Иргэн Б.Цогтгэрэл Авлигатай Тэмцэх Газар болон Үндэсний Аудитын Газарт хандан нэр бүхий долоон байгууллагыг Шилэн дансаа хөтлөхгүй байна гэдэг үндэслэлээр шалгуулахаар болсон билээ.
Энэхүү гомдлын дагуу АТГ-аас иргэн Б.Цогтгэрэлд хариу ирүүлсэн байна. АТГ Шилэн дансны хуулийн дагуу аравдугаар сарын 6-ны өдрийн 10:00 цагийн байдлаар үзлэг хийсэн байна.
Энэ үзлэгээр:
Иргэн Б.Цогтгэрэл “Эрдэнэт болон Улаанбаатар төмөр зам ХНН зэрэг Монголын талын хөрөнгө оруулалт нь 51 хувиас дээших байгууллагууд Шилэн дансны хуулиар мэдээллээ оруулах ёстой. Энэ үүргээ биелүүлээгүй байгаа учраас Эрдэнэт үйлдвэр, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн дарга нарт хариуцлага тооцох нь тодорхой болж байна. Мөн Монгол Росцветметь нэгдлийн захиралд хариуцлага тооцох болох нь.
АТГ-аас А.Зангад аудиторт хугацаатай бичиг явуулсан байна. Энэ хугацаа нь аравдугаар сарын 30-нд дуусна. Мөн дээрх 7 байгууллага АТГ-т 21-ний дотор хариугаа өгөх ёстой. Ийм үүрэгтэй.
Би Монгол Улсын Ерөнхий сайдыг өөрийнхөө Шилэн дансыг хөтлөхгүй байна, Засгийн газрын нөөц сангийн Шилэн дансыг хөтлөхгүй байна гэдэг үндэслэлээс АТГ-т өгсөн. Гэтэл АТГ-аас бусад зургаан байгууллагын мэдээллийг ирүүлсэн хэр нь Ерөнхий сайдын Шилэн дансны мэдээлэл, Засгийн газрын нөөц сангийн Шилэн дансны мэдээлэл дээр ямар нэгэн үзлэг шалгалт хийгээгүй байна. Энэ талаар АТГ-аас тодруулна” гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!