Факт #1: 16.4 литрийн хөдөлгүүр өвлийн нөхцөлд 10 айлыг дулаацуулах хэмжээний дулаан ялгаруулдаг байна.
Факт #2: Вэйроны нэг радиаторыг хийхэд 10 цагийг зарцуулдаг. Түүнд нийт 10 ширхэг радиатор байдаг.
Факт #3: Тоормосны систем нь 1800 градусын халууныг тэсвэрлэж чаддаг.
Факт #4: 55 градусын өнцөгтэй босох хойд спойлер нь тоормосны хүчийг 70% сайжруулдаг.
Факт #5: Бугатти Вэйрон 3 хэсгээс бүрдэх бөгөөд тэдгээрийг ердөө 14 боолтоор хооронд нь тогтоож холбодог.
Факт #6: Вэйронд өөр ямар ч машинд хэрэглэдэггүй Michelin PAX дугуйг ашигладаг бөгөөд хойд дугуй нь гэхэд 14.5 инчийн өргөнтэй байдаг. Энэ нь энгийн машинаас 2 дахин өргөн гэсэн үг юм байна. Хэрвээ дугуйг солих шаардлага гарвал Франц руу зөөвөрлөх хэрэг гарах бөгөөд энэ бүгдийг хийхэд $70.000 ам.долларын өртөгтэй.
Факт #7: Бензин савыг нь 8 өдөр гагнаж боловсруулдаг.
Факт #8: Бугатти Вэйроны бензин насос энгийн машиныхаас 9 дахин хурдан ажилладаг.
Факт #9: 500 км туршилтад орсны дараагаар машин тус бүрийг дахин хяналтад оруулдаг төдийгүй бүтэн 2 өдрийн туршид өнгөлдөг байна.