Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Самурай нар ухаалаг гар утасны донтолтын эсрэг

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 12 сарын 8
IKON.MN

Японд ухаалаг гар утасны хэрэглээ хэтэрснээс хүмүүс осолдох явдал нэмэгдсэн тул сэрэмжлүүлэх арга хэмжээ авч эхэлжээ.

Ялангуяа алхаж явах зуураа текст бичих зуршил нэмэгдсэн байна.

Тиймээс гар утасны хамгийн том оператор NTT DoCoMo компани түүхэн киноны дүрслэлтэй телевизийн сурталчилгаа гаргажээ.

Нэр нь “Самурай нарын гар утастай цуваа” бөгөөд гар утсанд донтсон хүмүүс ямар эрсдэлтэй байдгийг хөгжилтэй хэлбэрээр үзүүлсэн байна.

Статистикаас харвал Япончуудын 66 хувь нь алхаж явахдаа утастайгаа харьцсанаас хоорондоо мөргөлддөг, 3.6 хувь нь ингэж яваад галт тэрэгний зогсоолын тавцангаас унадаг гэнэ.

Сурталчилгааны уриа нь “Алхахдаа урдах замаа харж яваарай. Алхаж явахдаа ухаалаг утас хэрэглэх нь аюултай” гэжээ.