өнцөг булан бүрт юу болж байгааг өнөөдрөөс эхэлж анзаар. Та маш олон зүйлийг шинээр мэдэж авах болно.


13. Логиктой бод

 

Та ямар нэгэн зүйлийн талаар хэт их бодож байна уу?

Тийм бол яг одоо бүх бодлоо цэгцэл. Тэгээд ямар асуудал дээр огтлолцож байгааг бодож олоорой.


14. Чөлөөт цагийг галзуу өнгөрүүл

 

Танд чөлөөт цаг гарвал хүссэнээрээ өнгөрүүл. Амьдралд галзуу өнгөрөх цаг мөч байх хэрэгтэй шүү дээ.

Дэлхийн өнцөг булан бүрт танд төсөөлөшгүй мэдрэмжийг өгөх тоглолт, өдөрлөг, үйл ажиллагаа явуулдаг газар их байдгийг судлаарай.


15. Хэт их мэдээллээс холд 

 

Ширээний шургуулгыг ихэсгэх нь сайн ч хэт их мэдээллийг өөртөө цуглуулах нь муу юм.

Яагаад гэвэл та өөрийн гэсэн үнэ цэнэ, үзэл бодлоо мартчих магадлалтай учраас. Тиймээс хэт их мэдээллээс холдоорой.


16. Энгийн амьдралаар амьдар

 

Сонирхол, амьдралын хэв маяг, хүмүүс хоорондын харилцаа гэх мэт зүйлс энгийн байх тусам та маш их зүйлсийн утга учрыг ойлгох болно. Өнөөдрөөс энгийн амьдралаар амьдраарай.


17. Аз жаргалыг мэдэр

 

Та урагш тэмүүлэх хүслээ битгий алд. Үүнээс гадна жижигхэн зүйлээс ч гэсэн аз жаргалыг мэдэр.


18.Том зорилготой, хүсэл тэмүүлэлтэй хүнтэй уулз

 

Танаас илүү том зорилготой, хүсэл тэмүүлэлтэй хүнтэй уулз. Энэхүү харилцаа нь таныг өсөн дэвшихэд томоохон нөлөөтэй.


19. Роман сайн унш

 

Хүн бүр мэддэг романаас эхлэн уншиж хэвшээрэй.


20. 2016 он бол "ГАЙХАЛТАЙ ЖИЛ" байх болно

 

Юуны өмнө та энэ жил хийх ёстой зүйлсээ жагсаан бичээрэй. Үүний дараа нэг нэгээр нь хэрэгжүүлээрэй. 

Өчигдрөөс илүү "өнөөдөр"-ийг 
Өнөөдрөөс илүү маргаашийг бий болгоорой.

Үүний тулд "2016 он ГАЙХАЛТАЙ ЖИЛ байх болно" гэж яг одоо өөртөө амлалт өг. Харин дараа нь түүнийхээ төлөө өдөр бүр хичээ. 

Эх сурвалж: elitedaily.com