Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Дэлхийн зэвсгийн худалдааны зах зээл 2010-2014 онд

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 11 сарын 6
iKon.MN

Дэлхийн зэвсгийн наймааны хамгийн том импортлогч, экспортлогч нарын сүүлийн таван жилийн үзүүлэлтийг RBTH.com сайтынхан графикаар харьцуулжээ.

Гурван графикийн:

  1. Дэлхийн зэвсэг худалдан авагч орнуудын эзлэх хувь. Энэ жагсаалтыг дэлхийд худалдаалагдаж байгаа зэвсгийн 15 хувийг дангаараа авдаг Энэтхэг улс тэргүүлжээ. Түүний араас Саудын Араб 5 хувь, Хятад 5 хувиар удаалцгаасан байна.
  2. Хоёр дахь графикт хамгийн том таван импортлогч улсын хаанаас зэвсэг авдаг тухай дэлгэрэнгүй задаргааг харуулжээ. Тухайлбал Энэтхэг (70 хувь), Хятад (61 хувь) улсууд Оросын зэвсгийг хамгийн их авдаг бол АНЭУ (58 хувь) Америкаас хамгийн их зэвсэг авдаг аж. Харин Пакистан улс Хятадаас нийт зэвсгийнхээ 51 хувийг авдаг хамгийн том импортлогч нь юм байна.
  3. Гурав дахь графикт топ таван экспортлогч орны зэвсгийн наймааны сүүлийн таван жилийн орлогыг харуулжээ. Үүнд хамгийн их зэвсгийн борлуулалтыг АНУ ($43.88 тэрбум) хийж ОХУ ($37.38 тэрбум) удаалсан байна. Хандлагыг харвал Америкийн орлого сүүлийн жилд нь мэдэгдэхүйц нэмэгдэж, Оросынх буурсан дүнтэй байгаа юм.