Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Уны байгуулсан охидын хамтлаг Бээжинд тоглох гэж байна

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгосын охидын Моранбонг нэртэй хамтлаг энэ амралтын өдрүүдээр Хятадад тоглолт хийхээр иржээ.

Тэд анх удаагаа хилийн чанадад тоглолт хийх гэж байгаа юм байна.

Синьхуа агентлаг хамтлагийг өчигдөр Ляонинь мужид ирж байгаа зургуудыг нийтлэжээ.

 
 
 

Харин тасалбар нь олон нийтэд зарагдахгүй, зөвхөн 2,000 олны танил хүмүүс урилгаар үзэх гэнэ.

2012 онд Ким Жон Ун энэ хамтлагийг өөрөө байгуулж байсан бөгөөд Хойд Солонгост хамгийн алдартай хамтлагт тооцогддог аж. Хэдийгээр дуулдаг дууны агуулга нь үзэл суртлын чанартай, хөгжим нь нэлээд хуучинсаг боловч Өмнөд Солонгосын охидын хамтлагаас нэг их дутахгүй гэнэ.

Хойд Солонгосын хэвлэлд бичсэнээр Моранбонг хамтлаг хоёр улсын найрамдалт харилцааг сайжруулахаар аялан тоглолт хийж байгаа гэжээ.

Эх сурвалж: Xinhuanet, Shanghaiist