Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

59 жилийн өмнө АНУ 1,000 гаруй хотыг бөмбөгдөх төлөвлөгөө гаргажээ

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 12 сарын 25
iKon.MN
Зураг зураг

59 жилийн өмнө буюу АНУ, ЗХУ-ын харилцаа хүйтэрч байх үед боловсруулсан Америкийн цөмийн дайны төлөвлөгөөг Вашингтон дахь Үндэсний Аюулгүй байдлын Архив дэлгэж үзүүлжээ.

800 хуудас бүхий энэ баримтыг “Маш нууц” хэмээн тэмдэглэсэн байсан бөгөөд Зөвлөлтийн болон түүний холбоотон улсуудын 1,200 гаруй цэгүүдэд цөмийн цохилт өгөхөөр тусгагдсан байв.

Үүнд Берлин, Варшав, Бээжин дэхь цэрэг, аж үйлдвэрлэлийн цэгүүдэд “системтэй цохилт” өгөхөөр төлөвлөсөн байсан бол Москва, Ленинград зэрэг хүн ам ихээр төвлөрсөн газруудыг “газрын хөрснөөс арчих” санааг тусгасан байжээ.

Дараах газрын зураг дээр гол байнуудын мэдээллийг харуулав:

Бичиг баримт дэлгэгдсэний дараа АНУ-ын шинжээчид энгийн ард иргэдийн байрлалд цохилт өгөхөөр төлөвлсөн байсныг “аймшигтай хэрэг” гэж тодорхойлсон байна.

SAC (Strategic Air Command – Atomic Weapons Requirements Study) нэртэй уг материалыг 1956 оны зургаадугаар сард боловсруулж гаргажээ.

Бичигт дурдсанаар гол байнуудад өгөх цохилтыг 1.7-1.9 мегатоны атомын бөмбөгөөр гүйцэтгэх, цаашлаад 60 мегатоны бөмбөг бүтээхийг зөвлөсөн байв.

Нэг мегатоны бөмбөг л гэхэд Хирошимад хаясан атомын бөмбөгний хөнөөлөөс 70 дахин хүчтэй зэвсэг юм.

Гэхдээ бичиг баримтанд иргэний байгууламжуудыг онилсон шалтгаанаа тайлбарлаагүй байсан нь мэргэжилтнүүдийн гайхлыг төрүүлж байгаа гэнэ. Цөмийн зэвсгийн бодлогын бие даасан зөвлөх Стефэн Шварц энэ төлөвлөгөөг “зэрлэг балмад” санаа гэжээ.

Тэр “энэ бичиг баримт түүх байж болох ч зэвсэг нь түүх болоогүй гэдгийг санах хэрэгтэй” гэсэн байна.

 

Эх сурвалж: IB Times