Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

“Хар Даваа гараг”: Хэн хэн хохирол амсав?

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 8 сарын 25
iKon.MN

Өчигдөр буюу наймдугаар сарын 24 дэлхийн хөрөнгийн зах зээлд тийм ч таатай өдөр байгаагүй тул зарим хүмүүс хэдийнээ “хар Даваа гараг” хэмээн нэрлээд байна.

Хэрэг явдал анх Хятадаас эхэлж Шанхайн Композит Индекс нэг өдрийн дотор 8.4 хувь уналаа. Энэ уналт дэлхийн бусад том зах зээлүүдэд нөлөөлж Япон 4.61 хувь, Герман 4.70 хувь, АНУ 3.58 хувь (Dow Jones) унажээ.

Дараах газрын зураг дээр дэлхийн голлох зах зээлүүд Даваа гарагт ямар үзүүлэлттэй байсныг харуулав. Улаан нь алдагдлыг илэрхийлэх бөгөөд гүн болох тусмаа хүнд цохилт амссаныг харуулна.

Улс бүрийн дүрс дээр дарж дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

 

Эх сурвалж: ForeignPolicy