Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

ГХЯ: “Хэвлэл мэдээллийн цаг”-ийг зохион байгууллаа

ГХЯ
2015 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Гадаад хэргийн яам сар бүрийн гурав дахь долоо хоногийн Мягмар гарагийн 14.00 цагт “Хэвлэл мэдээллийн цаг” зохион байгуулж байгаа. Энэ удаагийн хуралд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн болон газрын захирал, дэд захирлууд хуралд оролцлоо.  

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн ярианыхаа эхэнд энэ сарын 22-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Япон Улсын ерөнхий сайд Ш.Абе Монгол Улсад ажлын айлчлал хийхээр хүрэлцэн ирэх гэж байгааг дуулгав. Түүнчлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын 70 дугаар чуулганд оролцсон тухай, “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр"-ийг батлах НҮБ-ын дээд хэмжээний уулзалт, сэдэвчилсэн хэлэлцүүлэгт оролцсон талаар болон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлд оролцсон талаар мэдээллээ.

Мөн Монгол-АНУ-Японы гурван талт анхдугаар уулзалт, ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн айлчлалын талаар мэдээлэл өгч сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав. Нэмж хэлэхэд, Гадаад хэргийн яам сар бүр сэтгүүлчдээр дамжуулж олон нийтэд өөрсдийн бодлого, үйл ажиллагааны талаарх бодит мэдээллийг өгч байхаар болсон билээ.