Салоны радиатор: Хянах самбарын дотор байрлах жижиг радиатор бол салоны радиатор юм. Хөргөлтийн шингэн халсан буюу хөдөлгүүр халсан үед хөргөх шингэн солоны радиатороор дамжин өнгөрнө. Энэ үед сэнсний туслалцаатай халуун агаарыг салон руу үлээх ажиллагаатай байдаг.
Элэгдэл, гэмтлийн шинж
Гэмтлийн шалгаан авах арга хэмжээ
Салоны радиаторын хоолой
Салоны радиаотыг хөдөлгүүрийн хөргөлтийн системтэй холбосон резинэн хоолойг хэлнэ. Энэ хоолой гэмтвэл хөргөлтийн шингэн гоожиж, хөргөлтийн шингэний хэмжээг багасгах бөгөөд улмаар паар халуун үлээхгүй байх боломжтой.
Салоны агаар шүүгч
Салоны агаар шүүгчийн үндсэн үүрэг нь салон руу үлээгдэх агаарт байгаа тоос, шороо, тортгийг шүүж цэвэрлэх үүрэгтэй байдаг. Хэрвээ салоны агаар шүүрийг удаан хугацаанд солиогүй бол эвгүй үнэрээр үлээх, үлээлтийн хүч сулрах шинж тэмдэг илэрдэг. Тиймээс 3,000-5,000 км тутамд тогтом шалгаад шаардлагатай бол цэвэрлэж байх хэрэгтэй.
Хотын нөхцөлд дан ялангуяа өвлийн улиралд агаар дахь нарийн ширхэгт PM2.5 тоосонцорын хэмжээ 3-5 дахин нэмэгддэг. Энэ нь хүний амьсгалын замын эрхтэнг гэмтээж амархан өвчлөмтгэй болгодог тул агаар шүүгчийг байнга сольж байгаарай.
Үлээлт тохируулагч
Салоны паарны үлээлтийг ихэсгэж багасгах зориулалттай хувьсах эсэргүүцлийг хэлдэг. Хэрвээ таны паарны удирдлага тохируулсан хэмд үлээхгүй, зөвхөн нэг хэвээр үлээж байвал гэмтэлтэй эсвэл шатсан байх боломжтой.
Халаалтын температур тохируулагч
Халаалтын температур тохируулагч нь халсан хөргөлтийн шингэнийг салоны радиатор луу дамжуулах цоргийг нээж, хаах үүрэгтэй. Хэрвээ энэхүү хавхлага гэмтвэл температур тохируулагчийг тохируулсан ч зөвхөн нэг хэмээр үлээх шинж тэмдэг илэрдэг. Тиймээс урьдчилан сэргийлэхийн тулд хөргөлтийн шингэнийг тогтмол солих, зэврэлт үүссэн эсэхийг байнга шалгаж байх хэрэгтэй.
Таны паар муу, халуун биш үлээж байна уу? Тэгвэл доорх түгээмэл шалтгааныг шалгаад үзээрэй